Коронавирусийн цар тахал дарга нарт олз болж байх шиг байна. Ялангуяа төрийн ажлыг танил тал, элдэв шахаа, авлига хээл хахуулиар шийддэг манай том дарга нарт ёстой “Тэнгэрийн умдаг” атгасантай ижил байх шиг. Тодруулбал, монголчуудыг гэртээ коронавирусээс “айж” байх хооронд төр, захиргааны олон байгууллагад халаа, сэлгээ өрнөж, хаа сайгүй “ханцуй доторх” томилгоо өрнөж байна гэвэл та бүхэн итгэх үү.
Итгэх үү ч гэж, ийм томилгоонууд аль хэдийн өрнөөд, бараг цэгцэрч дуусч байгаа бололтой. Үүний нэг нь гадаад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд, дипломат албаныхны томилгоо яах аргагүй мөн болоод байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд “Энэ ондоо багтааж УИХ-аар 20 гаруй Элчин сайдыг томилох асуудлыг оруулж, батлуулна” гэж мэдээлсэн. Ингэхдээ хэн нэгний тухай тодорхой нэр хэлээгүй ч Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдууд аль хэдийнэ тодорсон байна. Тодруулбал, Францад Ө.Энхтүвшин, Болгарт Ц.Цэнгэл, Италид Б.Батцэцэг, Унгарт ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б. Мандахбилэг, Чехэд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Гансүх, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар нарын нэр яригдаж байгаа аж. Мөн ХБНГУ-д суух Элчин сайдаар Л.Болд, Белорусьт ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан, Эмиратад Дамбажав хамбын хүү Д.Ганболд, Энэтхэгт Ч.Бүрэнбаяр, Туркт Э.Мөнх-Очир, Лаост Ж.Сэрээжав, Австрид ГХЯ-ны Европын газрын дарга М.Цэнгэгийг томилохоор нэгэнт тохирчээ.
Үүнээс гадна Австралид Ж.Батзандан, Японд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханыг Элчин зөвлөхөөр томилохоор болсон нь олны анхаарлыг ихэд татаж буй. Хатуу хөл хорионы энэ цаг үед хоногийн хоол, маргаашийн түлшээ яая гэж байгаа ард түмэн дарга, даамлуудын элдэв томилгоо, энд тэндэхийн албан тушаал яриад суухгүйг манайхан сайн тооцоолсон нь лавтай.
Монголчуудыг гэртээ коронавирусээс “айж” байх хооронд төр, захиргааны олон байгууллагад халаа, сэлгээ өрнөж, хаа сайгүй “ханцуй доторх” томилгоо өрнөж байна гэвэл та бүхэн итгэх үү

"М.Энхболдыг Монголын төрөөс зайлчихвал монголчууд сайхан амьдрах гээд байна" хэмээн төв талбайд жагсаал зохион байгуулсан нь Элчин сайд, Элчин сайдын зөвлөхийн албан тушаал хүртэл үнэд хүрсэн гэсэн үг
Ямартай ч Ж.Батзандан, Л.Болд нар санасандаа хүрч, албан тушаал, эрх мэдлийн бялуугаа хүртэж магадгүй болоод байна. Нөгөө талаар төрийн ажил энэ мэт хууль бус, зохион байгуулалттай замаар өрнөдөг болсныг энэ явдал маш тод харуулж байгаа юм. Ингэж хэлсний шалтгаан нь тэд томчуудтай албан тушаал, ажил хэргээ ямар ч хамаагүй аргаар тохирсон байж болох ч цагаан дээр хараар бичигдсэн хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудлууд нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сануулсаар ирсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Нэр төрд халдсан, гүтгэсэн” гэх шалтгаанаар хуулийн байгууллагад өгсөн нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Л.Болдын хувьд зэвсгийн наймааны хэрэгт холбогдож явсныг Б.Хурц хурцаар ил гаргаж байсан удаатай. Энэ мэтээр тэдний асуудлыг сөхвөл нэлээд урт жагсаалт хөврөх төдийгүй улс төрийн карьерийн хувьд ч уналтад ороод хоёр жил шахам болсон “шүдгүй арслан”-гууд билээ. Мөн түүнчлэн одоо яригдаад байгаа албан тушаалдаа томилогдлоо гэхэд дипломат албаны соёл, туршлага нь байг гэхэд гадаад хэлний мэдлэг хийгээд чадамж нь хэр вэ гэдгээс эхлээд асуудал дагуулж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад “улалзуулж”, унагачихаад гаднынхныг "Миеэдэх" гээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй.
Албаныхан гаднын улсуудад томилох Элчин сайдууд болоод зөвлөхүүдийн дээрх нэрсийг ихэд нууцалж байгаа гэх бөгөөд хөл хорионы хатуу дэглэмээр далимдуулан ногоон гэрлээр албажуулахаар зэхэж суугаа гэсэн.

Тэдний асуудлыг сөхвөл нэлээд урт жагсаалт хөврөх төдийгүй улс төрийн карьерийн хувьд ч уналтад ороод хоёр жил шахам болсон “шүдгүй арслан”-гууд билээ
| МАН Ж.Батзандан, Л.Болд хоёрт М.Энхболдыг унагасных нь өрийг Элчин сайдын суудлаар ТӨЛӨХ ҮҮ |
|
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |