“Цагаан суварга”-д. Өмнөговь аймаг чиглэсэн засмалаар зуу гаруй км давхиад замаасаа гарч баруун хойш дөчөөд км шороон замаар давхиад “Говь Караван Серай” гэх жуулчны бааз хүрнэ гэж Нэмэхээ ахлагч маань зам заалгасан байв. Хэсэг давхиад засмалаас гарлаа. Замын тэмдэг, тэмдэглээ байхгүй энэ задгай талын салаалсан олон замаар буруу зөрүү давхиж, бас эргэлзэж саатаж цаг алдах явдал бишгүй л гарах юм. Ахлагч маань салаа замын нэгээр тоос татуулсаар алга болж одов. Мөөгий бас нэг зам руу орж хэсэг давхиад зогслоо. Би анхнаасаа л түүнийг дагасан юм. “Зам заагч” нь Нэмэхээгийн явсанаас өөр зүгт чиг заагаад байна гэнэ. Гэргий нар маань улаан цагаан алчуур гаргаж даллаад ч ахлагчийг зогсоож чадсангүй... Буруу замаар орсоноо мэдээд буцаад ирэх болов уу гэж хагас цаг гаруй нөхрийг дурандаж хүлээгээд хөдөлцгөөв. “Зам заагч”-ийн заасан чигт цаг гаруй давхиж байтал нар орж бүрэнхий боллоо. Ахлагч ч бараа сураггүй. Хэсэг давхиад бага шиг толгод дээр Мөөгий зогсчихов. Нэмэхээ сая утсаар холбогдлоо гэсэн сайхан мэдээ дуулгаж байна тэр. Салаа замын аль нэгээр нь ахлагч маань давхиж яваа юм байх. Бүгд л тайвширцгаав. Хав харанхуйд арваад км давхиад жуулчны баазын ярайх гэрлийг харцгаалаа. Дөхөөд ирэхэд байшин барилгууд нь бүгд л гэрэл гэгээтэй, зоогийн газрыг нь эмжсэн өнгийн гэрлүүд говийн шөнийн түнэр харанхуйг гийгүүлээд, сэтгэл санааг ч бас тайтгаруулж тайвшруулж байх юм аа. Говь Караван Серай” гэх энэ жуулчны бааз хоёр гурван жилийн өмнө байгуулагдсан их тохилог сайхан газар гэсэн мэдээлэлтэй байсан юм бид. Зогсоолд нь ч машин тэрэг олон байв. Мөөгий бид хоёр машинаа байрлуулчихаад буудлынх нь зочин хүлээн авах хэсэгт очлоо. “Урьдчилж захиалга өгөөгүй бол манайх хүлээн авах боломжгүй...” гэж байх юм буудлын менежер залуу. Ковидын халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс ийм л хатуу дэг журамтай байгаа гэнэ. “Хашааны гадна байгаа гэр буудлууд руу очоод үзэхгүй юу, тэнд хонох орон байр олдох байх, үнэ нь ч манайхаас хамаагүй хямд” гэж зөвлөж байв тэр менежер. Ийм яриа болж байтал ашгүй цувааны ахлагч маань ороод ирлээ. Мөөгий бид хоёр ч аялал санаачилсан ахлагч маань учрыг нь олог гээд тэндээс гарцгаав... Ойрхнуур эргэж тойрч байтал Нэмэхээ ч биднийгээ дуудаж, буудлын менежер залуу бидэнд өрөөний түлхүүр өгч байх юм. Аймгийн дарга удирдлагууд руу Нэмэхээ ярьсан уу яасан, ямар ч гэсэн бид буудалтай болчихлоо. Зорьсон газраа олоод ирсэнийх, бас хонох орон байртай болсных зоогийн танхимд нь сууцгааж, хөнгөн зууш, шар айргаар үйлчлүүлж, бас яаж дуугүй байхав, зам салж багаа орхин давхиж төвөг удсан ахлагчийнхаа засрахгүй байдлыг шүүн ярьж хэсэг хөгжилдөж байгаад өрөө өрөөгөө зүглэцгээв... Говь нутгийнхаа өнгийг буулгасан юм байлгүй, өрөөний хана тааз, тавилга хэрэгсэл, ор дэрний өнгө зүс нь элсэн шаргалдуу, оройн сэрүү орсон хэдий ч өрөө дулаахан юм. Гурав дөрвөн одын зэрэглэлтэй гадаадын зочид буудалд буусан мэт сэтгэгдэл төрж байв. Хоёр ортой энэ өрөө хоногийн 275.000 төгрөгийн үнэтэй, буудлын үнэд өглөөний цай багтсан гэх. Буудлын нойл, угаалтуур, шүршүүр нь нийтийнх, зоогийн газрынхаа хойхонтоо тусдаа юм. Аян замынхаа тоосыг гөвж бүлээн дулаан устай шүршүүрт орж алжаал тайлчихаад амарцгаалаа. Аймаг хотоос алс говийн зэлүүд буйд газар хоноглож байна гэх сэтгэгдэл ер төрөхгүй байлаа.

“Говь Караван Серай” шөнөдөө ингэж харагдана...
Өглөө цайндаа орохын өмнө орчноо сонирхож эргэж тойров. Элсэн өнгөтэй эдний зочид буудлын өнгө төрх гаднаасаа нэг иймэрхүү харагдаж байлаа.

Зоогийн танхимын дотоод засал нь ч бас л говийн өнгө төрхийг мэдрүүлэхээр юм билээ. Төрийн соёрхолт зураач, тэмээн жин зурдагаараа алдаршсан Ц.Цэгмидийн жингийн цуваагаар нэг талын ханаа чимчихэж. “Өнгөрсөн намар манай энд нэрт зураач До.Болд, Ц.Цэгмид, С.Төгс-Оюун гээд долоо найман алдартан хэд хоногоор ирж уран бүтээлийн аялал хийж говийн сэдэвтэй зураг туурвицгаасан юм. Ц.Цэгмид зураачийн манайхны захиалгаар бүтээсэн “Тэмээн жин” хэмээх зургаар нь бид танхимаа чимэглэчихээд байгаа нь энэ. Үйлчлүүлэгчид ч энэ бүтээлийг нь үзэж харж таашаал авч байдаг нь бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм аа” гэж зоогийн газрын менежер хатагтай Х.Түвшинтогтох ярьж байв. Зураачдын энд ажилласан үеийн зураг хөрөгтэй самбар танилцуулга ч зоогийн танхимд байна лээ.

“Говь Караван Серай” жуулчны бааз 2018 онд ашиглалтад орсон юм байна. “Барьж байгуулсан өнгө төрх, зочид буудлын өрөө тасалгааны дизайн энэ тэр япон өнгө аястай юм, тэднийхний хөрөнгө оруулттай жуулчны бааз уу?” гэж би тэр менежерээс асууж сонирхсон юм. Тэрбээр “Үгүй дээ, хөрөнгө оруулагчид нь монгол залуус байдаг юм аа, манайхны аялал жуулчлалын толгой зочид буудал, бааз нь Тэрэлжид байдаг юм аа, нилээд хэдэн жилийн өмнө байгуулагдсан болохоор түүнийг нь хүмүүс сайн мэддэг, бас жилийн аль ч улиралд их очдог юм” гэж хариулав. Ашгүй дээ, монгол залуус маань аялал жуулчлалыг энэ зэрэгтэй хөгжүүлж гадна дотны хэний ч санаа сэтгэлд таашаагдах үйлчилгээ үзүүлдэг болж буй нь тун ч сайшаалтай. Өглөө нь бид хараа алсраах их говийн зэрэглээ харангаа гадаах ширээнээ цайлцгаалаа. Гэр бүл, найз нөхөдтэйгээ аялаж яваа манайхны залуус, бас нэг герман, япон, солонгосын бололтой дөрөв таван жуулчин бидэнтэй зэрэгцээ ширээнд цайлж сууцгаасан. Дээр би нэгэнтээ дурдан бичсэн нэрт зураачдын баг ч энэ нутагт хэд хонохдоо “Цагаан суврага”, “Дэл уул”, “Хэвтээгийн агуй”, “Улаан суврага” үзсэн тухай надтай буудлын тооцоо хийх үеэр менежер залуу ярьж та нар тийшээ явж үзэцгээнэ биз дээ гэж байв. Хоорондоо тав арван км-ийн зайтай, арай хол нь “Улаан суврага” гэнэ. Зогсоолд нь унаа машинаа тавиад “Цагаансуварга”-аа алхаж очиж үздэг юм байна. Замд суваргад зориулсан цайвар саарал боржин хөшөө байх юм. Хөшөөнөөс цааш энэ өөгүй элст талаар хэсэг алхаж байтал энэ тэгш элст тал газар гэнэт л эрэгцэг мөрөгцөг болоод л явчих юм билээ.

Нэгэнтээ өнгийхэд цайвар шаргал, цайвар саарал, бас ягаавтар эгц цавчим эрэг, хавцал, мөрөгцгүүд тээр дор өнгө булаалдан үргэлжилж байх. Дээхэнтэйгээс нь бид хэсэг харж баясаж зураг хөрөг болж байгаад суваргын зоог даган доошоо бууцгаав. Огцом хурц эрэг, тахиралдсан мөрөгцөг, хавцал ангалууд доороосоо бүр ч үзэсгэлэн төгөлдөр харагдах юм. Алсрах тусмаа өнгө өнгийн энэ эрэг мөрөгцөг, ангал хавцлууд эгээ л нэг эгнүүлж ярайлгасан суварга мэт харагдах аж. Нэр алдар нь ч эндээс үүдэлтэй биз ээ.Эрэг мөргөцгүүдийн ихэнх нь жар далаад метр өндөр, 90 хэмийн эгц, нийтдээ хагас км орчим үргэлжилдэг гэнэ. Эрт галавын үед далайн ёроол байсан шаварт давхарга нь олон мянга, сая жилийн туршид нар салхинд элэгдэж идэгдэж уран зураг мэт өнөөгийн энэ үзэсгэлэнт өнгө төрхөө олсон байх гэцгээдэг юм байна. Суварга руу нар мандахыг харвал өнгө өнгийн солонго татаж буй мэт мэдрэмж төрдөг гэнэ. Нутгийн иргэд “Цагаан суварга”-ыг “Энергийн төв” гэж ч бас ярьцгаадаг аж.

Багийн ахлагч Б.Нэмэхбаатар гэргий, эмч Б.Цэндсүрэнтэйгээ “Цагаан суварга”-ын өмнө.
“Цагаан суварга”-аа бид ийнхүү үзчихлээ. Энэ нутгийн бас нэгэн гайхамшиг болох “Улаан суварга” руу очвол эндээс гучаад км гэнэ. Би тийшээ явах санал гаргав. Багийн ахлагч маань энэ суваргуудаас ялгараад байх юмгүй гээд биднийгээ тийшээ зүглүүлэх янзгүй. Долоон км-ийн цаахантайх “Хэвтээ босоогийн агуй” гээд “Цагаан Суварга” руу ирсэн хэн бүхэн очиж үздэг газар эндээс долоо наймхан км зайтай байдаг гэж буудлын хүлээн авахын залуу хэлж байсныг ахлагчид дуулгаад ч тэр тоосонгүй, “Их газарын чулуу”-нд олон агуй буй, түүнийг үзэцгээнэ биз дээ гээд бид хэдийгээ яаруулав... “Цагаан суварга”-аас доошилж зам руу орохдоо Нэмэхээ ахлагч маань гольфийн “Заан Тэрэлж” клубынхаа нэг тамирчинтай таарч түр саатав. Гольфчин Б.Самади гэх энэ тамирчин клубынхаа рекламын ролик хийхээр телевизийн уран бүтээлчидтэй хамт энд зураг авч яваа аж. Хоёр машинтай, хоёр гурван майхантай, аппарат хэрэгсэл болсон долоо найман залуу “Цагаан суварга”-ын хормойд буудаллачихсан зураг авцгааж байна лээ.


Ахлагч маань манийгаа голж мэргэжлийн зурагчнаар өөрийгөө хөрөглүүлнэ гэв.
Бид хэд эндээсээ дараагийнхаа аялал болох “Их газрын чулуу”-гаа зүглэв... Үргэлжлэл бий
МУСГЗ, сэтгүүлч Д.Цэдэн-Иш.
| Айрагтай, адуутай, дуу хууртай Дундговь нутгаар...IV |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |