Өдийд ч “манай” сумынхан цагаан сардаа бэлдээд ёстой ч нэг бужигнаж байгаа даа. “Өнөө орой эднийд, маргааш тэднийд банш хийнэ” гэх хувиар гаргачихсан түмэн завгүй “гүйцгээж” байгаа. Манай гэдэг нь Завхан аймгийн Сантмаргац сум л даа. Одоо бол Холбоо нуур нь мөсөн коток болтлоо хөлдөөд, хажуугаар нь өнгөрөхөөр уур манан савсаад, тачигнасан сайхан өвөл болж байгаа даа. Хойд уулан дээр гараад харвал нуураа бараадсан даруухан сум намдуухан оршино. Хэзээний л нуурынхаа амьсгалд -30 хэмээс доошгүй хүйтэнд байж, хөрз, аргалаар галаа өрддөг хэдэн бор айлууд өнөө л янзаараа, гэхдээ хачин тухтай өвөлжиж байгаа. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг тийм тачигнасан хүйтэндээ дасна гэж жигтэйхэн.
Ийн гэнэт сумынхаа тухай өгүүлэх болсон минь удахгүй сар шинийн баяр болох гэж байгаагаас үүдсэн юм. Өвлийг өнөтэй давсны өрнүүн энэ их баярыг “манай” сумынхан харин ч нэг нэжгэр тэмдэглэнэ дээ. Айл бүр л ач холбогдол өгч, идээ будаагаа бэлдэж, айлчин гийчиндээ бэлэг, барьц зэхнэ. Хоргой, үйтэн хуар гээд өнгө, өнгийн торгыг харин ч нэг өөд, уруугүй “барина даа”. Хөзөр, тамхи, бэлэн мөнгө бол мөнхийн топ бэлэг. Өдгөө харин хотжоод оймс, бээлий, түрийвч, тамхины сав, цамц, подволк, тирко гээд сонголт өргөн болсон байна лээ. Миний санахад, цагаан сар багад л илүүтэй сайхан болдог байсан шиг. Битүүний өдөр ах, дүү нартайгаа тор бариад, цөцгийн тостой жижиг гамбир, сумынхны маань хэллэгээр бол хольсон тостой "дугуй" цуглуулж, сар шинийн өдөр нохойноос хамгаалах нарийхан мод бариад айл хэсдэг байлаа. Ер эрэгтэй, эмэгтэй хамаагүй л явна. Ийн яваа нь өлссөн дөө ч юм уу эсвэл гуйлгын зүйл огт биш. Угаас айл бүрийн хүүхдүүд ийн явдаг тогтсон уламжлалтай байсныг энд мөн дурдах нь зүйтэй болов уу.
Шар тор дүүрэн хольсон тостой дугуй, чихэр цуглуулаад өнөөхөө дааж ядан гэр рүү гээ харих хамгийн жаргалтай.
Цагаан сар болохын хоёр гурван хоногийн өмнө сум даяар их цэвэрлэгээ хийнэ. Өнөө “Би чамд хайртай” киноны хэсэгт “Нийтийн цэвэрлэгээндээ гараарай” гэдэг шиг л нэгдсэн журмаар их цэвэрлэгээ хийцгээнэ. Цэвэрлэгээ хийгдэж байгаа нь андашгүй дээ. Ширдэг, газрын хивс, орны ард татдаг аравч, ханын хивсээ хашаан дээр тохож, нарийхан саваагаар тоосыг нь гөвж өгнө. Пид пад, пид пад гэх чимээ хашаа бүрт гараад сүртэй, сүртэй. Нөгөө хэсэг нь хашааныхаа хогийг цэвэрлэнэ. Ингэж л сум даяараа “хөдөлгөөнд” орж, айл бүр завгүй болох нь сар шинийн баяр дөхөж байгаагийн шинж ээ.

-БАНШНЫ ХУВИАР-
Ингээд тавдугаар ангид байх үеийн цагаан сарын дурсамжаа уншигч тантай хуваалцъя. Цагаан сартай холбоотой хамгийн эхний ажил бол банш хийх айлын хуваарь. Тэр жил ангийнхан, Амбаа, Агаа, гэртээ гээд овоо айлын хувиар жагсаалтад бууж байв. Би ихэвчлэн гурил элдэх юм уу банш өрөх ажил дээр оногдоно. Айлуудын ихэнх нь том цагаан түмпэнгээр дүүрэн ямааны мах татаж, банш чимхэнэ. Банш жижиг болохоор мөд дуусахгүй мэт санагдавч олуулаа бужигналдан хийдэг болохоор нэг л мэдэхэд дуусна. Ийн их ажил руу "шумбан" орохдоо хөзөр тоглоно, дуулна, элдэв инээдэмтэй зүйлс ярилцана. Нэгнийнээ “явуулна”. Тавдугаар ангийн сурагч байх жилийн хамгийн эхний айл манай ангийн Э.Бадамынх байсан нь тод санагдаж байна. “Маргааш хичээл тараад л Э.Бадамынд очиж банш хийнэ” гэх охидын зарлалын дагуу хичээл тараад л ямар нэгэн баярт оролцох гэж байгаа аятай л хөөрөн “гүйцгээлээ”. Би ч гурил элдэх үүрэгт ажилдаа шударч, эвтэйхэн хэсэг олоод тухлаад авав. Тэднийх баншны гурилаа нялцгай зуурсан байсан болохоор элдүүрэнд наалдаад хурдан элдэхэд бэрх байв. Гэсэн ч чимээгүйхэн элдэж гарна. Асуудлаас гарах гол туслагч хуурай гурил. Өнөөх нялцгай гурилдаа хуурай гурил “түрхэж” байгаад элдэж гарлаа.
Хамгийн сонин нь миний гурил огт цэвэрхэн дугуй элдэгддэггүй.
Элдээд, элдээд зуйван юм уу дөрвөлжин хэлбэртэй л болно. Өө тэгээд болоогүй ээ, бас. Дундаа хэсэг, хэсэг хуниастай. Гурил элдэх ажилд хамт оноогдсон Юмжир найзын гурил янзын өө сэвгүй дугуйраад жигтэйхэн. “Яаж тийм цэвэрхэн дугуй элдэх вэ” гэж бодсоор гурилаа удаан элдэж, өнөө чимхэгчдээ бухимдуулав. Яарч, сандрахдаа элдсэнээ жижиг, жижиг дугуйлав. Зарим хэсэгтээ зузаан, нимгэн байна гэсэн шүүмжлэл ч ирээд амжлаа. Энэ бол банш хийхэд байнга сонсдог танил үгсийн нэг. Оногдсон ажлын эргэн тойронд нэг иймэрхүү. Ийн бужигнан байхад дүүрэн махтай төмпөн хэдийнэ дуусаж байгаа бололтой түмпэнгийн ёроол хангинах чимээ сонстоно. Банш ажиллагаа дуусах үед яригддаг нэг зүйл бол “Гурил нь илүү гарах уу, мах нь илүү гарах уу” гэх асуулт. Энэ тохиолдолд ихэвчлэн гурил илүү гарч үлдсэнийг нь том элдээд, дундуур нь хуваан гал дээр жигнээд цуйван хийхээр нөөцөлнө. Хэд хоногтоо л гурил зуурахгүй сайхан. За тэгээд ажлаа дуусгасан хүмүүст банштай гурилтай шөлний амттайг ярих юмгүй. Аяга, аягыг идээд л, чихэр, пиченээр шагнуулаад харьдаг сан. Ерөөс нэгэн оройн хувиарт том ажил ийн дуусаж, маргааш орой дараагийн айл руу гаа дахиад “шунганана”. Суманд ингэж л цагаан сарынхаа баншийг хийдэг байлаа, миний багад.
-АМТАТ ТОСТОЙ “ДУГУЙ”-
Битүүний өдрийн гол ажил айлуудаас “хувиа” цуглуулахаар явах. “Танай хүүхдүүд хувиа авсан уу, манай хүүхдүүд хувиа авсан” гэх яриа сар шинийн өдрүүдэд гарах гол ярианы нэг. Тухайн үед би тавдугаар ангийн сурагч байсан гэхээр дунд дүү таван настай байсан. Ах харин долоон настай. Хамгийн бага дүү минь хоёр настай. Ёстой дүү нараа хөтлөөд, ахыгаа дагаад шар тороо бариад "сажилж" өгнө дөө, харин ч нэг. Аав “Бүгдээрээ очоод хувиа авдаг шүү. Сар шинийн хувь хишигнээс хэн ч үлдэж болдоггүй юм” гэхэд л “год үсрэн” магнайгаа хагартал баярлаад гүйнэ шүү дээ. Одоо бодоход юу ч бодохгүй зөвхөн чихэр, амттан, тостой дугуй бодоод л тун ч амар байж дээ. Ийн “хувиа” цуглуулаад ирэхэд, аав, ээж хэдийнэ цагаан сарын тавгийн идээгээ засаж, өвчүүгээ тавгалсан байдаг сан. Ээжтэйгээ бид хэд хоногийн өмнөөс угаалга хийж гэрээ цэвэрлэсэн болохоор битүүний өдөр гэр урьд, урьдынхаасаа илүү өнгөлөг, цэвэрхэн, халуу дүүгэх шиг санагддаг. Аав телевизээр бөх үзээд, ээж цөцгийн тосоо хайлаад, бид авчирсан “хувиа” ээжид хадгалуулаад, ээжийн хольсон шинэхэн өрөмний тосоо амтархан иддэг сэн. Хэрэв битүүний орой манайх гэдэг айлыг зураглавал ийм л байдаг сан. Магад айл бүр эл орой ийм сайхан өргөн тэнүүн, амар амгалан байдаг болов уу.

-ӨРНҮҮН ИХ ЗОЛГОЛТ-
Суманд цагаан сар болно гэдэг сум даяараа л золгоно гэсэн үг. Учир нь нэгнийгээ танихгүй, мэдэхгүй айл нэг ч үгүй. Гэхдээ энэ асуудлыг арай хялбараар шийдсэн нь гудамж, гудамжин дахь айлаараа нэгдэн шинэлэх. Энэ нь тухайн гудамжинд эгнэн буусан айлууд нэг дор шинэлнэ гэсэн үг. Өө, нээрээ их золголтоос өмнө айл бүр хангай дэлхийдээ мөргөх, цай сүүнийхээ дээжийг өргөх үйл явц өрнөнө. Хашаа, хашаандаа гудас дэвсэж, сандал тавиад, сунаж мөргөдөг уламжлал бий. Дөрвөн зүг, найман зовхистоо идээ, будааныхаа дээжийг өргөж золгодог нь цагаан сарын эхний ёс. Түүний дараа хамгийн өндөр настныхаас золголт эхэлж, нар зөв тойрон найрлаж өгнө дөө. Нэгнийдээ тааваараа орно оо. Хөзөр тоглож, хундага тойруулж, банш идсэн шиг тухтай ч сууна. Энэ бүхний хамгийн оргил хэсэг бол барьц, бэлэг авах мөч. Тухайн үед олон охин хүүхэдтэй айлын тоонд манайх ордог байсан болохоор дүү бид ихэнхдээ үсний өнгө өнгийн хавчаар, нусны алчуур, 500 төгрөг, эсвэл улаан, ягаан өнгийн оймс бэлгэнд авдаг байв. Хэн, юу авснаа ярилцаж, “Энэ өнгийг нь чи ав, үүнийг нь би авья” гээд хувиарлана. Эгч нь болохоор өнөө хоёрын голсон нь над дээр ирнэ. Бүтэн өдөр үргэлжлэх золголт бүрий татахад дуусах тийш хандаж, хамаатан садан, сумын өндөр настнуудынхаар орж золгох дараагийн ажил ундарна. Гэхдээ манай хувьд аав, ээж хоёр шинийн хоёрны өдөр айлуудаар орж золголт хийдэг болохоор эхний өдрийн найр энэ хүрээд өндөрлөнө.
“Манайх” гэдэг айл, “манай” гэгдэх сумынхан ингэж л цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Өнөөд ч тэр л янзаараа тэмдэглэж байгаа. Миний багад, цагаан сар ингэж л болдог байлаа.
| ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |