Гэр бүл, хамаатан садан, хотол олноороо цуглан баярлаж, ирэх цагийг ерөөлөөр угтдаг Монголын Цагаан сарын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Коронавирустэй холбоотойгоор бид хоёр дахь жилдээ баяраа гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэж буй билээ. Тэгвэл хилийн чанадад ажиллаж, амьдарч сурч буй элэг нэгт залуус монгол соёл, уламжлалаа тээн, цар тахалтай хүнд үед ч Цагаан сараа тэмдэглэсээр байна. Тэдний төлөөлөл болсон залуус баяраа хэрхэн тэмдэглэснийг хамтдаа сонирхоцгооё.
Өнөөдөр 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр. Яг сэрдэг цагтаа сэрээд, усанд орох, өглөөний цайгаа уух, е-мэйл, захидлуудаа шалгах гээд өдөр бүр хийдэг зүйлсээ дарааллаар нь хийлээ. Ойрд гараагүй хурц нар цонхоор тусаж байна. Бүтэн өвлийн турш бүүдгэр, бараан туяа татуулсан өрөөнүүд маань яагаад ч юм бүү мэд өнөөдөр л амь орчихсон мэт, нэг л хөгжингүй баяр баясгалан мэдрэгдэх юм. Шуудан зөөгчийн дандаа дардаг гэрийн хонхны чимээтэй зэрэгцэн ширээн дээр тавьсан халуун кофе, шарсан талхны үнэр тааламжтай үнэртэнэ. Бусад өдөртэй адил энгийн нэгэн өдөр. Гэхдээ л сэтгэл гэгэлзээд нэг л тааламжтай мэдрэмж төрнө. Энд хавар иржээ. Хамгийн сүүлд долоон жилийн өмнө Цагаан сарын баяр тэмдэглэсэн санагдана. Гэр дүүрэн инээд хөөр, таваг дүүрэн идээ, хатуухан юманд халсан томчуудын мишээл татуулан дуулах ээж, эх нутгийн тухай дуунууд, тэдний уяран суух дүр төрх, хамаатны дүү нарын дэггүй үйлдлүүд, золголтын дурсамжууд гээд бүгд тод санагдаж байна. Харин өнөөдөр миний хувьд энгийн нэгэн өдөр, хийдэг хичээл, уншдаг ном, ширтдэг цонх, дасал болсон гудамжны чимээ болон харь үгнүүд… Заримдаа миний хувьд энгийн л нэг өдөр өөр хэн нэгэнд баярын өдөр байх бөгөөд энэ бүхэн надад ямар ч хамаагүй юм шиг санагддаг болоод удаж байна. Бид л баяр гээд нэрлэсэн болохоос нар манддаг цагтаа мандаж, жаргадаг цагтаа жаргасаар байх тул тухайн өдөр ямар байх нь хүний өөрийн орон зай болон мэдрэмжээс хамаарах буй за. Энэ гунигтай ч юм шиг, ганцаардмал ч юм шиг, өөрийгөө бусдаас тусгаарлан, болж буй зүйлдээ ач холбогдол өгөхөө больсон жилүүд маань өөрийгөө том боллоо гэдэг бодлыг тээн, өөр улсыг зорьсон өдрөөс эхлэлтэй санагдана.
Магадгүй дахиж баярын өдрүүдийг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхгүй гэдгээ мэдэж байсан тул өөртөө хатуу ч юм шиг, хүйтэн ч юм шиг ийм ойлголтыг суулгасан байх. Гэхдээ л би алтан нарны тусах тусгалыг бусад өдрөөс нэг л өөрөөр харж, сэтгэл минь баяр тээх нь хаа нэгтээ миний мах цусны тасархай, элэг нэгтнүүд минь баярлан хөөрч буй, мөн дэлхий ертөнцөд өөр нэгэн шинэ хавар ирсний илрэл юм болов уу ч гэж бодмоор…
Хэрэв боломж нь олдвол Цагаан сарын баярын өдрөөр ёс болгоод оройн хоолондоо бууз идэх нь гэрээсээ хол байгаа хүмүүст хийж чадах цорын ганц зүйл. Зарим жил бууз ч үгүй, энгийн өдөр мэтээр завгүй өнгөрүүлчихсэн байх нь ч бий. Харин гэр бүлийнхэнтэйгээ утсаар яриад, ёс болгоод лаа асааж өнгөрөөнө. Мэдээж хол байгаа хүн уламжлалт баярыг тэмдэглэхгүй байлаа гээд соёл нь бүхлээрээ устаж, алга болох зүйл биш билээ. Гэхдээ үүнээс улбаатайгаар Цагаан сарын баярыг ёс төдий хүндэтгэн, даруухан тэмдэглэх нь магадгүй хувьсалын явцад гарч ирж буй шинэ хандлага болж магадгүй юм. Өв, уламжлал гэдэг ухаан орсон цагаас бидний ухамсарт суусан юмсын тухай ойлголт, тэрийг одоо цагт хэрхэн хийж буй үйлдэл болон цаашид яаж дамжуулах тэр үл үзэгдэх концепцыг хэлдэг байх. Гэхдээ яг өнгөрсөнд байсан тэр арга барил цаг хугацаа улиран одох тусам хэвээр хадгалагдах нь хомс болов уу. Соёлын хувьд бид нэгэн хэвээр байдаггүй, үргэлж өөрчлөгдөн хувьсаж, тэрхүү өөрчлөлтийг хүлээн авч чаддаг чанар маань хүний давуу тал байж болох юм. Харин би бол энэ нэг хувьслыг төлөөлөн буй цөөн залуусын нэгээхэн биет хэлбэр байх. Энэ нь аюултай бөгөөд хүлээн зөвшөөрч чадвал энгийн байж болох үзэгдлүүдийн нэг гэж боддог доо.


Энэ жил Монголын Цагаан сар, Солонгосын Цагаан сарын баяр нэг өдөр тохиож байгаа. Энэ жил бид ойрхон амьдардаг найзуудаараа нийлээд Цагаан сараа тэмдэглэж байна. Битүүний урьд өдөр яг л Монголд байдаг шигээ бүгдээрээ цугларч, буузаа хийж тавиад, битүүний орой битүүлсэн дээ.
Цагаан сарын өмнөх өдрүүдэд хөл хорио гээд ажил багатай байсан ч Цагаан сарын өдрүүдэд ажил маань харьцангуй ихэссэн. Намайг ажилдаа явсан хойгуур үлдсэн хүмүүс маань идээгээ засаад, буузаа жигнээд бэлдчихсэн байлаа. Ажлаасаа тараад шинийн 1-ний орой л бүгд цуглаад, шинэлж таарч байна даа. Аль болох Монголдоо байгаа юм шиг л шинэлэхийг хүсдэг. Ул боов байхгүй ч орос дэлгүүрээс жигнэмэг авч, тавгийн идээ засаад, мах чанаад л шинэлж байна даа. Гэхдээ бидний золголт нэг их удаан үргэлжилдэггүй. Гучин минут юм хэртэй сайхан сууцгаагаад л гэрийнхэнтэйгээ бушуухан ярих гэж л яардаг даа. Гэрийнхэнтэйгээ ярих бол золгож байна л гэсэн үг . Тэр мөч их гоё. Бас аль болох интернетээр монгол контент хайж үздэг. Үзээд суухад яг Монголдоо байгаа юм шиг гоё санагддаг. Энэ жил олуулаа нийлж шинэлсэн болохоор гоё байлаа.



Цар тахал гараагүй байх үед таньдаг хэдэн айлаараа зочилж, шинийн 2-нд Монголын Элчин сайдын яам орж, золголт хийдэг байлаа. Энэ жил коронавирусээс болоод гэр зуур тэмдэглэж, Монголд байгаа гэрийнхэнтэйгээ цахимаар золгосон шигээ бууз, саладаа бэлдэж тавиад, гэрээ зад цэвэрлээд баярлаж байна даа. Сая ажлаасаа ирээд, энгийн нэг өдөр шиг л өнгөрч байна даа.
Гэр бүл, хамаатан саднаараа цугларч, мэнд усаа мэдэлцдэг тэр л соёлоо санаж байна даа.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас хүн хүнээсээ зайгаа барьж, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан ч гол сэдэв коронавирус болсон болохоор бүх зүйл өмнөхтэйгөө адилхан биш байна. Манай охин гудамжаар алхаж яваа хүн рүү "Сайн уу" гэж мэндэлдэг юм. Хүн хоорондын харилцааг хүүхдүүд л хамгийн их санаж байна. Энэ жил Цагаан сар гэж сэтгэл догдлохоос илүү бүх хүн эрүүл байж, сайхан цаг ирэхээр хайртай хүмүүстэйгээ уулзахыг хүсэж байна. Тийм хэдий ч нийслэл салат, буузаа хийж идээд Сар шинийг тэмдэглэж байна даа.

Би одоо Сан-Францискод амьдарч байна. Энд 2000 орчим монголчууд байдаг гэсэн ч би дөрвөн хүн л танина. Өмнөх жилүүдэд монголчуудын холбооноос настай хүмүүст зориулсан уулзалт зохион байгуулдаг байсан ч энэ жил цар тахлаас болоод тийм зүйл зохион байгуулагдаагүй. Өчигдөр ээжээсээ яаж мөр гаргах зааварчилгаа аваад, өглөө эрт мөрөө гаргачихаад одоо ажлын ярилцлагадаа явж байна. Гэрийнхэнтэйгээ цахимаар золгосон. Хятадын Цагаан сар бас давхцаж байгаа болохоор өнөө орой хятад найзындаа очиж хамт тэмдэглэнэ дээ. Энд монгол хоолны газраас бууз авах гэсэн ч дууссан байсан. Гэхдээ нийслэл салат хийж идээд л баяраа тэмдэглэж байна.

Гадаадад амьдарснаас хойш Цагаан сар нэг их тэмдэглээгүй дээ. Энэ жил хөл хорио тогтоосон ч өмнөх жилийн баяраас ялгаагүй байна. Нэг найзындаа тавуулаа цуглаад, жижигхэн ширээ засаад л тэмдэглэчихлээ. Жил бүрийн Цагаан сар ажлын өдөр таардаг байсан ч энэ жил амарч таарлаа. Монголд Цагаан сарын баярт бэлдээд "Хурдан шинийн 1-н болоосой" гээд сэтгэл хөөрдөг дөө. Тэр сэтгэл хөдлөлд дуртай.

Энэ жил Цагаан сарын баяраар ажлаа хийж л өнгөрөөж байна даа. Өчигдөр нэг монгол айлд очиж, бууз идэж битүүллээ. Өнөөдөр гэртээ байна. Коронавирус байхгүй байсан бол энд байдаг монголчууд нэгнийдээ очиж золгодог юм байна лээ. Одоо бол аль болох нэг нэгнээсээ хол байх шиг байна. Би хоёр жил Цагаан сарын баяр тэмдэглэж чадсангүй. Энэ жил ажлаа хийгээд, энгийн өдөр шиг өнгөрөөж байна.

Би одоо Тайвань Улсын нийслэл Тайбейд суралцаж байна. Тайваньд коронавирусийн нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Олон нийтийн үйлчилгээний газрууд, өдөр тутамдаа хүмүүс вирусээс маш сайн урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүгээд, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байна. Тайваньд Цагаан сарын баяраар долоо хоног амардаг юм байна. Одоо хот хүн хөл багатай, тайван байдалтай байна. Би энэ жилийн Цагаан сараар хэвийн боов амжилттай хийж чадсан. Ул боов, бууз, жаахан салат, хөөрхөн тавгийн идээ засаад, өчигдөр сайхан битүүллээ. Өглөө гэрийнхэнтэйгээ цахимаар золгож, өнөөдрийг амралтын байдалтай өнгөрүүлж байна. Тайваньд Цагаан сарын амралт нь таарчихсан болохоор хүмүүс гэр гэр рүүгээ явчихсан. Энэ жил миний хувьд анх удаа Цагаан сарыг гэрээсээ хол гадаадад тэмдэглэж байна.


| Итали, Солонгос, Америк, Австри, Тайвань дахь МОНГОЛЧУУДЫН ЦАГААЛГА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |