Тэр эмэгтэй хүнхэр нүдтэй, жижигхэн хамартай, цэвэрхэн царайтай, шингэн үстэй, шалмаг хөдөлгөөнтэй. Өвдөх, өлсөх, уйлах, урам хугарах, баярлан хөөрөх аль ч үеэс минь алхам ч холдолгүй байсаар өнөөдөр ч дэргэд байна. Яагаад хамт байдгийг нь, хаа нэг тийшээ явна гэхээр нь дагаад уйлахад амттан өгдгийг нь, бүдрээд унахад өргөж босгоод үнсдэгийг нь, ханиад хүрээд халуурахаар бүлээн алчуур тавьж, эм уулгаад унтуулдгийг нь анхандаа би мэддэггүй байлаа.
Бүр сонин нь түүнийг би “Ээж” гэж дууддагаа ч гайхдаг байв. Ганц би ч биш юм аа, энэ ертөнцийн бүх хүн гайхдаг ч байж мэдэх юм. Ээж л бүхнийг болгодог, бүтээдэг, чаддаг шидтэн. Тэд цөм хүүхдийнхээ өмнө хүсэл биелүүлэгч мэт зогсож байдаг юм. Тийм ээ, дээр өгүүлсэн эмэгтэй бол миний ээж. Ээжийгээ би чадахгүй, мэдэхгүй, болохгүй, бүтэхгүй гэж хэлж байхыг нь мэдэхгүй. Үргэлж боломж, гарц, шийдэл байдгийг харуулж, үлгэрлэж, дагуулж, дандаа намайг бий болгож, бүтээж, урмын үгээр усалдаг л эмэгтэй. Толгой гудайж биш, мөр цэх явахыг, бусадтай муудаж биш, сайдаж байхыг, шантардаг биш, чадах хүртлээ хийдэг байхыг, чадсан жаахан зүйлийг минь бүтээгээгүйг бүтээсэн мэт боддог хүн бол тэр эмэгтэй.

Яг ийм хайраар намайг хайрлаж, яасан ч хайраа дундалж, багасгаж, буцаадаггүй, хамгаа зориулагч, хүсэл биелүүлэгч ээжийг минь харин тайзнаа харуулж байна, “ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ” жүжгийн уран бүтээлчид. Ээжийн минь тухай тоглоод байх шиг, түүний ах, хоёр дүү бидэнд гаргадаг дүүрэн сэтгэлийг танхим дүүрэн үзэгчдэд толилуулж байх шиг санагдсан. Үзэгчдийн дундаас босоод “Цолмон эг чээ, та яг миний ээж шиг юм” гээд хэлчихмээр ч санагдсан.
Магад үзэгч бүрд тийм мэдрэмж төрсөн байх. Учир нь ээж хүн бүр үр хүүхдийнхээ төлөө эцсээ хүртэл амьдардаг, бүхнээ зориулдаг даа. Тэгэхээр үүгээрээ л миний, таны, Болд, Зоригт, Ариунаа нарын ээж адилхан шүү дээ. Эл гурав бол тус жүжгийн гол дүрд тоглож буй ээж Цолмонгийн гурван хүүхэд. Тэд чухам хэн болон өсөж, ямархан ажил төрөл эрхэлж, хэрхэн амьдардгийг мэдээж уншигч та жүжгээс үзэх байх. Үзсэн нь бол хэдийнэ танил болсон. Үзэгч миний хувьд харин “Би чухам ээжийнхээ ямар хүүхэд нь юм бэ” гэсэн асуултыг өөрөөсөө асуусан юм.

Хүүхэд бүр өөр, өөр байдаг даа. Зарим нь тогтуун томоотой, ажил төрлөө яс гүйцэтгээд, гэр бүлдээ дэмтэй тустай явдаг бол өнөө нэг нь жаахан гундуухан, олигтой ажил төрөл хийсэн юмгүй, хэрэг төвөгт орооцолдох гээд байдаг. Эсвэл гэнэн томоогүй зангаасаа болж алдаж эндэх нь ч бий. Амьдралын энэ тойрогт өөр өөрсдийн бодол, ухаанаар өсөн торниж байгаа үр хүүхдээ тэнцүү хайрлаж, баярлахад нь даган баярлаж, гунихад нь даган гуниглаж, урам зориг өгөхөд нь өгч, тэр минь, энэ минь гэж гүйсээр хорвоог туулан дуусгадаг хүн болж ээж.
Үр хүүхэд рүү гээ санаа бодол, сэтгэлээрээ нүүдэллэж, дутууг нь нөхөж, дундуурыг нь гүйцээсээр нэг мэдэх нь ээ он жилийн ард гарч, буцах болдог.
Бид ч мөн ялгаагүй тийм цаг хугацаа, ирэх өдрүүд рүү очиж яваа. Хүний төлөө бүхнээ зориулна гэдэг ямар сэтгэл болохыг, бүр тийм байхаас ч аргагүй байдгийг жүжиг өөрөө дахин нэг сануулж байна лээ.
Дахин гэдэг нь энэхүү жүжиг нь 2006 онд Урлагийн гавьяат жүжигчин Б.Баатар найруулагчийн найруулгаар тоглогдож байсан бол өдгөө 18 жилийн дараа ийнхүү цоо шинэ найруулга, тавилттайгаар хүрч буй юм. Бид ээжийн тухай олон дуу, шүлэг, зохиол мэдэх ч зай завгүй энэ амьдралын бор хоногуудад ээжийнхээ хайрыг, ачийг, өгөхөөс өөрийг мэдэхгүйг нь мартан үймэрдэг шүү дээ. Тэгэх ёстой юм шиг л ойлгож, бүр уцаарлан ундууцдаг.
Үүнийг харин энэ цагт олж харж, зохиолч Д.Мэндсайхан, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар болон “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид завгүй энэ хотын хүмүүсийг их ажлаас нь түр ч болов амсхийлгэж, театрын суудалд тухлуулж байгаад өндийн бодох, “Нээрээ би ээжийнхээ ямар хүүхэд нь бил ээ, хэзээ би ээж дээрээ очлоо. Үгүй ядаж өнөөдөр утсаар ярьсан бил үү” гэж эргэцүүлэх боломжийг олгож байгаад нь баярлалаа. Үнэхээр тухтайхан нэг бодож, олон зүйл рүү эргэн харж чадсан шүү, үзэгчийн хувьд.
“Нээрээ би хэзээ хамгийн сүүлд ээжтэйгээ тухтай юм ярьж суулаа даа. Хөл нь жаахан өвддөг ээжийнхээ хөлийг нь барьж өгсөн бил үү, үгүйдээ л “Хөл нь гайгүй юу, ээж ээ” гэж асуусан бил үү. Дугаар руу нь залгав уу, үгүй юу тийм ч юмны хэрэг болоод, тэгж өвдөөд гээд л өөрийгөө баахан тоочоод л салгадаг шүү дээ” гээд л жүжиг дуусахад түмэн бодол ээрсэн. Тэгээд өвдөж, өлсөж, даарч, сэтгэлээр унаж ээжийнхээ санааг чилээж болохгүйгээ, ээжийнхээ одоо өгч байгаагаас илүү ихийг өгөх сонголтод унагаж болохгүйгээ илүү ухаарсан юм. Ээж бол бидний хамгийн тод хүн мөнөөс мөн билээ.
Би ч мөн ирэх өдрүүдийн нэгэнд ээж болж, үр хүүхдийнхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн зогсох тод эмэгтэй болно байх. Тэгэхдээ л Цолмон эмэгтэйг, ээжийгээ бүр ч их ойлгож, "Ээж байх ийм байдаг байх нь" гэж бодох болов уу.
| ТЭМДЭГЛЭЛ: ТЭР ҮНЭХЭЭР ТОД ЭМЭГТЭЙ МӨН БИЛЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |