Үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамгийн аймхай нь Х.Баттулга байлаа. 2008 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оймстойгоо ачигдаж байхдаа ч ийм зориггүй, хулчгар байсангүй. Тухайн үед Н.Энхбаярыг улсынхаа эсрэг тэрсэлсэн урвагч мэтээр цоллож, төрийн эсэргүү гэж үзэж байхад хүртэл тэрбээр “Шударга бус үйлдэлтэй тэмцэнэ” гээд өсөглөн зарлаж, өөрийгөө хамгаалж чадсан. Ц.Элбэгдоржийг ч Ерөнхийлөгчөөс буусных нь дараа авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, ийм цохилтууд ирж байхад “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд гарна” гээд тэр бууж өгсөн түүхгүй.
Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ийм зангараг байсангүй. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон түүнийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авах төдийд хил гараад “зугтаачихлаа”. Одоо тэр хилийн цаана өвдгөө чичиртэл айгаад эх орондоо ирж чадахгүйд хүртлээ гэмшиж суугаа болов уу.
Х.Баттулга анх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Ардчилсан намын гишүүдээрээ тултал крандуулж, “Монгол ялна” гэх уриагаараа өрсөлдөгчдөө бут цохин гарч ирсэн. Тухайн үед ч Ардчилсан намынхан баг болж, нэгнээ дэмжиж чаддаг байв. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа намаасаа нүүр буруулж, тэр байтугай намынхаа лидерүүдийг ад үзэж, намнаж эхэлсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Намдаа лидер гэгдэх томчуудаа толгой дараалан хууль, шүүхийн хаалга татаж байхад нь нэг зорилго, нэг үзэл санаанд нэгдсэн чинээ тоож байсангүй,
Тухайн үедээ одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өвөр түрүүндээ орохоос наагуур найзалж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах ажилд гар хамтран ажилласан гэдэг. Тэдний нөхөрлөл дан ганц Засгийн эрх дээр тогтоогүй.
.jpg)
Ухаандаа Ардын намынхантай нийлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд ч Х.Баттулга гар бие оролцсон. Угтаа бол дордуулсан долоон заалтыг дээшлүүлж, дэвшүүлэх гэж байгаа гэх МАН-ын сонгуульт ажлыг Х.Баттулга өөрөө дэмжиж, Үндсэн хуулийг Ерөнхийлөгчийн хувиар ёсчилж байлаа. Тухайн үед намын бүлгийн гишүүдээ ч ятгаж, өөрийн саналаа оруулж байгаа гэх үндэслэлээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг “гар өргөн” дэмжиж байв.
Гэвч тэдний нөхөрлөл хоёр жил орчим л үргэлжилж, хоёр тийш болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас буухтай зэрэгцээд тэдний нөхөрлөл дуусаж, Х.Баттулга У.Хүрэлсүхийг гуйж, У.Хүрэлсүх гэдийж байсныг ард түмэн санаж байгаа биз ээ. Дан ганц У.Хүрэлсүхтэй ч найрамдаагүй. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ах, дүүсийн барилдлагатай болж, хамтарч ажилласан цаг хугацаа ч бий. Эргээд харахад одоогийн улс төрд нөлөөтэй байж болох бүхэнтэй найрамдаж, тухайн цаг үеийнхээ эрх мэдэлтэй гэсэн болгонд найр тавьж, гал алдахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэр МАН-ын гишүүдтэй тохиролцож, тэдний ая талыг харсан шиг ээ, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй дөрвөн жилийг ардаа үлдээсэн гэсэн үг. Харамсалтай нь түүний энэ хичээл зүтгэл талаар болж, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болов.
Угаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгад тулах хүч цөөн, итгэх хүн ховор байсан байж мэдэх. Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа ч тэр хүчгүйдэж, хар толгойгоо хамгаалахын тулд намаа золионд гаргасан. Түүний гаргасан шийдвэр өнөөдөр “бай”-нд үгүй банзанд ч үгүй, хоосон сум болж хувирчээ хөөрхий.

Төрийн түшээдээр ажиллаж, Төрийн өндөрлөг болох хүртэлх замналдаа тэрбээр улс төрд найдвартай бат бөх баг бүрдүүлж байгаагүйн гороо өнөөдөр амсаж сууна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд нь түүнд дэм болчих туслах, зөвлөх байгаагүй ч сануулж байсан удаатай. Тухайн үедээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төсөл УИХ дээр унаж, хориг тавьсан хэд хэдэн төслийг нь эрх баригчид буцааж байлаа. Түүний гаргасан санаачилга, хоригууд дэмжигдэхгүй, унасаар ирсэн нь хүчгүй, зангаргагүй байсныг гэрчилж байна.
Анх улс төр нүүрсчдийн нам, шороочдын намаараа талцаж, улс төрийн акц өрнөж байхад Баянгол зочид буудлынхаа гадаа олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүдээр хамгаалуулж, “аавын хаалга” татах аюулаас мултарч байсан нь Х.Баттулга Гэтэл өнөөдөр нүүрсчдийн бүлэглэлд багтаад ч хэцүү нэртээс мултарч чадахгүйд хүрээд сууж байх.
Түүнтэй ойр гэгдэх хамгийн дотнын хүмүүс нь хэрэгт холбогдож, өнөөдөр “зовлонгоо хуваалцах ханьгүй”, зоригтой дуугарах хүчгүй болчихжээ тэр. Эргээд харахад Х.Баттулгад Ардчилсан намд ч хүчтэй баг байсангүй, Ардын намынхантай ч тохироонд хүрч чадаагүй гэдэг нь тодорхой байна.
Хамгийн сүүлд тэрбээр Ерөнхийлөгчийн суудлаас, зөвлөхийн суудал руу буусан ч нүүрсний хулгайн хэргээсээ мултарч чадалгүй харь оронд толгой хорогдох болсон нь нууц биш юм. Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүчгүй байсаар өнөөдөрт хүрсэн гэхэд ч буруудахгүй.
Өндрөөс уруудахын зовлонг Х.Баттулга яс, махаараа мэдэрч, улстөрчийн ганцаардлын замналыг тойролгүй даараад өнгөрлөө. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг нь түүнд ирж дээ.Магадгүй өнөөдөр улс төрд тулах ганцхан хүч байхад л өргөж босгоод өвдгийг нь гөвөөд хөтлөөд явахаар байна.
| Х.БАТТУЛГА ӨВДГӨӨ ЧИЧИРТЭЛ АЙЖ БАЙНА |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |