Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Харин ирэх оны сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ гэдэг нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна. Тухайлбал, МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвших байх гэсэн хүлээлт үүсгэж буй. Тэгвэл шинэ батлагдсан хуулиар болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй гэх маргаан өрнөж байна.
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу” гэдгийг тодорхой хариулж өгөөч гэж хүссэн. Үүнд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Үндсэн хууль тайлбарлах эрхгүй” гэх шалтгаанаар асуудлаас “бултаж” байгаа харагдана лээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Х.Баттулгыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй” гэдгийг илэрхийлж байна.
Тэр ч бүү хэл Ардчилсан намын нөхдүүд нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй хэмээн үзэж буй. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл хуулийн хүрээнд Х.Баттулга нэр дэвших боломжгүй гэж үзэж байгаа юм.
Хуучин Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдож болох бөгөөд найман жил энэ албыг хаших эрхтэй байсан. Тэгвэл Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг ЗУРГААН жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно гээд өөрчлөлт оруулчихсан. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшээд ялалт байгуулбал нийтдээ АРВАН ЖИЛ төрийн тэргүүнээр ажиллах болж байгаа юм.
Хамгийн гол нь “улирч болно” гэх үгийг хасаад ЗУРГААН жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно гэх заалтыг 2025 оноос хэрэгжүүлэх санал явж байсан ч хэлэлцүүлгийн үед унагааж, өнгөрсөн тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн хэрэгжилт хуулийн хүрээнд явагдана. Харин нэр дэвшинэ гээд “зүтгэвэл” асуудал үүсэж мэдэхээр болоод байгаа аж. Тэгвэл уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр очих магадлалтай байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга биш бол Ардчилсан намаас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь сонирхол татаж байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нэр яригдах болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан түүний хувьд Ардчилсан намд байж болох хувилбар. Учир нь, Ардчилсан намын топ гэгдэх зарим лидер “аавын хаалга” татаж, зарим нь намаасаа “хөөгдсөн”. Харин зарим нь өөр нам байгуулж, зарим нь ял шийтгэлээ хүлээж суугаа. Тэгэхээр Х.Баттулга биш бол Ц.Оюунгэрэл байж болох гэсэн хувилбар яригдаж байгаа аж.
Мөн АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох бас нэг хувилбар нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал. УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан түүнийг “эр зориг”-той хэмээн олон нийт үнэлдэг. Түүний хүсэлтийг УИХ-ын гишүүд хүлээж аваагүй нь ч өөрт нь том оноо болсон байдаг. Гэтэл өөрийн хүсэлтээр байтугай “хөөгөөд” ч явдаггүй гишүүн Парламентын танхимд олон бий. Тиймээс Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх сонирхол Ардчилсан намынханд байж болох юм.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |