"Энэ хөндийн өвсийг хадаад дуусчих л юм бол Тулгаа явна "гэсэн “Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлэйгийн бодол
"...Чамайг эндээс явна гэхээр
Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа..."гэх Д.Нямсүрэн найрагчийн хоёр мөртийг санагдуулж байв. Мэдээж энэ хоёр өөр хайрын тухай өгүүлж буй.
-ДАСАЛ-
Гэхдээ хүн хүндээ дасах, дутах, хүн хүнээ хүлээхүйн эгшинг харуулж байгаагаараа бол ижил. Дасах сайхан. Гэхдээ дассан зүйлээсээ салах хэцүү гэдгийг Тулгаа, Түнтүүлэй хоёрын харилцаа бидэнд өгүүлж байна. Кинонд Түнтүүлэйгийн эмээ Тулгаад хоол, цай авчирч өгөхөд, Тулгаа “Би ч танай хоол цайнд хачин дасаж байна шүү” гэхэд, эмээ нь “Хоолонд ч дасах ч ходоодны асуудал. Хүн хүндээ дасах л хэцүү” гээд Түнтүүлэйгийн байгаа зүг рүү ширтэнэ. Үнэхээр ч Түнтүүлэй, Тулгаагийн өөрт нь өгсөн ахын, аавын, найзын хайранд дассан. Хүн хүндээ дасах, хүн хүнээ баярлуулж, зүгээр л хажууд нь суугаад үгийг нь сонсож, гарыг нь гэмтэхэд эм түрхэн, боож өгч, моринд нь мордуулж өгч, хамт давхиж, ганцаардахад нь хань болж, хамгийн их хүссэн зүйлийг нь биелүүлж, баярлуулсныхаа дараа хэрхэн баярлаж байгааг нь харахдаа өөрөө ч баярлана гэдэг хэчнээн том хайр болохыг ямар ч элдэв хачир чимэггүйгээр эл бүтээл бидэнд үзүүлж байна. Эндээс хайр гэдэг магад хүнийг баярлуулахын төлөө хийж байгаа үйлдэл гэсэн санаа урган гарч байгаа юм. Ертөнц ч мөнхүү дасалын нэг хэлбэр. Бид энд үүрд амьдрахгүйгээр үдэлсэн мөртлөө үүрд байх мэт дасаж, буцахдаа гунигтай болдог. Үндсэндээ том агуулгаараа бол үүний нэг хэлбэр нь хүн хүндээ дасах. Дутуу бүхнийг нь дүүргэн өгч, жаргалтай байлгаж байсан бүхэнд хүн дасахгүй гээд ч яах. Дараа нь зовно, дараа нь хэцүүднэ гээд дасахгүй байх ч нөхцөлгүй. Хамгийн гол нь сайхан бүхнийг, сайхан дурсамжаа явуулж чаддаг л байх хэрэгтэй гэсэн хатуу боловч чанга үнэн энд цухалзаж байна. Дасал бол амттай чихэр шиг идэхэд сайхан ч шүд өвтгөх аюултай зүйл.

-ДҮРСЛЭЛТЭЙГЭЭ ЗОХИЦСОН ҮГ ЯРИА-
Үүгээрээ ажигласан, бодсон, зохиолоо дотроос нь мэдэрсэн, дүр нь оносон найруулгатай бүтээл байв. Хүний сэтгэлийн нарийн холбоосыг гаргаж өгснөөрөө сэтгэлээс сэтгэлийн хооронд нүүснээрээ үзэхэд сайхан бүтээл болжээ. Бид нэг тийм нэгнээ мэдэрч, хайрлах нь багассан энэ цаг үед нэгнээ хайрлах, хүлээхийн том сануулга болсон бүтээлийн нэг “Эргэж ирэхгүй намар” кино болжээ. Юутай ч ийм сайхан бүтээлийг дэлгэсэн баг хамт олонд баяр хүргэе. Бид үргэлж сэтгэлээс сэтгэлийн хооронд нүүж, бууж, айлсаж байдгийг дахин мэдэрч, сэтгэлээ л бусдаас харамлахгүй юм шүү гэсэн бодлыг өөртөө тээснийг энд өгүүлье. Нэг санааг олж, нэгийг авч л байвал тэр муугүй бүтээл байгаа гэдэгт итгэдэг. Хувь үзэгчийнхээ зүгээс авсан зүйл, өөртөө хэлсэн зүйл ч ихтэй бүтээл байсан төдийгүй сэтгэл голлосон ийм бүтээл хэзээ хамгийн сүүлд үзэж, тийм нэг зохиол хэзээ уншсанаа ч мартаж орхиж.Ийм сайхан бүтээлийг сайхан үг шиг удаан тээж, санах бүрдээ Тулгаа, Түнтүүлэй хоёрын хадлангийн талбайд нэгнийгээ өвсөөр хучин тоглож байсан хэсгийг бодон инээж, модон цамхаг дээрээ суугаад хөгжилтэй зүйл ярьж байсныг нь бодоод, хамт инээж, баярыг нв хуваалцах болно.

Түнтүүлэй одоо намарт дуртай болсон байх аа. Магад тэр урьд намрын сайхныг мэдрээгүй ч байсан байх. Намар намрын дотроос Тулгаатай уулзсан намар л үргэлжийн үргэлж түүний зүрхэнд оршиж, тэр энэ намрыг л мартахгүй байх. Тиймээс энэхүү бэсрэг бичвэрээ би Түнтүүлэйгийн намар гэж нэрийдлээ. Түүний намар, түүний аав, ах, найзын хайраар хайрлуулсан намар. Хүсэл нь биелэж, ээжтэйгээ хүссэн үедээ утсаар ярих модон цамхагтай болсон намар. Модон цамхаг дээрээ суугаад намрын улирлыг, Тулгаатай хамт хөгжилдөж байсан шаргал хөндийгөө харах, түүний явсан замыг ширтэх дуртай болсон намар. Тэгээд л түүнтэй өнгөрүүлсэн дурсамжаа бодож, магад өвс хадах ч дуртай болох биз. Гэхдээ өвсөө хадаад дуусчих л юм бол намрын улирал дуусчих гээд байх тул удаан, удаан л хадах болов уу. Тэр мэдээж Тулгаа ахыгаа хүлээнгээ шүү дээ.
| ТҮНТҮҮЛЭЙГИЙН НАМАР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |