Чухам эндээс хэд хэдэн ноцтой зураглал харагдана. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт хэрвээ ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар оруулж ирсэн бол уг мөнгөний эх сурвалж нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд эсвэл “Роснефть”, “УБТЗ”ХНН байж болзошгүй байх нь. “Роснефть” манай улсын шатахууны 80-90 хувийг дангаараа шахуу хангадаг. Харин Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”ХНН бол манай улсын төмөр замын бүх сүлжээг хариуцдаг гэдгийг хэн эс андах вэ. Өөрөөр бол аль аль нь манай улсын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөө үзүүлж болохуйц компаниуд. Хэрвээ ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд эсвэл нэр бүхий томоохон компаниудаас 20 сая ам.доллар аваад оруулж ирсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах уу, ашиглалаа гэхэд ирэх зургаан жил монголчууд орос ах нартаа ямар өр төлөх вэ гэдэг асуудлууд хурцаар тавигдана. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт гэгчийг Ерөнхийлөгчийн сонгуулийн Пи-Ар, сурталчилгааны үеэр цахим сүлжээнд хэрхэн ажиллахтай холбоотой асуудлаар ОХУ-ын мэргэжилтнүүдээс туршлага судлах, хамтран ажиллах талаар гэрээ хэлцэл, судалгаа хийхээр тэндээ үлдсэн тухай дурьдсан байна. Хэрвээ үнэн бол манай улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын шууд нөлөө орохыг үгүйсгэх аргагүй болох нь. ОХУ-ын төр болон хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нөлөөлж чаддагийг олон улсын судлаачид хэлдэг. Шууд нөлөөлөл нь мэдээж ялуулахын төлөө. Хөрөнгө санхүү, техник технологи гэх мэт бүх талаар дэмжиж ялалтад хүргэсний дараа өөрсдийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлнэ. Хэрвээ тэгвэл шинэ Ерөнхийлөгчөөсөө үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж нэхээд хэрэггүй л болох болов уу.

| 20 сая ам.долларын дуулианыг А.Гансүхийн "үнэмшилгүй" тайлбар намжаасангүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |