Толгой дохин, дотнохон мэндлээд өнгөрдөг байсан танил эмээ өөд болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Инээгээд суудаг сандал нь эзгүйрч, хажуугаар нь өнгөрөн гарахад уйтгар төрнө. Тэднийх манайхаас хоёр хашааны цаана буюу гудамжны үзүүрт байрлана. Хажуугаар нь өнгөрөхөд, эмээ толгой дохих юм уу, хоёр гараа хавсарчихсан толгойдоо хүргэж мэндчилнэ. Тэгэхэд нь би нэг их тоомжиргүйгээр толгойгоо дохичихоод, эсвэл “Сайн уу, эмээ” гэж хальтхан хэлээд өнгөрдөг байж, одоо бодоход. Заримдаа бүр харахгүй гүйгээд өнгөрөх үе ч гарна. Тэгээд эргээд ирэхэд эмээ өнөө л янзаараа инээчихсэн, “Миний охин, сайн уу, Сая аав, ах хоёр нь ирж явна лээ” гэж манай гэрийнхнийг надад мэдэгдэнэ.
Ийм нэг хөөрхөн танил эмээтэй байлаа, би. Түүний нэрийг Тамара гэнэ.
Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа би эмээгийн нэрийг мэдэж, орос гаралтай айл гэдгийг нь мэдсэн юм. Энэ бол миний эмээгийн тухай мэдсэн анхны зүйл. Миний мэдэхээр эмээ гурван зээ охин, хоёр ач хүүтэй. Хоёр том охиныхоо үсийг дулаан орохоор л авчихна. Тэр хоёр дандаа алчуур зүүж явна. Харин зургаан настай болов уу гэмээр бага ач нь жаахан дүрсгүй. Ихэнхдээ машин зам дээр хүүхдүүдтэй тоглож харагдана. Эмээ ч тэр бүрт нь араас нь хөөцөлдөн явна. Тэгээд л хэдэн хүүхдийнхээ учрыг олчихоод, сая нэг санаа нь амарсан аятай хашааныхаа үүдэнд тавьсан сандал дээрээ тухална. Энэ бол эмээгийн хүн болон юмсыг ажиглах гол цэг.
Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа би эмээгийн нэрийг мэдэж, орос гаралтай айл гэдгийг нь мэдсэн юм. Энэ бол миний эмээгийн тухай мэдсэн анхны зүйл.
Өнгөрсөн намар. Гэнэтхэн гэдэс хэд хоногоор өвдөөд, халуурч, босож чаддаггүй, хэд хоног хэвтэв. Гэрийнхэн “Олгой” гэж таамаглаж байсан ч олгойн шинж тэмдэг биш болж таарлаа. Энэ тухай ээж гудамжинд эмээтэй таарахдаа хэлсэн аж. Тэгэхэд эмээ “Охиноо аваад манайд ороод ир, эмээ нь үзээд өгье” гэсэн гэдэг. Би ч яаж айлд орох вэ, гээд байж байтал хаалга цохиж, манайд эмээ өөрөө ороод ирэв. Тэгээд орон дээр хэвтэж байсан миний гэдэс, толгойг барьж үзсэнээ “Ходоод нь өвдөөд байгаа юм байна. Маргааш өглөөнөөс эхлэн таван салаа буцалгаж уугаад, иод ихтэй ногоон мантуу ид. Ийм маягаар нэг 14 хоног явчих. Тэгвэл овоо сэргээд ирнэ. Ер нь хуурсан шарсан юм битгий ид” гэж оношлоод, толгойг маань барьж өгөөд гарсан юм. Би таван салаа ургамал буцалгаж уугаад эдгэрсэн ч мантуу идээгүй. Эмээ, ээжийг ажилдаа явахад нь “Охиндоо мантуу хийж өгсөн үү” гэж асуухад, ээж “өгсөн” гээд хэлчихэж. Худал хэлсэнийг мэдсэн үү, эсвэл ногоон мантуу хийж чадаагүй байх гэсэн дээ юу, хэд хоногийн дараа эмээ, манайд өөрөө ногоон мантуу хийчихсэн, авчирч өгч билээ. Түүний мантууг би гурил нь зузаан гэж өөлөөд, нэг, хоёрыг л идсэн байх. Ингэж л эмээгийн ногоон мантуу,таван салааны ачаар гэдэс зүгээр болсон доо. Дараа нь эмээ, намайг гэрийнх нь хажуугаар явахад “Миний охин, хуурсан, шарсан зүйл битгий идэж бай, мантуугаа идэж байгаа биз” гээд инээж билээ. Чин сэтгэлээсээ инээх түүний үгэнд би “идэж байгаа” гэсэн худал хариулт хэлээд өнгөрсөн юм. Түүнээс хойш бид тааралдах бүртээ толгой дохин мэндчилсээр өвөлтэй золголоо. Эмээг өвөл үүдэндээ суудаггүй болохоор гэртээ л байгаа байх гэж бодсон юм. Гэтэл тэр дахин хэзээ ч хашааныхаа үүдэнд сууж, надтай мэндлэхгүйгээр, надад "Мантуу идээрэй, миний охин" гэж хэлэхгүйгээр, дэлгүүрт тааралдахгүй болжээ. Ингээд бодохоор эмээ, надад дандаа л өгч байж. Харин би Тамара эмээд нэг удаа цайны сүү ч болов авч өгье гэж бодож байгаагүй дээ гомдож сууна. Толгой дохин, дотночлон мэндлээд өнгөрдөг, гэдсийг минь өвдөхөөр анагаадаг дотноос дотно эмээтэй байлаа, би.
Эмээ, ээжийг ажилдаа явахад нь “Охиндоо мантуу хийж өгсөн үү” гэж асуухад, ээж “өгсөн” гээд хэлчихэж. Худал хэлсэнийг мэдсэн үү, эсвэл ногоон мантуу хийж чадаагүй байх гэсэн дээ юу, хэд хоногийн дараа эмээ, манайд өөрөө ногоон мантуу хийчихсэн, авчирч өгч билээ.
| ТАМАРА ЭМЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |