Шүүгчийн байшин, одогсод, шулам, уул загнадаг эмгэн, идэш, эрээн муурын үхэл, өвөлжөө, алтан гургалдайн дуу, савангийн туурь, хайрын нөгөө тал, галзуурал, чимээгүй долоо хоног, эзэнгүй талын дүр төрх, танихгүй хүнтэй үг сольсон нь...Ямар ч хашилтгүй, утга авцалдахгүй эдгээр үгс юу юм бол оо гэж уншигч та гайхаж байна уу. Энэ бол яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуягийн “Эрээн муурын үхэл” өгүүллэгийн номд багтсан өгүүллэгийн нэрс. Тодорхой өгүүлбэл, түүний зүүдэлсэн зүүднүүд.
Түүний эл номыг унших хүртлээ “Хүн ямар зүүдээ захиалж болох биш, “Өнөө шөнө унтахдаа тийм зүүд зүүдэлнэ гээд зүүдлэхгүй шүү дээ...” гэж бодож явлаа. Зүүдний талаарх мэдлэг бүдэг, зүүдэлсэн зүүдээ ч олигтойхон санаж, эмхэлж, цэгцлэн буулгадаггүй над шиг хүнд сонин содон гэж жигтэйхэн ном байв. Урьд яах вэ, зүүдний тухай бүх зохиолыг биш гэхэд өөрт сонин санагдсан хэдийг уншиж байсан л даа. Харин “Эрээн муурын үхэл” номын өгүүллэгүүд илүү бодит ахуй, багад сонсож байсан зарим түүх, хууч яриагаар баялаг байгаа нь дотнын найзтайгаа уулзаж, уртын урт дурсамж яриа дэлгэж байгаа мэт санагдсан юм. Тэгээд мөн зүүдээ захиалж болдог юм байна гэсэн бодол ч төрсөн юм.

“Уул загнадаг эмгэн”, “Одогсод”, “Өвөлжөө”, “Алтан гургалдайн дуу” өгүүллэгүүд тэртээд үлдсэн бага насны үеийг эрхгүй санагдуулна. Цастай ийм нэг өвлөөр, эсвэл хаврын урт өдөр л өвөөгийндөө юмуу гэртээ сонсоод л суудаг яриа ч юм шиг санагдаж, уншихад аргалын галны үнэр ч сэнгэнэх шиг. Багадаа сонин содон зүйл сонсох дуртай, гэхдээ сонссон бүртээ гүн автаж, төсөөлөн бодож, бүр хэтрүүлэн хүлээж авдаг байсан болохоор өдөр сонссон ихэнх яриагаа шөнө зүүдэлж, заримаас нь айж, байсхийгээд л ээжээрээ шэрэглүүлдэг байв. Нэг тийм юманд амархан өртөмхий, эмзэг. Энэ удаад харин эл номын өгүүллэгүүд багад уншиж, сонссон түүх шиг автуулаагүй ч тэр үеийн дурсамжийг минь эрхгүй сануулав. Өгүүллэгийн хоёр ч хэсэг дурсамжтай минь төстэйг энд өгүүлье.
Тухайлбал, номын “Идэш өгүүллэгийн “Нэг л өдөр манайд сонин ирэхээ байж билээ. Шуудан тараадаг залуу зуурдаар өнгөрснөөс хойш ингэж тасалдах болсон хэмээн цуурах боллоо. Тэгээд ч мөнөөх залуугийн үхэлтэй холбоотой элдэв цуурхал гарсны дунд шуудангийн цагаан байшинд шөнө орой улаан, хөх гал асаж үлдэх болсноос хойш олон хар ямаа үүрээр байшинг тойрч давхилцдаг гэх жигтэй үгс сонстох болов.”Томчууд цуурч л байдаг. Үзэх зурагт, унших сонингүй улс өөр яах билээ дээ. Харин цас унаж, тарвага ичээлэхээс өмнө хэдэн хавхаа сайн эргэж, овоо ахиухан арьс хатаагаад гарах юм шүү” хэмээн аав үглэнэ...”гэсэн эхлэл бол хамгийн танил үйл явдал. Сумын төвд шуудангийн цагаан байшин шиг сайхан зүйл хаа байх вэ. Зун сүүдэрт нь хоргодож, өвөл дэргэд нь суугаад нарлахад мөн ч тхутай шүү дээ. За тэгээд түүнтэй холбоотой цуу яриа бол ёстой чиг тасрахгүй. Шуудан зөөгч тийм хүнтэй сууж гэнэ, хамт шөнө шуудангийн цагаан байшин руу орсон л гэнэ, цав цагаан хувцастай эмэгтэй хүн үзэгддэг л гэнэ гээд хачин жигтэй яриа тасрахгүй. За тэгээд болоогүй, жаахан шөнө хажуугаар нь өнгөрөөр үс илбэж, чихэнд хүн хүрэх шиг болдог гэсэн яриа ч байлаа.
Нэг ёсондоо шуудангийн цагаан байшин бол багад сонссон ихэнх аймшгийн зүйлийн минь гол обьект. Маргааш нь аав, ээждээ яриахаар мөн л дээрх өгүүллэгт гардаг шиг итгэхгүй. Харин ч “Хичээлээ хийхгүй, хий дэмий юм донгосоод” гээд зэмлүүлээд өнгөрнө.

Харин хоёр дахь нь тус номд багтсан “Галзуурал” өгүүллэг. Манай суманд хоёр ч эмэгтэйг галзуурсан гэдэг юм. Нэгнийх нь бүр манайхтай гэр ойролцоо. Аав, ээж хоёр таарвал болгоомжлоорой гэдэг байсан болохоор ч тэр үү гэртээ ганцаараа байхдаа ороод ирэх вий гэж айдаг байж билээ. Нэг удаа алга болж байсан нь эл өгүүллэгийн хэсэгтэй төстэй санагдав. Галзуурал өгүүллэгт “...Яг тэр мөчид аав олж очвол “Би гэртээ харьмаар байна. Гэхдээ Улаан-Өндөрийн өвөлжөөнөөс нүүхгүй л бол буцахгүй. Намайг очвол тэр өөртөө авна гэж хэлсэн. Бүрэн бүтнээр минь. Нэг шүдийг ч байгальд сугалж өгөхгүйгээр өөртөө авна гэсэн. Аав аа, би нохой биш шүү дээ” гээд уйлж чарладаг байсан гэнэ лээ...” гэснэ хэсэг. Галзуурсан хүмүүс бол хавь ойрдоо хэцүү гэдгийг харж байсан болохоор уншихад эрхгүй санаанд буусан нь энэ.
Энэ мэтээр түүний зүүдэлсэн зүүдээс үүдсэн өгүүллэгүүд бодит дурсамжтай төстэй, зарим нь бүр дурсамжаас минь л ургуулчихсан мэт санагдсан нь энэ. Хүний зүүдээр бид аялах бараг боломжгүй. Гэхдээ уран зохиол, зүүдээ ингээд өгүүллэг, зохиолч болгоод бичсэн нэгний зүүдээр бол аялах боломж байдаг гэдгийг “Эрээн муурын үхэл” ном бидэнд өгүүлжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнгөрсөн бүхэн бүдгэрэн мартагддаг ч уран зохиол, өгүүлэн бичигч хэн бүхэн эргэн сануулж, аль ч үеийн дурсамжийг амьд, халуун байлгадаг билээ. "Эрээн муурын үхэл" өгүүллэгийн түүвэр уншигч миний лав тэртээд торойн үлдсэн бага насны түүх, домог, хууч яриаг тэр хэвээр нь сануулах номын нэг боллоо. Хаа нэг сөхөөд, дуртай өгүүллэгийнхээ хэсгээс уншиж, гэнэн томоогүй, хэнд ч юунд ч итгэдэг балчир насандаа очиж, айлын ахын ярьдаг, ангийнхныхаа хүүрнэдэг байсан цуу яриа, бодит түүхийг дурсаж байх нь ээ.
| НЭГЭН ХҮНИЙ ЗҮҮД БУЮУ “ЭРЭЭН МУУРЫН ҮХЭЛ” ӨГҮҮЛЛЭГИЙН НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |