Дурсамжийн мөчрөөс бодол навчис шиг хаялна. Яг ийм сэрүүн намраар хүн дурсамжиндаа л дулаацаж суудаг гэмээр. Аравдугаар сар гарч, ойрдоо гадаа бүр ч их сэрүүхэн байх боллоо. Хүйтрэх тусам сэтгэлийнхээ дулаан руу очиж, дотор минь үүрээ засаад тухалчихсан дурсамжаа нэг, хоёроор цувуулан дурсана. Дурсамжинд хүртэл дараалал байдгийг уншигч та мэдэх үү. Тэд дотор минь дугаарлаж, ээлжээ ирэхийг хүлээн ядан байдаг. Тэдгээр дурсамж бүхэндээ би ч мөн шударга хандаж, дарааллынх нь дагуу дурсахгүй бол гэм хийж байгаа мэт санагддаг. Яг ийм намраар тоодгор дээлтэй, улаан хацартай жаахан бага нас минь, цүнхээ дааж ядан, хамаг хувцсаа бэх болгочихдог байсан дэггүй сурагч нас минь, тэмдэглэлийн дэвтэртэй нөхөрлөж, шүлэг бичиж эхэлсэн ахлах ангийн эгч явсан үе минь ээлжээ хүлээж зогсоно.
Тэд ерөөс “Намар болчихлоо, найзаа. Одоо биднийг нэг дурсах болсон юм биш үү” гэж дотроос минь түлхэнэ.
Хамгийн гол нь энэ үеийнхээ дурсамжаас намар бүр өөр, өөрийг дурсана гээч. Намрын тухай дурсамж заавал шарласан модтой, унасан навчсын тухай байх ёсгүй болов уу. Намар болохоор л сэтгэлд торж, хамгийн ихээр үгүйлэгдэж, тэр үеэ бодохоор “Мөн ч сайхан байж дээ” гэж эрхгүй санааширдаг бүхэн намартай холбоотой байдаг шиг. Энэ намраар би бага ангийн багшийгаа, ангийнхаа хүүхдүүдийг, дэггүй гэнэн бага насаа юу, юунаас илүү санаж байна. Өөрөөсөө том цүнх дааж ядан үүрээд найзтайгаа хамт сургуулиасаа гэр рүү гээ харьдаг байсан үеч намар л байсан санагддаг. Ерөөс шарлаж, нүцгэрсэн моддын дэргэдүүр л бага нас минь гүйж өнгөрсөн шиг санагдана. Гэхдээ тэр үед намрын тухай төдийлөн нухацтай боддог үгүй байж. Намар болохоор шувууд буцна гэдгээс өөр зүйлийг мэддэггүй байж. Хаа нэг зэллэн нисэх шувуудын цувууг хараад "Халуун орон руу явж байгаа юм байна" гэж зурвас бодоод л өнгөрдөг байсан санагдаг юм. Түүнээс учиргүй гуниглан харж, өрөвдсөнөө, өмнөөс нь шаналж явсангүй. Бага нас минь тийм л гэгээн, гуниггүй, үл анзаарам байж дээ. Магад хоёрдугаар ангийн сурагч байх тэр үедээ намрыг мэдэрч, үгүйрч, хоосордог хачин уйтгарлам улирлыг таньсан бол яах байсан бол. Эрт санаа сууж, юм боддог болж, юмсыг эргэцүүлдэг хэрсүү л охин байх байсан болов уу.
Гэхдээ ердөө хоёр жилийн дараагаас л юмсыг бодож, мэдэрч, таних болсон доо.

-НАМАР БУЮУ АНХНЫ УРЛАГИЙН ҮЗЛЭГ-
Хэдэн ч оны билээ дээ, хоёрдугаар ангийн л сурагч байсан. Намар аа бас. Намар цаг. Цэцэрлэгтээ үсгээ үзээд, баяраа тэмдэглэсэн манай ангийнхан анги үсрээд шууд хоёрдугаар ангид орсон жил. Би гэж том улаан цүнхтэй, хүн харахад дарагдчих вий гэмээр л амьтан хичээлдээ явна. Хэрдээ урт үстэй. Ээжийн шанааны минь угнаас чанга гэгч татаад, усаар шүршэж байгаад хоёр хуваан самнаж өгсөн үс минь өдөртөө муухай болж, арзайна гэж лав байхгүй. Өдөржин ийм үстэй явахаас өмнө өглөө сэрээд ээжээр үсээ самнуулна гэдэг нойроо харамлахаас эхлээд бөөн юм болдог байв. Хэдий хоёрдугаар ангийн сурагч ч одооныхоор бол нэгдүгээр анги л гэсэн үг. Хүмүүсийн хэлдгээр багадаа би "Цовоо цойлгон чанга дуутай гэж жигтэйхэн. Яриад эхэлбэл дуугүй байхаа мэддэггүй" жаахан шар охин байлаа. Цас жаахан орохоор цав цагаан буриад гутал өмсөнө. Ээжийн хэлдгээр “Охин хүүхэд байж юм өшиглөж явдаг юм уу”, бүү мэд. Гутлын үзүүр юуны түрүүнд л халцарчихсан байдаг сан. Гэхдээ шүлэг унших, зохиохдоо сайн, уран зохиолд хачин сонирхолтой. Аргагүй л дээ. Аав байнга Р.Чойном, Б.Явуухулан, авга ах Бэгзсүрэн ахын тухай ярьж, шүлгийнх нь хэсгээс уншиж өгдөг байсан. Ээж харин Д.Нацагдожийн “Миний нутаг”, “Од” шүлгийг цээжлүүлнэ. Өглөө сэрээд л орон дотроо шүлэг цээжилнэ. Ингэж л багаасаа шүлэгтэй маргаангүй найзалж, дараа нь ээждээ зориулан
“...Эгэл жаахан биеийг минь төрүүлж өгөөд
Ухаанаа та мөн өвлүүлж өгөөд...” гээд шүлэг биччихсэн “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд ороод, байр эзлээд л явдаг байлаа. Одоо харин зохиосон шүлэг минь бүдэг, бадаг. Цээжилсэн шүлэг минь санаанаас гардаггүй. “Ерэн баатрын дууль” найраглалын орос нэрийг хэлэх гэж мөн ч их юм болдог байж билээ. Гэхдээ л буруу хэлдэг ч дуудлагаараа дөхүүлчихээд л байсан санагддаг юм. Одоо ч дуудлагаараа санаанд бий. Манай ангийн багш А.Алтанцэцэг гэж ёстой л хачин гайхам уран сайханч хүн. Өөрөө ч сайхан дуулна. "Таван эрдэнэ" дууг цэнхэр дээлээ өмсөөд л хаа нэг арга хэмжээнд дуулж зогсоно. Хичээлийн цагаар харин бидэнд шүлэг уншиж, үлгэрийн хэсгээс жүжигчилсэн тоглолт хийлгэж, концертод бэлдүүлнэ. Мэдээж бусад хичээлийн хөтөлбөр байгаа ч ихэнхдээ шүлэг уншиж, дуу дуулж, концертод бэлдэж байснаа л их санадаг юм. Хоёрдугаар ангийн намар. Багш нэг өдөр орж ирээд “Урлагийн үзлэг болно. Тэр дуулна, бүжиглэнэ” гээд хуваариллаа.
Анх удаа л урлагийн үзлэг гэгч зүйлд орох гэж байгаа нөхөд. Би ч өөрийгөө гарцаагүй шүлэг дээр тунан үлдэнэ дээ гэсэн бодолтой суутал, уртын дуу дуулах болов оо. Тэгээд “Хөөрхөн халиун” дууг дуулах даалгавар өглөө. Хэдэн өдөр л
“...Хөөрхөн халиун дөлгөөн шүү
Хөлд нь сууж дасаарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай...” гээд л бэлдлээ. Бодвол, би болоод л байгаа бололтой. Манай найз Б.Юмжирдуламд харин “Лоолой” гэх ардын дууг оноосон.
“Арынхаа тарианд очсон чинь,
Алтанхан ээмгээ гээчихлээ...” гээд надаас өндөр, хавь илүү туранхай бор найз минь дуулж өгч байна аа. Өөрийнхөө дууны утгыг ч ойлгохгүй мөртлөө хүний дуу сонирхож, “Ээмгээ гээсэн юм байх даа” шахуу юм бодоод л сонсоно. Ингэж бид өөрсдөдөө ахадсан том дуу дуулан урлагийн үзлэгтээ орж, ангиараа түрүүлж, манай найз нэгдүгээр байр, би хоёрдугаарт байрт шалгарч байлаа. Одоо бодоход огт сандрахгүйгээр л багшийнхаа зааснаар дуулсан санагддаг юм.
Хэрэв тэр үе сандардаг, ичдэг байсан бол багшийнхаа ч үгэнд орохгүй, өөрийгөө хачин элгийн харагдана гээд "Дуулахгүй" гэх байсан байх даа. Тэгсэн бол надад ийм сайхан дурсамж үлдэхгүй байсан байх.
Одоо санахад, их бэлдсэн болохоор тэр ч юм уу санаанаас гардаггүй. Хаа нэг аялахаар, их гүн утгатай дууг тэр багадаа дуулж байж дээ гэж бодогддог юм. Хожмоо харин “Хөөрхөн халиун” дууг олон хувилбараар сонссон ч багшийн минь бэлдүүлж байсан тэр л хувилбар хамгийн тод санагддаг. Энэ дуу явах бүрт сэтгэл хачин болж, тэр үеийн дурсамж тэр чигтээ санаанд ургана. Нээрээ одоо бодоход тэр урлагийн үзлэгээс хойш “Намар болохоор урлагийн үзлэг болдог” гэсэн намрын тухай нэг бодол нэмэгдсэн юм байна. Үнэхээр намар болохоор урлагийн үзлэг болж, арванхоёрдугаар анги төгсөн төгсөтлөө би арван намар энэ л дурсамжиндаа дулаацаж, хэнд ч сонсогдохгүйгээр дотроо “Хөөрхөн халиун дөлгөөн шүү..."гээд аялана.
| "ХӨӨРХӨН ХАЛИУН” ДУУЛСАН ТЭР Л НАМРЫН УРЛАГИЙН ҮЗЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |