Хүний амьдрал, уран бүтээл гэдэг “Ойн гүнд юу байгаа бол” гэх хүсэл шиг ямагт сонирхол татаж байдаг зүйл. Гэхдээ хүн бүрийн намтар, уран бүтээл тийм хүсэл төрүүлэхгүй. Өөрт таалагдаж, сонирхож, онцгой гойд мэдрэмж төрүүлж чадсан нэгний мэдэгдэхгүй юм бүхэн шинэ ертөнцийн хаалгыг өмнө минь нээж, тийм нэг үүдээр эмээнгүй мөртлөө догдлон ордог сон. Ширээн дээр минь цоо шинээрээ “зочлоод” буй Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркесийн намтар ном надад яг тийм хүслийг төрүүлж, нээхийн өмнө би дээрх өгүүлбэрийг бодож амжсан юм. Зарим хүн элдэв зүйл бодолгүй, ямар нэгэн мэдрэмжид уягдалгүйгээр эхний өгүүлбэрээс нь шууд автаад л уншдаг байх. Миний хувьд оршил, өмнөтгөл, “Хэний тухай унших гэж байгаа билээ” гэж бодох нь бий. Маркес гарцаагүй амьдрал болоод уран бүтээлчийнхээ хувьд бидний мэдэхийг хүсдэг зохиолч мөн билээ. Түүний “Зуун жилийн ганцаардал” роман тэргүүтэй шилдэг бүтээлүүд нь энэ хүслийг оргилон бадрааж, өрдөж, суут зохиолч түүнийг бидэнд ойртуулж өгсөн. Хэдийнэ орчуулагдан, түгээгдээд эхэлсэн энэ ой шиг намтрын гүн рүү түүний олон уншигч энэ цаг үед алхан орж байгаа гэдэгт итгэж байна. Юуны урьд Маркесийг 17 жил судалж, түүнтэй уйгагүй ярилцаж, ийм нэгэн эгэлгүй суут зохиолчийн араас тууштай нэхэж, “Намтар”-ыг бичсэн зохиогчид, энэ лут бүтээлийг монголчуудын гар дээр тавьж буй Н.Пүрэвдагва орчуулагчид талархснаа хэлээд номоо нээж байна. Бэсрэг энэ тэмдэглэлээрээ Маркес судлаач төдийгүй тус номын зохиолчийг, Маркесын намтрыг товчхон сийрүүлье.
“Намтар” номын зохиогч Жеральд Мартин “Маркесын намтар судлал дээр би арван долоон жил ажиллаж байна. Эхлээд миний уулзаж, асууж ярилцсан бүх хүн “Чи наад хүнтэйгээ уулзаж чадахгүй дээ, уулздаг юм гэхэд тэр чамд туслахгүй” гэж хэлсэн. Юутай ч нэлээд хэдэн сар өнгөрсний дараа би номынхоо баатартай танилцсан юм. Миний сэдсэн хэргийг сонсоод баяр хөөр болсон гэж хэлж чадахгүй, “Миний намтраар яах гэсэн юм бэ, үхсэн хүний л намтрыг бичдэг шүү дээ” гэсэн боловч надтай, нөхөрсөг, аятайхан, тэвчээртэй харилцсан. Маркес надад өгөөмөр, бүр түүнээс ч илүү гэмээр сэтгэлээр хандсан юм даа” гэжээ. Түүний энэ өгөөмөөр бөгөөд хүнлэг зөөлөн араншин өөрийнх нь намтрыг судлах гэсэн нэгэнд том урам өгч, амьдралынхаа арав гаруй жилийг зөвхөн энэ л судалгаандаа зориулахад түлхжээ. Сонин юм шүү, өөрөө бид намтар, уран бүтээлтэй байтлаа нэгнийхээ амьдрал, хийж байгаа зүйлийг судлахын төлөө амьдарч байна гэдэг. Гэхдээ суут хүний, Латин Америкийн бүх цаг үеийн зохиолчдоос Өмнөд Америкт хамгийн нэр хүндтэй, хамгийн их уншигддаг түүнийг, бичиг үсэггүй, хог шороондоо дарагдсан, усан хангамжгүй жижиг хотод төрсөн колумб эрийн тухай, хагас цагийн ярилцлагаа 50 мянган доллараар өгдөг, мөн дэлхийн ямар ч сонинд хүссэнээ хэвлүүлээд хэдэн мянган ам.доллар авдаг түүний тухай судлахаас аргагүй. Суут байсных нь төлөө, богино цаг хугацаанд даацтай олон сайхан бүтээл бичиж, дэлхий нийтээрээ шагшин магтаж буй зохиолчийнх нь төлөө судлах учиртай гэмээр. Үүгээрээ Жеральд Мартин гэгч өөрөө ч азтай, сонин хувь тохиолтой нэгэн юм.
Габриэль Гарсиа Маркесын намтар ном гурван бүлэг, тус бүр найман хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт, түүний төрсөн тухай, эх орон, өлгий нутаг Колумбийнх нь талаар найман дэд хэсэгт хуваан өгүүлжээ. Хоёр дахь бүлэгт, “Хилийн чанадад: Европ, өмнөд Америкт”, гурав дахь нь “Нэр алдар, улс төр” гэсэн хэсэг байна. Орчуулагч Н.Пүрэвдагва “Гарсиа Маркесын намтар бидний тогтсон төсөөллөөр тун амархан. Өмнөд Америкийн ус, намаг болсон Эквадорын бүсийн халуун орон Колумбын балар нэгэн тосгонд төрж, өвөө, эмээ дээрээ өссөн. Боготагийн их сургуулийн хуулийн ангид элсээд III курсээс сургуулиа хаясан, орон нутгийн сонин, сэтгүүлд ажиллаж байсан зохиолч л гэхэд бараг болно. Гэтэл бичиж, туурвисан ном нь нэг удаадаа 2-5 сая хувиар хэвлэгддэг болсны учрыг энэ номоос уншаарай...”гэжээ. Үнэхээр ч ямархан амьдрал туулж гэмээнэ тэр их амжилтад хүрсэн тухай нь мэдэхийн их хүсэл энэ номыг эхлүүлж буй хэн бүхэнд бий биз ээ. Уншигч миний хувьд лав Маркесын амьдрал, уран бүтээлийн гүн рүү нэвтрэх эрх гэж энэ номыг тодотгомоор байна. Маркес энэ номыг гарах хүртэл бидэнтэй зөвхөн бүтээлээрээ л ойрхон байсан бол өнөөдөр намтар, уран бүтээл, хүнээрээ ч ойртлоо.
| АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН ГҮН РҮҮ НЬ НЭВТРЭХ ЭРХ БУЮУ ГАБРИЭЛЬ ГАРСИА МАРКЕСЫН НАМТАР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |