ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан Б. Ундармаа, Д.Дамба-Очир нарт холбогдох шүүх хурал болж байна. Тэгвэл тэд ял завшиж, торгуулаад өнгөрөх нь тодорхой болж буй бололтой.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг АТГ-аас 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Доктор МИЭК” компанидаа ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Улмаар шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2,5 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Гэвч хорих ял эдлэхгүйгээр 40 сая төгрөгөөр торгуулаад хэргээс мултрахаар болж буй бололтой.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын хувьд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун”ХХК-даа 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон. Түүний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ ялыг мөн буцааж, торгох шийтгэл ногдуулахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.
ЖДҮХС-гаас албан тушаал эрх мэдлээ ашиглан их хэмжээний зээл авсан этгээдүүдийн хэрэг жил тойрон шүүхээр хэлэлцэгдэж буй. Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан тэднийг хуулийн дагуу шийтгэж, шударгаар хариуцлага тооцно гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч тэрбум төгрөгийн хэргийнхээ хариуд 30 сая төгрөгөөр торгуулсан болоод өнгөрөх нь бололтой.
| Б.Ундармаагийн гурван жилийн хорих ялыг өөрчилж, 30 сая төгрөгөөр торгохоор болжээ |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |