УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрд анх хөтлөн оруулсан ахыгаа өчигдөр олны өмнө шүүмжлээд авлаа. Тэр “Улс орон, ард түмэн хохирсон байхад нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн Оюутолгойгоос ашиг, орлого олоод явж байж таарахгүй. Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабанди гуайг нэн даруй гаргах шаардлагатай” хэмээв.
Түүнчлэн “Хэрэг эрхлэх газрын даргыг дарамтлаад ТУЗ-д үлдсэн, одоо Улсын Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” хэмээсэн нь Ерөнхий сайдын тамгаа гардаж аваад байгаа Л.Оюун-Эрдэнэд хэлсэн үг байлаа. Учир нь өнгөрсөн аравдугаар сард Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлж ажилладаг гурван гишүүнийг солих тухай асуудал яригдсан. Тухайн үед Н.Багабандийг авч үлдээд, бусад гишүүнийг сольсон байдаг. Ерөнхийлөгч асан Н.Баганбанди 2016 оноос Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байгаа бөгөөд жилийн 100 мянган ам.долларын цалин, хангамж авдаг гэх мэдээлэл бий. Харин өнгөрсөн намар ТУЗ-ийн гишүүдийг солих үеэр Н.Багабанди тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг “дарамталж”, ТУЗ-д үлдсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн ТУЗ-ийн нэг гишүүнийг солино” гэдгээ өчигдөр хэллээ.
Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс явуулах ажлыг Парламентын зүгээс бүх талаар дэмжиж оролцоно хэмээн тодотгож байгаа нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын албыг хашиж буйтай холбоотой юм. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар хамтарч, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг мөдхөн “явуулах” бололтой.
Т.Аюурсайханыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Өөрөө хүлээн зөвшөөрдөг ч “Би цүнх барьж, цай зөөж байгаагүй” хэмээн “Хас”-ын Ч.Ганхуягтай маргаж байсан билээ. Түүнийг улс төрд “хөтөлж” оруулж ирсэн хүн бол яалт ч үгүй Н.Баганбанди. Түүнээс хойш МАН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлж, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргаас УИХ-ын дэд дарга болтлоо дэвшжээ.
2017 онд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхэд авч өгөх “ажиллагаа”-г эхлүүлж, цаашлаад УИХ-ын дарга М.Энхболдыг улс төрөөс бүр мөсөн явуулах жагсаалыг зоригтой зохион байгуулалцсаны ард Н.Багабанди байсан гэлцдэг. Хэр баргийн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод, олны нүдэнд өртөөд байдаггүй Ерөнхийлөгч асан Н.Багабанди тухайн үед У.Хүрэлсүхийг магтаж байсан нь хэвлэлийн хуудаснаа бий. Тэрбээр энэ оноогоо өөртөө ашигтай байдлаар эргүүлсэн тал ч бий.
Өнгөрсөн намар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих сургаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг “тойглож” явсаар үлдсэн гэх яриа ч бий. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар “Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д үлдсэн бол энэ ялзарсан систем” гээд “Найман жил төрийн тэргүүнээр ажилласан хүн ёс зүйтэй байхыг сануулж байсан” билээ.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан болон О.Магнай нар ээлж, дараалан мэдээлэл хийж, харилцан шүүхэд хандахаа мэдэгдэж байв. Тухайн үед О.Магнай “Т.Аюурсайхан, Н.Багабанди нар нэг хэтэвчтэй, олигарх бүлэглэл” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан билээ.
Нэгэн үе тэд ах дүү шиг явсан нь үнэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар дамжуулж Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэс Тавантолгой”-д хүртэл нөлөө бүхий оролцдог байсан гэлцдэг. Гэтэл өнөөдөр дүү нь ахыгаа Оюутолгойгоос “явуулах” хэмжээнд хүртэл муудах болсон шалтгаан юу байв. Түүнийг Оюутолгойгоос явуулах саналыг удаа дараа хэлж байгаа гэхээр Т.Аюурсайханы “гомдол” эртнээс эхэлсэн бололтой.
| Т.Аюурсайхан улс төрд “хөтөлж” оруулсан ахтайгаа “муудсанаа” УИХ-ын индэрээс зарлалаа |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |