Онгоц 20:00 цагийн орчим Бээжингийн онгоцны буудал дээр газардлаа. Танил атлаа бүхчим, чийглэг, бас Бээжингийн үгээр хэлж боломгүй жигтэй үнэртэй агаар сэнхийн угтав. Би тус онгоцны буудлаас хэдэнтээ нисэж, бас ирж, мөн олон хүнийг тосож аван хөтөч хийснээс гадна дараагийн нислэгт нь суулгаж байсан учраас энэ газар надад огт ондоо, танихгүй газар биш. Энд би хайртай хүмүүсээ хэдэнтээ тосож, бас гаргаж, заримдаа дагаад явчихмаар бодолд хүлүүлж, мөн элэг нэгтэндээ хулхидуулж, тэр үйлдэлд нь итгэн ядан уйлж суусансан. Одоо бодоход жаахан байжээ. Хажуугаар зөрөх хүмүүс намайг хайртай хүнээ үдээд уйлжээ гэж бодсон байх гэж бодохоор одоо инээд хүрдэг юм. Хэдийгээр хүн бүр сайн байх боломжгүйг мэддэг ч түүнийгээ амьдралдаа мөрдлөг болгосон нь хэр олон юм бол доо.
Заримдаа итгэж, найдаж байсан хүмүүс маань итгэл эвдэхэд, зүрх эмтлэхэд анхнаасаа танихгүй байх маань яав даа гэж бодох үе байдаг. Тэгээд зүрхээ түгжмээр санагддаг шүү дээ. Гэхдээ юу гээч. Тэгэх тусам нь илүү тэнэг, илүү итгэмтгий, илүү гэнэн байж, өөрийгөө битгий гээгээрэй, хорвоо дээр сайн хүн олон байдаг юм шүү гэдгийг харуулаарай гэж хэлмээр байдаг. Муу хүмүүс хэзээ нэгэн цагт сайн хүн байсан ч бас л хэн нэгэнд хууртаад муу болчихсон юм шиг санагддаг. Нэг тийм сэтгэлийн зовуурьтай мэдрэмж маань Бээжинг зориход, тэгээд ингэж бодоход хүргэсэн ч байж магад.
Онгоцны буудал хайрыг хамгийн олон янзаар мэдрэх боломжтой газар. Хайртай хүмүүсээ үдэж, бас угтаж байгаа хүмүүсээс ямар их хайр мэдрэгддэг гэж санана. Зүгээр л хүмүүсийг ажиглах, тэднийг хоорондоо ямар харилцаатайг таах, хаашаа явж байгааг таамаглах ч зугаатай байдаг. Олон мэдрэмж, олон дурсамж он цагийн уртад нэг нэгээрээ алсраад, зүүд мэт зэрэглээтэн байдаг бололтой. Ерөөс нас гэдэг дурсамжаа нэмэх, бас тавьж явуулахын нэр ч юм шиг...
Танилын маань “Бээжинд хүрээд ир” гэх утасны дуудлага догдлуулж орхив. Танил маань бус, харин Бээжин гэх үг л догдлуулж орхисон хэрэг. Ямар хэргээр, яагаад намайг ийн дуудаж буйг ч нарийн тодруулалгүй, тэр даруй зөвшөөрчихсөн хойноо л “Яагаад би гэж, миний ямар хэрэг гарав” гэж бодлоо. Учир нь уг яриа болохоос яг долоо хоногийн өмнөх өглөө би Хятад руу явахаар шийдэж, бүр тэр оройгоо үүргэвчээ үүрээд гарахад, зам зуураа аяллаа төлөвлөхөд бэлэн байсан ч дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг дагаж больсон юм. Таван жилийн өмнө байсан бол би хэн нэгнээнтэй зөвлөлгүй, шийдсэн даруйдаа бодлоо үйлдэл болгож чадах байв. Харин энэ удаа ингэж зүрхэлсэнгүй. Магад орь залуу насны хүсэл зориг, гал цог бага багаар унтарч байгаа нь энэ мэт санагдав. Гэтэл долоо хоногийн өмнөх тэр бодлыг таасан мэт “Хүрээд ир” гэх нь сэтгэл дотор маань ноцож байсан “гал”-ыг өрдөж орхилоо.
Сүүлийн жилүүдэд очиж байгаа улс, хоттойгоо холбоотой ямар нэг ном цүнхэлж гардаг уламжлал надад тогтсон юм. Тухайн улс, үндэстний онцлог хийгээд ахуй амьдралын тухай өгүүлж, нэрэнд нь тухайн хотын нэр орсон бол бүр ч сайн хэрэг. Энэ уламжлал зургаан жилийн өмнө Истанбул явахаас эхтэй. Нагац эгч дээрээ очихдоо Туркийн зохиолч Орхан Памукын “Истанбул: Дурсамж ба хот” номыг авч явсан бөгөөд дараа нь Норвег рүү Мүраками Харүкигийн “Норвегийн ой”-г цүнхэлж, сүүлд Каваками Хиромигийн “Токиогийн жигтэй агаар”-аар аялал маань үргэлжилсэн. Харин энэ удаа ямар ном авч явах вэ гэж эргэлзэн, Г.Лхагвадулам, А.Амармэнд нарын хамтран орчуулсан Хятадын цагаач ажилчдын яруу найргаас бүрдэх “Төмөр сар”, А.Урантогосын орчуулгаар монгол уншигчдад хүрсэн зохиолч Мө Янийн “Мэлхий”, мөн Мө.Батбаярын орчуулга Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” зэргийг сонгож ядан байтал намайг надаас дутахгүй мэдэх эгч маань Габриель Гарсиа Маркесийн “Наймдугаар сард уулзъя” номыг “Замдаа уншаарай” хэмээн бэлэглэв.

Ингээд замдаа гарлаа. Монголоос би хэн нэгнээр үдүүлэлгүйгээр, тэр тусмаа онгоцны буудал хүргүүлэлгүйгээр явж байсан тохиолдол ховор юм билээ. Харин энэ удаа хэнээр ч үдүүлэхгүйгээр цор ганцаараа явж байгаа маань анхных байв. Гэнэт шийдсэн учраас тэр. Онгоцонд суугаад номоо нээлээ. Энэ ном зохиолчийн сүүлчийн бүтээл бөгөөд “Устгаарай” гэж захисан аавынхаа үгнээс хүүхдүүд нь зөрөн, уншигчдыг нь уншаасай л хэмээн хэвлүүлжээ.
Зохиол “Эмэгтэй наймдугаар сарын 16-ны баасан гарагт үдийн гурван цагийн гатлага онгоцоор арал дээр ирлээ. Тэрээр жийнсэн өмд, дөрвөлжин хээтэй цамц өмсөж, нүцгэн хөлдөө намхан өсгийтэй энгийн гутал углан, сатин материалтай шүхэр, гар цүнхнээс гадна ганцхан тээш болох жижгэвтэр усны цүнх барьжээ” хэмээн эхэлнэ. Харин би зургаадугаар сарын 18-ны мягмар гарагт оройн 18:00 цагийн онгоцоор Бээжинг зорихоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр ирлээ. Биеийн тамирын хар өмд, богино цамц, хөлд эвтэйхэн пүүз углан, хар үүргэвч үүрч, хар чемодан барьсан байлаа.
Зохиол дээр Ана Магдалена Бах хэмээх бүсгүй жил бүрийн наймдугаар сарын 16-ны тогтсон цагт далайн эрэг дээрх ээжийнхээ шарил дээр ирдэг уламжлалтай. Харин би Бээжинд сургуулиа төгссөнөөс хойш таван жилийн дараа ирж байгаа минь энэ. Бээжингийн онгоцны буудал урьд урьдаас илүү өнгө нэмсэн ч хөл хөдөлгөөн бага шинжтэй. Өвөр монголчууд “Такси авах уу, хаа хүрнэ үү” гэж асууж, шалгаадаг нь яг хэвээрээ. Гадаа хэдийнээ харуй бүрий болжээ.
Бээжин хотод метроны шугам нэмэгдсэнээс эхлээд коронавирусийн нөлөөгөөр олон зүйл өөрчлөгджээ. Надад урьд өмнө нь амьдарч байгаагүй, цоо шинэ хотод ирчихсэн мэт санагдав. Бээжингийн Багшийн их сургууль, зүүн талын хаалга, гадаад оюутнуудын таван давхар саарал дотуур байр, оюутнуудын хоолны газар, үзвэр үйлчилгээний газрууд, үргэлж очдог худалдааны төвүүдээс хол, хаа нэг сонссоноос хэтэрдэггүй, барагтаа бол очиж үзээгүй дүүрэгт буудаллаа. Миний хувьд Бээжинг Бээжин болгодог зүйл нь сургууль, дотуур байр, өрөөний маань хятад охин, монгол оюутнууд, өдөр бүр тогтмол цагт хог авангаа амьд эсэхийг маань шалгадаг үйлчлэгч эгч нар, оройтож ирэхээр уурладаг ч жаахан доголоход минь “Яасан бэ?” гэж гүйж ирдэг харуул ах нар, үргэлж очдог худалдааны төв, хоолны газар, хятад хэлэнд маань туслангаа хоолоор дайлдаг эмээ байжээ. Ингэхэд бодохоор хаа хамаагүй газрыг минийх гэж өмчлөх зүйлс нь ердөө л хүн юм шиг ээ. Урьд нь очдог байсан газар, ордог байсан дэлгүүр, хоолны газар, дандаа хэлхэлддэг найзууд, хамт байдаг байсан хүмүүсгүйгээр Бээжин Бээжин биш шиг санагдав. Харин өглөөд иддэг гахайн махтай бууз, өндөгтэй шөлний амт хаана ч, хэзээд ч нэг л янзаараа мэт.
Бид байгаа газраа солиход асуудал шийдэгдэх мэт санадаг. Үнэндээ чи хаана байна, тэнд асуудал байна. Тиймээс газраа солих биш, асуудлыг шийдэж байх хэрэгтэй хэмээсэн найзынхаа үгийг саналаа. Бид асуудал тулгарахад ихэнхдээ хэн нэгнээс бурууг хайж, алдааг өөрөөсөө холдуулахыг хичээдэг. Гэхдээ үнэндээ алдаа, дутагдал нь, шийдэх шийдэл нь ч бидний гарт л байдаг. Таван жилийн дараа “уулзсан” Бээжингээс ийм нэг бодол тээв.
Габриель Гарсиа Маркесийн “Наймдугаар сард уулзъя” зохиолыг эхлүүлэхдээ бүсгүй ээжийнхээ шарилыг эргэнгээ хайртай залуутайгаа учирч, тэд жил бүрийн энэ өдөр санаж тэмүүлэн уулзах гэгээн хайрын түүх уншина гээд яагаад ч юм хүлээчихсэн байсан юм. Гэтэл зохиол санаснаас шал эсрэг байв. Бээжин маань ч миний мэддэг хот биш, өөр нэгэн хот шиг санагдсан. Гэхдээ юмс угаасаа бидний санаснаар байх нь ховор шүү дээ. Гэсэн ч “Наймдугаар сард Бээжинд уулзъя”, гэгээн хайрын түүх уншъя гэж тэрсэлмээр байна.
| ТАВАН ЖИЛИЙН ДАРАА “УУЛЗСАН” БЭЭЖИН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |