УИХ-ын гишүүд дөрвөн жилийн дүнгээ тавиулаад дараагийн дөрвөн жилийнхээ эрхийг өвөртлөх гээд Төрийн ордон эзгүйрч байна. Тэд хаврын чуулгандаа суухгүй томилолт аваад тойргоо услахаар том жийп хөлөглөөд давхиж явна.
Тэгвэл томсгосон тойргоор УИХ-д дахин сонгогдох нүүргүй болсон гишүүд эхнээсээ тойрог руугаа “царцаа нүүлгэж”, дөрвөн жилд хийгээгүй ажлынхаа тайланг “бөглөх”-өөр аж ахуйн ажил хийж, айлын “хашаа хороо янзалж” эхэлсэн гэх шог яриа ч иргэдийн дунд хөврөх боллоо.
Түүний нэг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг гэх яриа ч тойргийн сонгогчдын дунд ил болж эхэлсэн гэнэ. Угтаа бол Увсад удаа дараа “царцаа” нүүлгэсэн гэх дуулианд нэр холбогдсон Б.Чойжилсүрэн ирэх сонгуулиар ч сурсан зөн, дассан “заншлаараа” Увс, Ховд, Завхан, Говь-Алтайд чамгүй олон “царцаа аваачиж”, УИХ-д дахин суух эрхээ өвөртлөхөөр бэлдэж эхэлсэн байж болзошгүй баримтууд цахим орчинд эхнээсээ цацагдаж эхэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаараа Дорноговь аймгаас Увс руу суурьших иргэдийн тоо эрс “нэмэгдэж” эхэлсний дийлэнх нь түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Айл баян” ХХК-ийн ажилчид байна хэмээн нутгийн иргэд жиг жуг гэлцэж байна. Түүгээр ч зогсохгүй тойрог томссон тул Говь-Алтай, Завхан, Ховд аймгууд руу ч төлөөллөө илгээж байгаа сурагтай.
Б.Чойжилсүрэнгийн тухайд Увс аймгийн Улаангом сумын уугуул. Урд хөршид сурч, компанийн захирлаар ажиллаж байгаад улмаар хувийн бизнесээ эхлүүлж, өдгөө монголын толгой баячуудын нэг болтлоо бизнесээ өргөжүүлсэн нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслахаар ажиллаж улс төрд хөл тавьж байсан намтартай. 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдохдоо “давхар дээл”-тэй сайдын суудалд хоёр ч удаа суугаад авсан. 2017 онд Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тойрог руу чамгүй хөрөнгө оруулалт татаж, улсын төвсийг “Увс”-ын төсөв болгосон гэх шүүмжлэлд хүртэл өртөж байлаа. Сангийн сайдаас буусан даруйдаа Төсвийн болон Үйлдвэржилтийн байнгын хороог даргалж, өдгөө Эрчим хүчний сайдаар ажиллаж буй. Даргын суудал, “давхар дээл”-нээс буудаггүй тэрбээр ирэх сонгуулиар II тойрогт горилохоор сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн гэх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаангомын унаган гэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай дөрөө харшуулж, Увсад хөрөнгө оруулалт чамгүй татсан. Угтаа бол Б.Чойжисүрэнг Сангийн сайдын суудлаас буумагц Ч.Хүрэлбаатар түүний оронд томилогдож, мөн л Увсад эхлүүлэх бүтээн байгуулалтын ажлууд төвөггүй үргэлжлэх болсон. Харин сонгуулийн томсгосон тойрогт Ч.Хүрэлбаатар намаасаа ТЕГ-ын дарга асан Б.Заяабал, Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд шадар сайдын зөвлөх Б.Дашпүрэв нар дөрөө харшуулж яваа бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат нартай тойргуудаа тойглож явна.
Б.Чойжилсүрэнгийн хувьд Улаанбаатар хотыг “бетонон ширэнгэ” болтол барилга барьж, баяжсан, намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг. Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлийн хороолол хотхнуудыг барьсан хэдий ч Увсад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэлэгдэхээр ажил хийгээгүй хэмээн тойргийн сонгогчид нь ам муутай байгаа гэх. Тиймээс ажил хийсэн гэж харагдах санаатай Улаангом сумын айлуудын хашааг шинэчлэх аян эхлүүлсэн гэх явган яриа ч Увсын тойрогт өрнөж байна.
Эрчим хүчний сайдаар томилогдсон даруйдаа гал алдах шахсан эрчим хүчний салбарыг “Аргалана даа” хэмээн ам алдсан тэрбээр өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар “Өнгөрсөн өвөл цахилгаанаа таслаж байж хүйтнийг давсан” хэмээн мэдэгдэж харагдана лээ.
Б.Батдоржийн уул уурхайн компаниараа дамжуулан их наядаар хэмжигдэх цэвэр ашиг олдог гэх нь бий. Өнгөрсөн өвөл Б.Чойжилсүрэн коксжих нүүрс оруулж ирнэ гэсэн нь дүүгийнхээ бизнестэй хамааралтай гэх яриа ч гарч байлаа.
1. Б.Балдоржийн “Олон Ихт баян” компаний Дорноговийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд орших “Худагт”-ын төмрийн уурхай 2,1 сая тонны нөөцтэй. Цэвэр ашиг нь 120 тэрбум.
2. Б. Балдоржийн “Си Өү Эй Эл” компаний Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл суманд орших “Айл баян”-гийн уурхайн хоёр талбай нийлээд 11 сая тн нүүрсний нөөцтэй. Цэвэр ашиг нь 750 тэрбум
3. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймагт орших “Салхитын бор толгой” –н орд 180,000 тн цайрын нөөцтэй . Цэвэр ашиг нь 74,8 тэрбум .
4. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймаг дахь “Өгөөмөр толгой “-н орд 251.000 тн төмрийн нөөцтэй. Цэвэр ашиг нь 50,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг гэх мэдээлэл бий.
| УИХ-Д ДАХИН СОНГОГДОХООР УВС РУУ “ЦАРЦАА НҮҮЛГЭЖ”, УЛААНГОМЫН АЙЛУУДЫГ ХАШААЖУУЛСАН ГЭХ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |