Дэлгэцийн уран бүтээлд давтагдашгүй, содон өнгө төрх, дуу хоолой, авьяас чадвараа тодоос тод мөнхөлсөн хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа билээ. Тэр монгол киноны эсрэг дүрийн гарамгай мастер байлаа. “Үер” киноны Моломын дүрд тоглосноороо урвагч хэмээн бусдад алдлуултлаа дүрээ дүүрэн бүтээж явсан нь түүний бахархал гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Үүгээр тогтохгүй олон арван кинонд авьяаслаг жүжигчин гэдгээ харуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, мартагдахааргүй дүрүүд "амилуулсан" нь одоо ч бидний зүрх, сэтгэлд амьд халуун оршиж байгаа билээ.
Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн охин Сувд хэвлэл өгсөн ярилцлагадаа “Миний аав л юм чинь бүтээсэн бүх дүр нь сайхан. Яг үнэндээ аавынхаа тоглосон киног үзэхэд надад үнэхээр хүнд байдаг. Киног нь үзээд ирэх дурсамж нь хүнд. Аав минь намайг хэд хэдэн кинонд орчуулагчаар авч явж байсан. Би аавыг кинонд дүр бүтээх гээд жүжиглээд тарчилж байгааг ерөөсөө хараагүй. Тиймээс наймдугаар ангид байхдаа “Аав аа, би ер нь жүжигчин болж чадах уу” гэж асуусан. Тэгсэн аав нэг ёжтой инээснээ “Миний бол охин чадвартай. Гэхдээ авьяастай гэж хэлэхгүй. Чамд жүжиглэх авьяас байхгүй” гээд шууд хэлчихсэн.
Аав минь намайг хэд хэдэн кинонд орчуулагчаар авч явж байсан. Би аавыг кинонд дүр бүтээх гээд жүжиглээд тарчилж байгааг ерөөсөө хараагүй
Тэгээд л миний жүжигчин болох их амар юм байна гэж бодож, битүүхэн мөрөөдөж, горьдож байсан асуудал шийдэгдсэн дээ. Мөн аав “Миний охин аятайхан дуулдгаа, эвтэйхэн шүлэг уншиж, зураг зурдгаа авьяастай битгий андуураарай” гэж хэлж байсан. Харин аавд минь тэр бүх чадвар, авьяас нь байсан. Тиймдээ ч дүр бүтээхдээ зовоод, дүрээ судлаад шаналаад яваад байдаггүй байсан юм болов уу. Аав минь зовлонгүй амьдардаг хүн байсан. Үүнээс гадна аавын минь нэг гайхамшигтай чанар нь эмэгтэй хүнийг үнэхээр хайрлаж чаддаг байсан. Аавыг өнгөрснөөс хойш ээж бас тэнгэрт дэвшсэн. Үндсэндээ бол хайрладаг хүн нь байхгүй учраас бурхан боллоо л гэж би боддог. Үүнээс эхнэр, нөхөр хоёр гэдэг арай л өөр юм байдгийг сурч авсан. Эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, дээдлэхийг бидэнд дээд зэргээр үзүүлдэг, үлгэрлэдэг байлаа. Ээжийнхээ амьсгал хурааж байгааг бид мэдэрч байсан. Аав байхгүй учраас ээжид минь амьдрах шаардлага байхгүй болчихож байгаа байхгүй юу. Байнга усалж байсан тэр их хайр нь алга болно гэдэг хамгийн хэцүү. Үүнийг би ээжээсээ харсан. Жинхэнэ утгаар нь хүнийг хайрлаж байгааг харна гэдэг ховор үзэгдэл шүү” гэсэн байдаг.

Ээжийнхээ амьсгал хурааж байгааг бид мэдэрч байсан. Аав байхгүй учраас ээжид минь амьдрах шаардлага байхгүй болчихож байгаа байхгүй юу. Байнга усалж байсан тэр их хайр нь алга болно гэдэг хамгийн хэцүү
Ардын жүжигчин Б.Дамчаа нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Бөөрөгт гэдэг газар 1931 онд төрж, 1939-1948 онд сумынхаа бага сургуулийг төгсчээ. 1948-1951 онд Санхүү эдийн засгийн техникум, 1955-1956 онд Улаанбаатар төмөр замын машинчийн ангийг тус тус дүүргэсэн. 1951-1953 он хүртэл Баян-Өлгий аймгийн арван жилийн сургуулийн ерөнхий ня-бо,1956-1959 онд Улаанбаатар төмөр замд машинист, 1959-1968 онд Улаанбаатар төмөр замын соёлын ордонд жүжигчнээр ажиллаж байгаад 1969 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажиллах болж түүнээс хойш жүжигчин, орчуулгын киноны найруулагч, уран сайхны кинонд хоёрдугаар найруулагч зэрэг ажлуудыг хийж, олон киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн билээ. Тэрээр “Үөр”, “Өглөө”, ‘Төгсгөп”, “Хил дээр”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү”, “Ичээнд нь”, “Хатанбаатар” 1 ,2-р анги, “Сахиус уу, сахиул уу”, “Мандухай цэцэн хатан”, “Зуслангийн найзууд”, “Газрын жигүүр”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага”, “Би чамд хайртай” 1,2-р анги, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон кинонд тоглож, Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай уран бүтээлч, жүжигчин байсан билээ.
| ЭСРЭГ ДҮРИЙН МАСТЕР АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |