Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Доржзодовт 60 тэрбумын схемийг илчилснийх нь төлөө Ардын баатар цол олгоно гэж байлаа. Гэвч өдгөө Г.Доржзодов 60 тэрбумын хэргээрээ хар нүхэнд ороход ойрхон ирээд байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал, түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас тусгаарлан шалгаж эхэлснийг “Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах...” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны нэгдүгээр дүгээр сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна. Түүнчлэн уг хэргээс Г.Доржзодовт холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байна” хэмээн мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, “Төрийн албыг зарж, 60 тэрбум босгох схем боловсруулсан хүн нь шийтгэл хүлээгээгүй байтал танилцуулгыг нь сонссон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь Эрүүгийн хуулийг зөрчсөн, асуудлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьж шийдвэр” гэх гомдлын дагуу Г.Доржзодовыг шалгаж байгаа билээ. Энэ талаар албаны эх сурвалж “Г.Доржзодов энэ хэргээр ял шийтгүүлэх нь тодорхой болоод байгаа гэсэн” хэмээсэн удаатай.
Эндээс харвал өдгөөгөөс ердөө дөрөвхөн жилийн өмнө ашигтай гэж үзсэн улстөрч бүхний өмгөөлөл, хамгаалалд багтан, сонгуулийнх нь шоуны гол эзэн болж явсан Г.Доржзодов 60 тэрбумын схем зохиосон хэргээ хүлээх цаг дөхөв бололтой. 2017 онд гаднын орнуудад цагаачлуулах, өндөр дээд хамгаалалтад байлгах, ҮАБЗ-д ажиллуулах, тэр ч битгий хэл улсын баатар цол олгоход ч багадах хүнээр тодруулж байсан бол өдгөө түүнийг гэх хүн тун цөөрснийг эх сурвалжууд ярьж буй.
Түүнийг энгийн нэгэн редактор, МАН-ынхны булхайг дэлгэгчээс хэрхэн Улсын баатар цолтон болох дөхсөнийг эргэн сануулбал,
Г.Доржзодов ч өөрөө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа,
“...Би 2016, 2017 оны сонгуулиудын үеэр тэдний маш хүчтэй хар пиарыг тэсч гарсан шүү дээ. Өнгөрсөн 2017 оны сонгуулиар МАН пиар төсөвтөө 10 хоногийн турш зөвхөн намайг орон даяар гутаахад зориулж, 600 гаруй сая төгрөг төсөвлөж, цацаж байсан гэж байна лээ. Төрөл бүрийн шторк, нийтлэл, теле жүжиг, сурвалжилга, ярилцлага, фото эвлүүлэг гээд утгаа алдсан. Үүнтэй зэрэгцээд тагнуул, хуулийн байгууллагыг үүр шөнийн заагаар дайчлан баривчлах бүслэлтийг хүртэл зохион байгуулж байсан шүү дээ. Юуных нь хамгаалалт. Шал худлаа л байхгүй юу. Ц.Сандуй энэ тухай ам алдана лээ”...,
“Хэвлэл, сошиал, интернэтээр намайг маш их дайрч, гутаан, гүтгэж байна. Тэд тэгэхээс өөр юу ч хийх билээ. Нэг удаа би тэсээд гарч болсон юм дахиад нэг тогтоод үлдэх ч байлгүй. Надад хийсэн хэрэг байх биш. Хэнээс юунаас айж явах ёстой гэж. Нууц уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн маш ноцтой гэмт үйлдлийг зориг зүрхтэй ямар ч иргэн дэлгэх нь мэдээж шүү дээ. Жингийн нэг туухай нь илчлэгч иргэн гав ганцаараа, нөгөө туухай нь улс төрийн махны машин байгаа тохиолдолд туйлын болгоомж хэрэгтэй” гэж байсан билээ.
Ийн бардам байсан түүнийг Монголын хууль, хяналтын байгууллагаас шалгаад жил гаруйн хугацаа өнгөрч, хэрэгсэхгүй болгох нь битгий хэл бүр тусгаарлан шалгаж эхэллээ. Энэ нь түүнийг “Өөрийнхөө ухсан нүхэнд унах” дөхөж буйг илтгэх дохио гэлтэй.
.jpg)
Гэхдээ тэр ийм тохиолдолд эл хэргээр ял сонсоод байгаа А.Ганбаатарын “Г.Доржзодов намын санхүүгийн схем, стратеги төлөвлөгөөг өөрөө хийсэн. Бидэнд түүнийгээ санал болгосон. Гэвч одоо тийм хэмжээний мэдлэггүй гэж ярьж байгаа юм. Мөн цацагдсан бичлэгт Г.Доржзодов өөрөө байсан. Гэвч бичлэгээ эвлүүлэг хийж, зарим хүнийг байхгүй болгож, харин байхгүй хүнийг нэмж оруулсан байгаа юм. Энэ уулзалт “Шинэ Монгол хаад” группийн дөрвөн давхарт болсон. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд байгаагүй. Тэр уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Ганбаатар гэсэн хүмүүс байсан” гэх мэдэгдлийг баримт болгон, МАН-ын нөлөө бүхий улстөрчдийг хөлдөө чирэхээр зэхэж буй нь тодорхой.
Ямартай ч улсын баатар болно гэж битүүхэн догдолж асан Г.Доржзодов “ухсан нүхэндээ” унах цаг ойртож байгаа бололтой.
Тэр уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Ганбаатар гэсэн хүмүүс байсан” гэх мэдэгдлийг баримт болгон, МАН-ын нөлөө бүхий улстөрчдийг хөлдөө чирэхээр зэхэж буй нь тодорхой
| Улсын баатар болно гэж байсан Г.Доржзодов “ухсан нүхэндээ” өөрөө унав уу |
|
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |