Хүлэг морины төвөргөөн газрын холоос дуулдахад чих тавин хүлээдэг аяа миний монгол ахуй санааны угт үргэлж сийлээстэй. Тэр дундаа цагаан баярын дурсамж сэтгэлд үргэлж бүлээхнээрээ оршдог. Магад уншигч та өдийд "Хүүхэд насны минь цагаан сар мөн ч сайхан даа" хэмээн дурсаж суугаа биз. Ингээд миний санаанаас гардаггүй цагаан сарын дурсамжид уншигч таныг саатан морилохыг урьж байна.
2012 ОНЫ МОРИН ЖИЛИЙН ЦАГААН САРЫН БИТҮҮН. Цагаан сарын баярыг Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Сар шинийн бөхийн барилдаан эхлэхийн өмнө “Зээ, уяхан замбуу тивийн наран нь, энэхэн бүх дэлхий даяхнаараа мөхдөлгүй мандсаар байдаг билүү зээ, та мину зээ” хэмээн эгшиглэх нь малчны хотонд тун зохицдог сон. Бөхийн барилдаан эхлээд хэдийнэ дөрвийн даваа хүрчээ. Аав “Энэ жил ч П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нар өнгөтэй харагдаж байна даа” гэх нь сонстоно. Ижилхэн л өмсгөлтэй бөхчүүд атал яаж мэддэг байна” хэмээн гайхдаг ч дуугүй ажиглаж сууна. Аавынхаа хажууд суугаад бөх үзэж суух миний хувьд зуршил болсон ажил.
“Ахаасаа илүү бөхөд сонирхолтой” гэсэн ээжийн үг урам нэмнэ. Уран мэх, шинж төрх, нарийн зүйлийг нь мэдэхгүй ч бөх үзэх нэн сонирхолтой.
Царай нь харагдахгүй баргил хоолой “Дархан аварга Г.Өсөхбаяр Өвөрхангай аймгийн арслан М.Чимэддорж нар зүүн талаараа дөрвөлжин золгоод барилцан авчээ” гээд л тайлбарлах нь чихнээ тодхон. Ерөөс барилдаж байгаа бөхчүүдээс илүү бөх тайлбарлагчийн яриа л анхаарал татна. Энэ зуур ээжийн хольсон цөцгийн тосны үнэр хамар цоргих нь эл өдрийн амтыг улам нэмнэ. Ээж минь дүү биднийг дарааллан зогсоож байгаад тостой дугуй өгөх нь хорвоогийн хамгийн сайхан амттанг хүртэж байгаа мэт санагдана. Дараа нь өвөөгийндөө очиж өөрсдийн хувиа авна. Энэ бол битүүний өдрийн уламжлалт болсон үйл. Ингээд дүү нартайгаа хамт гадаах ажлуудаа амжуулснаар гэртээ ороход, аав идээгээ засахаар зэхэж байв. Хэдэн өдрийн өмнө нухаж хэвлэсэн хэвийн боовоо том таваг дээр жаргал зовлон хэмээн ес есөөр нь байршуулна. Түүний дараа хаа нэг аав сумын төвөөс авчрахад л үзэгддэг том бор цаастай чихрээр чимэглэнэ. Зассан тавагтай идээнд хүрч болохгүй ээжийн сануулгатай ч ийм сайхан зүйл манай гэрт байгаа нь сэтгэл дүүргэж байв. Үдэш хэдийн болж лхам бурхан морилох цагаар бид шагайгаар морь уралдаж, алаг мэлхий өрж тоглосноор энэ өдрийн төгсгөл, манайх гэдэг айл унтахаар болов. Шинэ дээл, таваг дээрх амтат чихэр, маргааш айлаас авах бэлгээ бодохоор нойр үл хүрнэ.
.jpg)
Гэр дотор чимээ аниргүй болж тооноор гялалзах тэнгэрийн одод л миний баярыг хуваалцах мэт анивчина.
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ. “Нарнаас урьтаж босоорой” гэсэн аавынхаа дуунаар бид нүдээ нухлан сэрнэ. “Шинэ сар гарч байхад цог золбоотой байгаарай” хэмээн нэмнэ. Аавын үг үргэлж сайхан зүйлийн эхлэл байдаг учир урамтай байв. Тавагтай идээг алга болчихож хэмээн зүүдэлсэн би сэрээд л ширээ рүүгээ харав. Ашгүй өчигдөр орой зассан ширээ тэр янзаараа. Ээж хэдийн босчихсон хангай дэлхийдээ өргөх цай, идээгээ бэлджээ. Бид арван хэдэн хоногийн өмнөөс эл өглөө л өмсөхөөр зэхсэн хоргой торго, жисчүү дээлээ өмсөж гарлаа. Аавын дээл л ганцаараа хүрэн хамбан. Дүү бид ээжээр үсээ сүлжүүлэхээр дарааллан зогсоно. Хэдийн дадсан ажил болохоор ээж бидний үсийг олон сүлжиж өнгө өнгийн резиннээр алаглуулна. Энэ үсний стилл шинэ дээлэн дээр зохионо гэж жигтэйхэн. Аав “Миний сайхан охид цэцэг шиг л юм” хэмээн хөөргөнө. Цаашлаад аавын заавраар мөр гаргах үйл эхэлнэ.
Аав өврөөсөө шинэ гарах жилийн шинж төрх, зурлагатай хуанли гаргаж ирээд тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудсыг нэг нэгээр нь хуваан бидний мөр гаргах зүг чиг, зан үйлийг хэлж өгнө. Би хөөрхий, усан дээр суусан юм байх аа. Баруун хойд зүг рүү мөрөө гаргах даалгавартайгаар гэрээс гарав. Тус бүртээ мөрөө гаргасны дараа хангай дэлхийд идээ, цайгаа өргөхийн өмнө овоон дээр гарч шинийн нэгний өглөө мандах нарыг харахаар аав, ах хоёр мордоно.
Эмэгтэй хүн овоон дээр гардаггүй гэх ёсоор ээж бид гэртээ үлдэв. Шинийн нар ч мандадгаараа мандаж, аавыг ирсний дараа хойно харагдах цэнхэр хайрхан руу харуулан гудас дэвсээд, жижиг сандал дээр тавагтай идээ, халуун савтай цай байршуулна. Эхлээд аав цацлын халбагаар дөрвөн зүг, найман зовхисдоо цацлаа өргөөд, ээж бид нар дарааллана. Тэр ахуйд “Баян хангай минь өршөө” гэсэн ээжийн үг тод сонстоно. Ингэж л бид хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг угтдаг уламжлалтай. Хангай дэлхийтэйгээ золгож, уул усандаа мөргөх үйлээ ёсчлон биелүүлсээр амар мэндийн золголт эхэлдэг. Хамгийн түрүүнд бид аав, ээжтэйгээ золгож, ерөөлийн үг сонсож, цай идээнийхээ дээжийг амсана.
Ийнхүү бид бүгдээр өвөө эмээ дээрээ золгохоор хөдлөв. Миний баримжаагаар өвөөгийнх хоёр уул даваад л хүрчихнэ. Биднийг очиход, тэдний уяан дээр хоёр морь уяатай харагдсан нь аавын маань ахынх нь ирсэн аж. Дотогш ортол “Хүүхдүүд маань ирлээ” хэмээн өвөө эмээ хоёр хөөр баяр болон угтав. Урд өдөр нь ирж хувиа хүртсэн бидний хувьд уулзаагүй удсан аятай л золголоо. Миний санаанд шинийн нэгний өглөө өвөөгийнд л илүүтэй зохицох мэт санагддаг. Эмээ минь ховор нандин зүйлс их цуглуулна. Ойрд харагдаагүй сонин зүйлс эмээд л бий. Энэ удаад ч мөн “Манай хүүгийнх охидууд олонтой. Хүүхдүүддээ өнгийн хавчаар авсан” гээд л улаан алаг төмрөн хавчаар гаргаж ирэв. Охид угаас гоёлд дуртай болохоор уралдан авна.
Ай даа эмээгийнхээ авдарнаас аваагүй бэлэг ховор билээ. Одоо ч цагаан сар болох бүрт эмээгээсээ л бэлэг авахгүйдээ жаахан гонсойдог ч "Эмээдээ чухам юу өгсөн билээ" гэдэг бодол цээж хөндүүрлэнэ. Ерөөс бид хүнээс авдаг ч өгөхөө мартдаг зангаа гээх сэн гэж хичээдэг дээ.
Энэ зуур хурган дээл лоовуузан малгайгаар ижилссэн морьтнууд манайх руу ирж яваа нь аавын дуранд бууна. Тэд ойртсоор уяан дээр буув. Аавын дүү нар эхнэр, хүүхэдтэйгээ ирж байгаа нь энэ байв. Аав ч суудлаа засан, ээж галын өмнө байрлалаа эзэллээ. Зочид цувран орж ирсээр өврөөсөө хадаг гарган “Амар байна уу” хэмээн золголт эхэллээ. Бүтэн жилийн амар мэнд, айлтгалын үгийг энэ мөчид л хэлэлцэж, хүн бүрийн царайд баярын мишээл тодорно. Сайн ажиглаваас, хөөрөг зөрүүлэх үгийн мэндчилгээ хүн бүрт өөр. Аавтай бол “Онд мэнд тарган тавтай оров уу” хэмээнэ. Харин ээжид хандан “Өргөө та сайн оров уу” гэж мэндчилнэ. Бидэнтэй бол “Сурлага өндөр үү” гэнэ. Золголт мэндийн дараа цай аягалж, бууз жигнэж халуун яриа өрнөнө.
Зурагтаар “Үйлс үйлсийн эхлэл нь цагаахан
Өргөө гэрийн өнгө нь цагаахан
Золгох зочны сэтгэл нь цагаахан
Зориод очиход угтах нь цагаахан
Идээний дээжтэй дэгжин сар аа хэмээн Нюанс хамтлагийн “Цагаан сар” дуу эгшиглэх нь орчны уур амьсгалыг улам ч таатай болгох мэт. Энэ бол малчин айлын цагаан сарын шинийн нэгний өглөөний дүр төрх. Уулын нөмөрт халуу дүүгэсэн малчны хот хаврын баяраа хийж буй энэ юм.

СУМЫН ТӨВИЙН ЦАГААН САР. Ингээд бидний золголт сумын төв рүү явснаар үргэлжилнэ. Сумын төв манайхаас холгүй. Бид мотициклтой л оччихно. Товчхондоо бол сумын төв гэдэг дарааллан байрласан хэдэн хашаа, модон байшин, хэдэн бор гэртэй буйдхан тосгон. Нэмж хэлвэл төв хэсэгтээ захиргаа, сургууль, соёлын төв, хүнсний дэлгүүр. Өвөөгийн дүүгийнх, бидний хэлж заншсанаар авга ахынх сумын төвийн хойд хэсэгт суудаг. Хөдөөг бодоход сумын төвийн хөл хөдөлгөөн их байв. Дугуй малгай, өнгийн дээлээр гоёсон охид бүсгүйчүүд сугалдалцан алхаж, шлебэн малгай мөнгөн бүс, савхин гутлаар гангарсан залуус алхаж харагдах нь айлаар золголт хийж яваа хүмүүсийн дүр төрх. Цагаан сарын баяр гэдэг монгол уламжлал гэхээс илүүтэй гоёлоороо уралддаг баяр болоод байгааг нуух юун. Хамар хашаагаараа эгнэсэн айлууд нэг гудамж үүсгэн буудаг. Ингээд л гудмаараа цагаан сараа хийж хамгийн ахмад айлдаа цугласнаар золголт эхэлдэг. Биднийг очиход хажуу айлууд нь авга ахынд цайлж таарав. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Бид гэр рүү орон, бүгдтэй нь золгож мэндийн үг хэлэлцэв. “Энэ жил ч мөн өнгөтэй жил гарч байна даа”, “Одоо тэднийд очиж золгоно, золгохгүй бол ёстой болохгүй” гэсэн яриа хаа сайгүй. Сумын төвийн цагаан сарын нэгэн тод зураглал бол мод барьж айл хэсэх хүүхдүүд. Тэдний нэг бол манай ангийн хөвгүүд. Намайг сумын төв орж ирснийг дуулаад орой багштай золгох тухай дуулгав. Гэрт суусан ахмадууд “Энэ хэний хүү вэ ямар том болоо вэ” гэцгээнэ. Угаас хөвгүүд жилээс жилд л сум шиг өсдөг.
Авга ахын эхнэр Ажаа маань хүүхдүүдийн гарыг 500 төгрөгөөр цайлгана. Угаас хүүхдүүд бөөнөөрөө айл хэснэ гэдгийг мэддэг болохоор 500-1000 төгрөгийг боодлоор нь бэлддэг уламжлалтйа. Харин ойр төрлийн хамаатнуудынхаа хүүхдэд 5000 төгргөөс дээш өгдөг байв. Золголт үргэлжилсээр нагац ах, эгч гээд дуусахгүй. Аавыг минь таарсан болгон л "Манайд орж, цай уу" гэж урина. Гэвч мал харах хүнгүй ганц гэр айл харанхуй болохоос өмнө гэртээ харихаар яарна. Ангийхан багштай золгох учир би сумын төв дээр нэг хонохоор болж, авга ахынд үлдлээ. Манай ангийхан ч 21:00 цагийн үед цуглан бага ангийн багш А.Алтанцэцэг багштай золгохоор гэр рүү нь явав. Санасныг бодоход багшийнх хүн багатай байлаа. “Жил жилийн цагаан сараар өдийд орж ирнэ дээ” хэмээн хүлээж суудаг гэнэ. Багш ч бидний багад ямар байсныг ярьж инээнэ. "Манай энэ их адтай, манай тэр их хөгжилтэй хүүхэд байсан" хэмээн хөөрнө. Ийм л нэгэн шинийн нэгнийг би бага насандаа мөн ч олон үзсэн дээ. Бага байхад цагаан сар ийм л болдог байлаа. Хүн хүндээ хүндэтгэлтэй байхын сайхныг, Монголынхоо уламжлалт энэ л баяраас хардаг.
Ай даа, хөх монголын минь цагаан сар, тэр дундаа хөдөөгийн буйдад өрнөх эл баяр монгол хүний мөн чанар, соёл уламжлалыг буй биеэрээ тээдэг дээ.
| ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |