Оффшор бүсэд их хэмжээний мөнгөтэй нь нийтэд дэлгэгдсэн цагаас хойш монголчуудын хувьд “хэн ч биш” болж, бүр улс төрийн хүрээнээс бараг арчигдаж, хууль, хяналтын байгууллагаар цөөнгүй удаа шалгагдаж асан Сү.Батболд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл, дэвшээд ялбал Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хоёулангийнх нь “утсан хүүхэлдэй” болно гэв үү. “МАН түүнийг дэмжиж байна”, “АН-аас ч дэмжихэд буруудахгүй” гэх мэт яриа, зарим баримтыг сүүлийн үед хэвлэлээр маш цэвэрхэн мөртлөө эрчимтэй түгээж эхэллээ. Гэвч гол учир нь тэр өдгөөгийн эрх мэдэл бүхий улстөрчдийн албан тушаал, эрх мэдлийн төлөөх наймааны “бараа” нь болчихоод байгаа бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүний нэгээр түүнийг нэрлээд байгаа. МАН-ын зарим гишүүн, учир мэдэх улстөрчид нь ч “У.Хүрэлсүх Ерөнхий сайддаа дахин улирах, АТГ-ын дарга тэргүүтэй хууль, хяналтын томчуудыг томилох эрх гэх мэт өөрт нь ашигтай, нэлээд олон том тохироотойгоор Сү-г Ерөнхийлөгчид намаасаа дэмжихээр болсон гэсэн. Үнэндээ энэ удаагийн сонгууль Сү-д биш, У.Хүрэлсүхэд ашигтай. Ерөнхийлөгч бэлгэ тэмдгээ хийнэ, Ерөнхий сайд бүгдийг захирна. Өөрөөр хэлбэл, хэмжээгүй эрхэт нь У.Хүрэлсүх болно л гэсэн үг” хэмээн жив жув гэцгээж буй. Дээрх мэдээллийг бататгасан хамгийн эхний том баримтаар өнгөрсөн оны сүүлчийн хуралдаанаар баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоол нэрлэгдэж буй.
Уг өөрчлөлтөөр АТГ-ын даргыг цаашид Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд санал болгож, УИХ томилдог болсон. Ингэснээр АТГ Ерөнхий сайдын мэдэлд очсон гэсэн үг. Ерөнхийлөгч уг хуулийн төсөлд хориг, хаалт хийгээгүйн учрыг “Энэ битгий хэл эрх мэдлийг Сү.Батболдоор солихоор тохирсон гэнэ лээ” гэх мэдээлэл тайлж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаараа үлдэх, илүү эрх мэдэл олж авах хамгийн боломжит наймаа нь У.Хүрэлсүхийн хувьд Сү.Батболдыг Х.Баттулгын саналаар намаасаа нэр дэвшүүлэх байсан гэсэн үг.
Ерөнхийлөгч бэлгэ тэмдгээ хийнэ, Ерөнхий сайд бүгдийг захирна
Сү.Батболд одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр МАН-аас нэр дэвших боломж өвөртөлсөн гэгдээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Х.Баттулгын маш ойрын хүн гэгддэг Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга А.Гансүх нь Сү.Батболдтой баз хүргэн. Х.Баттулгад маш ойрын хүнийхээ итгэлт улстөрчийг Ерөнхийлөгч болгох нь юу юунаас чухал бөгөөд өдгөө улс төрд түшигтэй, эрх мэдэлтэй боловсон хүчний дутагдалд орсон түүний хувьд энэ нь хамгийн зөв нүүдэл байж мэднэ. Учир нь, түүнийг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буумагц өмнөх, хойдох ажлуудаар нь өч төчнөөн хэрэг үүсгэн, хуулийн байгууллагын хаалганаас хэчнээн ч хугацаагаар “дүүжилж”, цаашилбал нарсанд суулгах хүсэлтэй хүн цөөнгүй хүлээж байж мэднэ. Иймийн учир тэр маргаашаа бодож, эрх баригч намын даргад боломжит “наймаа” санал болгосон нь энэ. Гол нь өөрт нь ч, өрөөлд ч ашигтай хувилбар нь цагтаа мөн л тохироогоор шахуу Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болж асан Сү.Батболд байж таарсан нь яамай.
Гол нь өөрт нь ч, өрөөлд ч ашигтай хувилбар нь цагтаа мөн л тохироогоор шахуу Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болж асан Сү.Батболд байж таарсан нь яамай
Энэ мэтээс харахад ирэх Ерөнхийлөгчийн сонгууль ёстой амтгүй болох бололтой. Учир нь, сонгогч ард түмэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хоёр талаас нь өргөж босгоод, өвдөгнийх нь шороог арчиж, үгийг нь нэг бүрчлэн зааж өгсөн нэр дэвшигчийг ямар ч сонголтгүйгээр сонгож таарах нь. Хүч тэнцүү “кран”-дуулагч маань ч өөрийгөө Монголын улс төрд үеэ элээсэн, бусад хөгшин улстөрчийнхөө адил хуучнаас хуучин хүн гэдгээ мэдэхгүй Ерөнхийлөгчийн суудалд тун итгэлтэй залрах дүр зураг харагдаж байна. Пянз хэчнээн зурагдсан ч чихраад ч болтугай авиа гаргадаг шиг тэр сонгогдвол ирэх зургаан жилд Ерөнхийлөгч гэгдэх нь тодорхой. Ерөнхийлөгч болсныхоо өрийг төлөх нь бүр ч тодорхой.
Гэхдээ хамгийн чухал нь улстөрчид, намын наймаачид ингэж, үүнээс ч илүүгээр төлөвлөж болох ч "Ард түмэн тэднийг далаар нь цэвэр тавьчихаа мэдэх байлгүй дээ" гэж найднам.
Пянз хэчнээн зурагдсан ч чихраад ч болтугай авиа гаргадаг шиг тэр сонгогдвол ирэх зургаан жилд Ерөнхийлөгч гэгдэх нь тодорхой. Ерөнхийлөгч болсныхоо өрийг төлөх нь бүр ч тодорхой
| Хамгийн боломжит “утсан хүүхэлдэй” нь Сү.Батболд гэв үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |