1917 оны хувьсгалын үеийн Орос орон. Хөдөөгийн буйд тосгон, зузаан цасанд хучигдсан дүнзэн байшингууд, керосин дэнгийн бүдэгхэн гэрэл, үстэй хүнд хувцсандаа түүртэх ч үгүй хөдлөх хүмүүс, сүсэгт автаж ахуйдаа мэрэгдсэн иргэд, модон шүүгээ дүүртэл өрсөн анагаах ухааны ном, Москвагаас томилогдож ирсэн залуухан эмч, янжуурын ишээр дүүрсэн төмөр сав, эм бэлдмэл, хагалгааны багаж, шөнөөр улих цасан шуурга, тэрхүү шуургыг нэвтлэн асуй морьдын туурайн төвөргөөн, дөтлөн ирэх аймшигт мэдээ... Энэ бол зохиолч Михаил Афанасьевич Булгаковын “Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх тууж, өгүүллэгийн номыг уншсан хэн бүхний тархинд үлдэх зураглал мөн.
Нийслэлээс хөдөөгийн буйд тосгонд очиж ажиллахаар болсон залуухан эмч Бомгардын тэмдэглэлүүд хуудас дараалан хөврөнө. Өгүүллэг бүр хоорондоо холбогдох хийгээд дангаар тууж болон уншигчдад хүрсэн “Морфин” ч уг номын салшгүй нэг хэсэг байх аж. Тус тууж бол аливаад, тэр тусмаа морфинд донтсон эмчийн өрөвдөлтэй болоод аймшигт үйл явдлыг хадгалсан ганцаардлын жинхэнэ бодит тэмдэглэл юм. Улс гүрэнд гарах аливаа нэг хувьсгалын дараа ахуйн гадна, биеийн дотоодод зовлон амсдаггүй иргэд үгүй. Зарим нь оюун санаандаа ялж чадсан мэт хөөрцөглөх боловч бодит ахуй ямагт ухамсрыг хордуулж байдаг. “Морфин” тууж бол үүний тод жишээ. Түүнээс мансууруулагч бодист донтсон хөөрхийлөлтэй Поляков эмчийн бие сэтгэлийн шаналан бус юм аа. Учир нь бодит байдлаас сэдэвлэгдсэн тэмдэглэл байлаа ч уран сайханжуулах явцад бүтээгч нь заавал томоохон үйл хэргийг егөөдсөн далд бэлгэдэл, ашигладаг. Булгаков өөрөө үүний чухам сонгодог жишээ болохыг “Нохойн зүрх”, “Мастер Маргарита хоёр” зэрэг зохиолуудаар нотлон харуулсныг бид мэднэ.

***
“Залуу эмчийн тэмдэглэл” бол зохиолч М.А.Булгаковын намтартай шууд холбоотой. Харин үүнийг зохиолч уран сайханжуулахдаа дүрүүдийг өөрийн альер-эго, тусгал маягаар бүтээсэн байна. Тэрээр Украины Киев хотноо сэхээтэн гэр бүлийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд тус хотын Их сургуулийн Анагаах ухааны ангид элсэн суралцсан байдаг. Тэгвэл өгүүлж буй номын төгсгөлийн “Би алсан” өгүүллэгт дүрслэгдэж буй Яшвин эмчийн төрсөн хотоо санагалзсан тухай ийм хэсэг бий.
“...Одод түгсэн жавартай шөнө байсныг сайн санаж байна. Украины тэнгэр ямар цэлмэг гэж санана. Би Москвад долоо дахь жилдээ амьдарч байна. Гэтэл нутгаа санасан хэвээрээ л байх юм. Зүрх шимширч, заримдаа галт тэргэнд үсэрч ороод суучихмаар санагдана. Тэгээд цасанд хучигдсан уул нуруу, тунгалаг уст Днепр мөрнөө харах сан гэхээс байж ядна. Энэ хорвоод Киевээс сайхан хот үгүй шүү”. (“Залуу эмчийн тэмдэглэл” 187-р тал)
Тэгвэл өгүүллэгт гарах Яшвин эмчийн дүрээр зохиолч өөрийн төрөлх хотоо санагалзсан сэтгэгдлийг ямар нэгэн далд бэлгэдэлгүйгээр илчлэн үзүүлсэн байна. Үүнээс гадна номд гарах бөглүү тосгон, Оросын хүйтэн өвөл, бүгдэд мартагдсан суурин, итгэл найдваргүй болчихсон, шинжлэх ухаанд итгэдэггүй харанхуй баларлаг цаг үеийн түүхийг уг зохиолоос уншина. Энэ нь зохиолч Смоленкс мужид фронтын эмч хийж, улмаар “Улаан загалмай нийгэмлэг”-т ажиллаж байсантай холбоотой нь ажиглагдана.

***
Булгаковын “Мастер Маргарита хоёр” бол Достоевскийн хэлснээр Гоголийн шинжтэй дааж давшгүй асуултыг оюун бодолд үлдээдэг. Харин “Залуу эмчийн тэмдэглэл” номын хувьд энэ нь эсэргээрээ ч гэлээ огтоос “үгүй” гэсэн үг биш. “Тахиатай алчуур” өгүүллэгт гол дүрийн Бомгард эмч алс бөглүү тосгон болох Мурьевскийд ирж байна. Тэр дөнгөж томилогдсон залуухан эмч учраас эвэрхий, тэмбүү, төрөхийн хүндрэл, тууралт зэсэг олон өвчинтэй учирвал хэрхэн эмчлэх тухай тархиа гашилган бодно. Хөл нь бараг л биенээсээ салаад амьд цогцос болчихсон залуухан эмэгтэйд урд өмнө хийж үзээгүй хагалгаагаа зориглон хийж амийг нь авардаг. Цаашдын өгүүллэгүүдэд ч түүнийг анхлан сэрдхийлгэсэн аймшигт өвчтнүүд ар араасаа цуварч заримыг нь аврах, хожидсон цаг хугацаанаас болоод хэн нэгнийг алдах тохиол ч гарна.
Хүмүүсийн ихэнх нь шинжлэх ухаан, эмчийн үгэнд үл итгэсэн, өгүүлэмжийн хувьд ёжлол байдлаар оруулсан хүүрнэлүүд ч олон тааралдана. Харин Бомгард эвч “Египетийн түнэр харанхуй” өгүүллэгт туулсан бүхний дараа өөртөө ийн амладаг.
“...Үгүй ээ, үгүй... Би тэмцэх болно. Би тэмцэнэ... Би... Хүнд шөнийн дараа би амтат зүүдэнд умбалаа. Хорвоо дэлхий Египетийн түнэр харанхуйд автжээ. Тэр харанхуй дундуур би сэлэм ч юм уу, чагнуур ч юм уу, барьчихсан явж байх юм. Тэгээд яваад л, тулалдаад л...” (“Залуу эмчийн тэмдэглэл” 76-р тал)
Тэрээр нийгэмд орхигдсон, эмнэлэг, шинжлэх ухаанд итгэдэггүй харанхуй бүдүүлэг нийгэмтэй хэрхэн тэмцэх тухайгаа энд хүүрнэжээ. Тэр ганцаараа биш олон эмч, сувилагч, ажилтнууд бий. Хувьсгалаас өмнөх эх орныхоо үнэн төрхийг өөрийн ажил мэргэжилтэй холбон уран сайханжуулахдаа нийгмийн жинхэнэ бодит дүрийг цоо хатгаж илчилсэн нь уг ном билээ. Эдгээр нь мэдээж тэмдэглэл хэлбэрээр, дээр нь энгийн болоод аливаа нэгэн далд өгүүлэмжгүйгээр бичигдсэн боловч ямар нэг хэмжээгээр Булгаковынх хэмээн оноон нэрлэж болох дүрслэлүүд ч бий. Үүнийг орчуулагч сайтар анхаарч бичлэгийн үндсэн хэлбэртэй нь уусгах маягаар хөрвүүлсэн нь уншигчдад төдийлөн саад болохгүй.
“...Цагаан цас эргэлдэн бужигнана. Яг л чөтгөр шүдний нутаг оогоор тоглоод байгаа мэт...” (“Залуу эмчийн тэмдэглэл” 31-р тал)
“...Дараа нь бамбар асах шиг болсноо хүйтэн салхи үлээж, нүдээ нээтэл цусан улаан дуулга харагдав. Гал гарч байгаа юм болов уу?” (“Залуу эмчийн тэмдэглэл” 36-р тал)
“...Цас галзуурсан мэт шуурч, морин тэрэгчин бид гурав догшин цагаан тэнгисээр хөвж буй хар сүнс адил л байсан биз. Шуурга яг шулам шиг исгэрч, ульж, нулимж, бүр инээж хөхрөн, бүх юм чөтгөр рүүгээ тонилчихсон мэт харагдахаа больжээ. Чөтгөр шулам зугаацаж байгаа мэт эргэлдэн шуурах энэ шөнийн цасан дунд бид гурав зайлшгүй төөрөх байх гэж бодон, ихэд түгшиж явсан сан.” (“Залуу эмчийн тэмдэглэл” 118-р тал)
Энэ мэтчилэн олон жишээг өгүүллэгүүдийн дотроос уншиж болно. Булгаковын бичлэг дэх дүрслэл эхлэн төлөвшихдөө л Гоголь маягийн гротекс чанарыг өвлөсөн шиг санагдана. Харин үүнийг хэрхэн залуу эмчийн ажил, түүний эргэн санагалзах дурсамжуудтай уялдуулж “Бид ертөнцөөс тасарсан хүмүүс” хэмээн буйдхан суурингийн балар харанхуйтай тэмцэж байсныг өгүүллэг тус бүрийг бүрэн гүйцэд нүдээрээ илбэн байж л мэдэх билээ.
.jpg)
***
Ном өөрийн гэсэн нэгэн цогц утгатай. Өгүүллэг бүрийг тусад нь уншиж болох ч нийлүүлвэл романы дайтай цогц санаа бий болно. Үүгээрээ салангид өгүүллэгүүдээ нэгтгэж нэгэн сэдвийн дор зангидсан Фолкнерийн метаромануудыг эрхгүй санагалзуулдаг. Гэвч угтаа Булгаковын эл ном бол салангид бус анхнаасаа нэгэн сэдвийн дор багтсан зохиолууд гэдгийг үйл явдлыг гүнзгийрүүлэн хөгжүүлж буй гол дүрийн хүүрнэлээс олж харах боломжтой юм.
Номын хамгийн анхаарал татсан хэсэг бол “Морфин”. Судаачдын ихэнх нь үүнийг бэсрэг туужийн төрөлд хамаатуулан авч үздэг. Гэвч Булгаковын “Нохойн зүрх”-ийг бодвол агуулга болоод хэмжээний хувьд тун төсөрхөн. Гол нь уг бүтээлийг номын бусад өгүүллэгээс салгангид хэвлэлээр бус “Залуу эмчийн тэмдэглэл”-ээс л олж уншвал зохилтой мэт.
“Морфин” бол бичвэрийн эхэнд өгүүлсэн тодотголоос гадна жинхэнэ ганцаардлын тухай тэмдэглэл. Сэтгэлзүй хийгээд эрүүл мэнд заримдаа энд ерөөсөө хамаагүй юм шиг санагдана. Өвдөлтөө намдаах гэж морфин хэрэглэснээр түүндээ донтсон Поляков эмч үхэхээсээ өмнө их сургуулийн найз Бомгард эмчид өвчний түүхээ бичсэн тэмдэглэлийн дэвтэр үлдээснээс бүх зүйл эхэлнэ. Тэр морфинд хэрхэн автаж, түүндээ донтсоноор өөрийгөө болон хайртай эмэгтэйнхээ хувь тавиланг сүйтгэснээ дэвтэрт тэмдэглэжээ. Эцэст нь тэрээр авралгүйтэй эвлэрч эсвээс зүгээр л аврал хайхаа болоод өөрийгөө буудчихдаг. Үүнд зохиолчийн намтрыг харгалдуулваас Булгаков дайны үед эмчээр ажиллаж байхдаа морфинд хэсэг хугацаанд донтсон тухай баримт бий. Түүнээс ч хойш эмчийн тусгай жорын дагуу хэрэглэдэг байсан учраас хүн төрөлхтөнд үлдээсэн түүний суут бүтээл болох “Мастер Маргарита хоёр”-ыг мансуурлын нөлөөн дор бичигдсэн гэж судлаачид үздэгтэй санал нэгдэх баримт бол уг бэсрэг тууж юм хэмээн нэрлэж болохоор ажээ. Гэхдээ уран зохиол бүрийн бүтээлчийн аж төрөхүйгээс ургасан сэжим бүхэнд орооцолдуулаад байвал юу болох вэ? Тиймээс ч энэ тухай дурдаад өнгөрөхөд хангалттай.
Гол нь донтолтын үр нөлөө, биед үзүүлж буй сөрөг үр дагавар бүрийг тоочин бичсэн нь анхаарал татсан хэрэг. Харин чухам яагаад ганцаардлын тухай тэмдэглэл болж үлдсэнийг дараах жишээнээс харж болно.
“...Морфинд донтсон хүнд хэнбуйгай нь ч булааж авч чадахгүй нэг жаргал байдаг юм. Энэ бол ганцаардал. Харин ганцаардал гэдэг ухаарал, тайвшрал, цэцэн ухаан, мэргэн санаа мөнөөсөө мөн”. (“Залуу эмчийн тэмдэглэл” 172-р тал)
“...Ийм үед би өчүүхэн төдий чимээ болгоноос айдаг. Хүмүүсийг зэвүүцэн, үзэн яддаг. Учир нь би тэднээс айгаад байдаг юм. Харин мансуурсан үедээ би тэдэнд хайртай ч ганцаараа байхыг дээдэд үзнэ.” (“Залуу эмчийн тэмдэглэл” 176-р тал)
Магад түүний үйл хөдлөл, морфин авахын төлөөх увайгүй хичээл зүтгэл, уур уцаар, тайвшрал сэлтээр дүүрсэн тэмдэглэл дотроос хамгийн чухал нь энэ байсан ч байж мэднэ. Ганцаардал үнэхээр бодож тунгаах орон зай мөн аваас ухаарал, тайвшрал мөн болж таарна. Энэ л үед цэцэн ухаанаас мэргэн санаа төрөх юм шиг сэтгэгдэнэ. Гэвч угтаа хэрэг явдлыг үндсээр нь аваад үзвэл үүнээс хялбархан тайлбарыг ч уншигчид олныг олж дөнгөх болов уу. Амар хялбар байлаа ч гэсэн уран зохиолд олон тайлбарыг үлдээдэг бүтээл хамгийн чухал.
Эцэст нь, Поляковын морфинд донтсон энэхүү тэмдэглэлийг уншсан Бомгард эмч “Би сэтгэлзүйч биш болохоор энэ түүх сургамжтай эсэхийг хэлж мэдэхгүй байна. Минийхээр бол хүнд хэрэгтэй түүх мөн” гэж үздэг. Тиймдээ ч хэвлэхийг зөвшөөрдөг юм л даа. Үүнтэй адил “Залуу эмчийн тэмдэглэл” номыг унших ёстой гэж хэн нэгэнд албадмал хүчээр зөвлөх нь тусгүй үйл боловч уншаад үзэхэд танд огтоос төвөг удахгүй гэдгийг хэлмээр байна. Ертөнцөөс цасан шуургаар таслагдан орь тас мартагдсан бөглүүхэн тосгоны уйтгарт хүмүүсийн дунд олж авсан эр зоригийн тухай хүүрнэлүүд Бомгард эмчийн хэлсэнтэй адил чухам л хэрэгтэй түүх мөн билээ.
Б.Алтанхуяг
| ГАНЦААРДЛЫН ТЭМДЭГЛЭЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |