Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Хуланг уржигдар шөнө Тагнуулын ерөнхий газраас баривчилсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гадаадын тагнуултай хамтарсан байж болзошгүй гэх үүднээс саатуулах арга хэмжээ авсан байна. Тэгвэл бид тагнуулын хэргээр баривчлагдсан Ц.Хулан гэж хэн болох талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүмүүс түүнийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодолын охин гэдгээр нь мэдэх билээ. Түүний өвөө нь өндөр Дэндэв гэх хүн байсан бөгөөд 1939 онд япончуудын хордуулсан худгаас цангаагаа тайлан, амиа алдсан гэдэг. Харин ээжийнх нь аав 1938 онд Ёнзон хамбын гэх хилс хэргээр буудуулан нас баржээ. Тэрбээр хоёр удаа Болор цомын эзнээр тодорч байсан бол түүний аав Д.Цоодол найрагчийн хувьд гурван удаа Болор цом хүртсэн байдаг. Ц.Хулан эхээс гурвуулаа бөгөөд айлын дундах нь. Тэрбээр хүү, охин хоёртой бөгөөд хүүг нь Дөрвөн-Уул, охиныг нь Удвал гэдэг байна.

-УРАН БҮТЭЭЛИЙН ОН ЖИЛҮҮД-
Багаасаа л аавыгаа дагаад яруу найраг, утга зохиолд хөтлөгдөж, 1978-1988 онд нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийг төгсөж, Монгол Улсын Их сургуулийн монгол хэлний факультетыг утга зохиол судлалын мэргэжлээр төгссөн байна. Мөн 1994 онд Улсын багшийн дээд сургуулийг багш, утга зохиолыг ажилтан мэргэжлээр давхар төгсжээ. Харин уран бүтээлийн гараа нь түүнээс өмнө 1989 оноос эхэлж, 1994-1996 оны хооронд “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагчаар ажиллаж, утга зохиолын ажилтан Ням гараг сонинд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Дараа нь харин 1996 -1997 оны хооронд Ням гараг, Билгүүн судар сонинд хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 оны хооронд “Хөдөлмөр” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай.
Ийнхүү сонинд ажиллаж байх хугацаандаа тэрбээр уран бүтээлийнхээ ажлыг ч гээгдүүлэлгүй бүтээл туурвилаа ард түмэндээ хүргэж, яруу найргийн түүврээ хэвлүүлж, тайзнаа гарч шүлгээ уншсаар байсан.
Тэрбээр 1989 оноос “Найргийн даага” наадмын тэргүүн шагнал хүртэж, 1994 онд “Ганцхан ээждээ унших шүлэг” шүлгээрээ Болор цомын эзэн болсон юм. Мөн тэр жилээ залуу яруу найрагчдад олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан болж байсан байна. Тэгээд 1997 онд “Гүнж аялгуу” шүлгийн түүвэр хэвлүүлж, тус номоороо Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн байна. Түүнээс хоёр жилийн дараа дахин “Гунигт тайтгарал” яруу найргийн номоо гаргажээ. Харин 2001 онд яруу найргийн гурав дахь ном болох “Торгоны маань хээ” шүлгийн түүвэр хэвлүүлж, Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа 2006 онд “Зүгээр л нэг амьдрах сан” гэх яруу найргийн дөрөв дэх номоо гаргажээ. Ингээд 2010 онд Найрагчийн нутаг шүлгээрээ дахин Болор цом хүртсэн байна. Мөн “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг монгол хэл, крилл бичигт хөрвүүлэн буулгасан төслийн ТУЗ-ын гишүүнээр ч ажиллаж байжээ. Мөн Монгол үндэстэн зохиолчдын хорооны тэргүүнээр ажиллаж байсан юм. Үүний дараагаар тэрбээр Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч, “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг бүтээлийг тайзнаа тоглуулсан байдаг.
-УЛС ТӨРТЭЙ ХОЛБОГДСОН НЬ-
2017 он хүртэл Хүүхэлдэйн театрын захирлыг албыг хашиж байгаад 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажилласан юм. Ерөнхийлөгчийн зөвлөх байх хугацаандаа соёл, шашны чиглэлийн олон ажил, уулзалт, арга хэмжээнд оролцож байсан байна. Түүнийг томилогдоход Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь Монгол ардын намын хүн. Шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавьлаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа” гэж ярьж байв. Ийнхүү Ц.Хулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг суудлаасаа буутал зөвлөхөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшин өрсөлдснөөс хойш нам жим байсан түүнийг ийнхүү Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа аж. Бид хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан түүний ааваас тодруулахад "Миний охин Хулан гадаадын тагнуул болох хүн биш. Юу л гэж эх орныхоо эсрэг ажиллаж, хууль бус зүйл хийх вэ дээ. Би охиндоо итгэж байна" гэсэн юм.
| ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДСАН Ц.ХУЛАН ГЭЖ ХЭН БЭ |
|
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |