Ардчилсан намаас Ж.Батзандан, Л.Болд, МАН-аас Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар одоогоос хоёр жилийн өмнө өөрсдөдөө “ШУДАРГА ТАВ” хэмээх нэр өгч, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаал зохион байгуулсан. Тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, "Монголд шударга ёс тогтоохын төлөө бүхнээ зориулна" гэж байсан билээ. Ингэхдээ жагсаал, цуглаан зохион байгуулж гаршсан Ж.Батзандангаар “толгойлуулсан” дөрвөн гишүүн нийгэмд “шударга ёс тогтооно” хэмээн өвлийн хүйтэнд үстэй дээл өмсөж, талбай дээр уриа лоозон барин “хашгирч” байлаа. Харин өнөөдөр “ШУДАРГА ТАВ” маань бүгд хүрч болох төрийн өндөр албан тушаалдаа томилогдчихоод, шударга бус зүйлсийн хажуугаар “Нүдээ аниад, чихээ дараад” өнгөрч байна. Ялангуяа “Шударга ёс тогтооно” хэмээн үргэлж ярьдаг Ж.Батзандан хууль бус олон шийдвэр, үйл ажиллагааны хажуугаар таг чиг өнгөрч байна. Арга ч үгүй биз дээ, М.Энхболдыг “унагааж”, У.Хүрэлсүхэд боломж олгох том үүрэг гүйцэтгэсэн Ж.Батзандан Австралид суух Элчин сайдын зөвлөхөөр “томилогдоод”, “Амаа үдүүлсэн” гэхэд болно. Харин Л.Болд нь Германы Элчин сайдаар томилогдох сураг дуулдаж байгаа ч одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын зөвлөхөөр ажиллаж байна. Тэд Ардчилсан намаасаа гарч ШИНЭ нам гээчийг байгуулсан ч УИХ-ын сонгуульд ялагдал хүлээгээд байгаа юм. Гэхдээ албан тушаалаас бол мултарсангүй.

Тухайн үед “М.Энхболд тэргүүтэй 60 тэрбумын холбоотнуудыг унагаж, төрөө цэвэрлэж л байвал ямар ч албан тушаалд очихгүй” гэдгээ удаа дараа хашгирч байсан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна. Тэр ч байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнтай “эвсэж” идсэн, уусныг нь хамгаалж суудаг болсон гэх яриа Саарал ордноос гардаг.
Мөн намаа шинэчилнэ хэмээн хөдөлгөөн өрнүүлж, намын ах нараа шүүмжилж явсан Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын албан тушаалд оччихоод, Их хурлын гишүүдийг “загнаж” суудаг болсон.
Тэдэнтэй яг ижил байр суурь илэрхийлж байсан Х.Нямбаатар өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд болчихоод үзэл бодлоо илэрхийлж, улстөрчдийг шүүмжилсэн сэтгүүлч, иргэдийг торгож, яллах хуулийн төсөл боловсруулаад сууж байна.
Түүнчлэн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын хөрөнгө орлогын мэдүүлэг 2015 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы үл хөдлөх хөрөнгө 2015 онд 430 сая байсан бол 2019 онд 900 сая төгрөг болж нэмэгджээ. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын үл хөдлөх хөрөнгө 2015 онд 350 сая байсан бол 2019 онд 650 сая төгрөг болж нэмэгджээ.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы 2015-2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулж үзвэл 2015 онд Toyota Prius XW30 болон Mercedes Benz, ML350 маркын автомашинтай байсан бол 2019 онд жийп болон туулах чадвар өндөр, Infiniti, QX60, суудлын жижиг машин, Toyota, Prius XW30, жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol маркын автомашинаар нэмэгджээ. Тэрбээр мөн “Адванседледэр солюшенс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьд 2015 онд ямар нэгэн автомашин мэдүүлээгүй байсан бол 2019 онд жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркын автомашинтай хэмээн мэдүүлжээ. Мөн 2015 онд хурдан удмын арван адуутай гэсэн бол 2019 онд хурдан удмын адуу-36, үхэр-13, Ямаа-113, Хонь-625, Адуу-20 хэмээн ХОМ-тээ бичжээ. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” ХК, “Бестдрилинг” ХХК, “Старкатеринг” ХХК, “Хамаг Монгол” групп ХХК-иудад 20-100 хувийн хувьцаа эзэмшдэг байна.
Харин ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого нь жилийн 233 сая 526 мянган төгрөг гэж ХОМ-тээ бичжээ. 244 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander маркийн автомашинтай гэжээ. Мөн хадгаламждаа 100 сая төгрөгтэй гэсэн бол “Херо энтертайнмент” групп, “Хүлэг контент” ХХК-ийн 50-100 хувийн хувьцаа эзэмшдэг аж.

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “ЖБ Прайм”, “Доктор фарм”, “Крипто Үндэстэн” зэрэг компаниудад хувь эзэмшдэг бөгөөд хурдан удмын 400 адуутай хэмээн ХОМ-тээ бичжээ. Түүний хамтрагч Л.Болдын хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хөрөнгө орлого нь эрс нэмэгдсэн хэмээх шүүмжлэлд нэлээд өртсөн. Тэрбээр “Бодь даатгал” ХХК, “Бодь цамхаг” ХХК, “Бодь капитал” зэрэг компанид хувь эзэмшдэг бөгөөд 2014-2018 онд түүний өөрийн орлого 1.2 тэрбум төгрөг болтлоо өссөн гэгддэг.
| “ШУДАРГА ТАВ”-ЫН ШУНАЛ ИХДЭХ ВИЙ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |