УИХ-ын ээлжит сонгууль болоод дөнгөж зургаан сар болох гэж байна. Өөрөөр хэлбэл, 76 гишүүн УИХ-д сонгогдоод 180 хоног ч болоогүй байна гэсэн үг. Гэтэл 76 гишүүний дөрөв нь АТГ-т хэдийнэ шалгагдаад эхэлжээ.
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр Зайсанд хууль бусаар газар авсан, зөвшөөрөлгүй барилга барьсан, өндөр үнээр зарсан гэх асуудлаараа шалгагдаж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрбээр жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэдэг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн юм. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр өнгөрсөн сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдсон юм.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ хэргийн гол зохион байгуулагч, гол тоглогч 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсен гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр эрүүл саруул, энх тунх иргэдийг дүлий, сохорын дүрд тоглуулж, тахир дутуугийн тэтгэмжинд хамруулдаг гэнэ. Одоогийн байдлаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа УЕПГ-аас УИХ-д Б.Бейсений бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайханыг АТГ-аас шалгаж буй. Түүнийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотойгоор эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөсөн. Энэ мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл болон иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн С.Амарсайхан АТГ шалгаж байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагчаар ажиллаж байсан билээ. Харин 2020 оны ээлжит сонгуульд Налайх дүүргээс сонгогдоод байгаа.
| АТГ-т шалгагдаж буй УИХ-ЫН ГИШҮҮД |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |