Яг одоо гадаа миний үзсэн 23 дахь намар болж байна. Үзэж, мэдэрч, хүртэх бүрд өөртөө гүн гүнзгийгээр татах шаргал өдрүүдийн гүнд чухам ямархан нууц агуулагдаж байдгийг тайлах аргагүй ч ийм нэг гэгэлгэн улирал байдагт л амьд явмаар санагддаг. Анх ухаан орж, хорвоотой танилцсан мөчөөс л навч шарлаж, модод нүцгэрдэг сонин цаг хугацаа байдгийг гайхаснаас хойш намар надад өөр ертөнц байсан. Дараа нь гэрийнхээ хажууд ургах модноос би намрыг илүүтэй мэдэрч, өөр нэг ертөнц манай гадаа байх шиг төсөөлсөөр, хоёр ертөнцийн дунд би хорин намрыг үджээ. Намар миний хувьд өөртэйгээ уулзаж, ахуй орчноо эвдэх, зүрхээ шархлуулах, хаа нэгтээ гээгдсэн дурсамжаа санах цаг хугацаа. Ялангуяа аравдугаар сарын сүүлч арваннэгдүгээр сарын эхэн бол тэр чигтээ дотроосоо хөндүүрлэж, сэтгэл минь намарт гуниглах хүндхэн ачааг үүрч, алхах бүрт баяр, гуниг дотроос минь түлхэнэ. Ингээд уншигч тантай тэртээд үлдсэн намрын нэгэн дурсамжаасаа хуваалцая.
Сул өвс ганхсан намар цаг. Өдийд ч сумын төвд хаа сайгүй хөрөөний дуу тасхийж, хөрз, харгана буулгасан айл энд тэндгүй бужигналдан сум даяараа өвлийн бэлтгэлээ хийж байгаа даа. Эгэл даруухан буйдхан сумын намар цаг гэдэг ерөөс хөрөөний дуутай л ирдэг сэн.
2013 онд санагдаж байна. Сургуулийн өвлийн түлшний бэлтгэлд ангиараа дайчлагдаж, хичээл тараад л мод хөрөөддөг байж билээ. Тухайн үед одоо бол хөдөөний айлд л үзэгдэхээс өөрөөр ховордсон хоёр талдаа бариултай төмөр хөрөөгөөр л ойгоос буулгасан модыг унагаадаг байсан. Хамгийн гол нь хоёр иштэй хөрөө гэдэг хэнтэй мод хөрөөдөх вэ гэдэг асуултыг ургуулна. Өөрөөр хэлбэл, харж явдаг хөвгүүн, охинтойгоо мод хөрөөдөх гэж өрсөнө. Одоо бодоход, сургуулийн арын талбай өвлийн түлш бэлтгэх цэг биш хайр дурлалын талбар байсан мэт. Бид ганц сургууль ч биш, сумынхаа ам бүл цөөтэй, настайчуудынхаараа өнжин модыг нь хөрөөдөж, хагалж, хурааж өгдөг байв. Нэг ёсны сайн үйлсийн ажил хийж байж. Энэ бол намрын ажлын эхлэл.
Удаах нь ургац хураалтын ажил. Амралтын өдрүүдээр хөдөө гарч ангиараа ургац хураана. Мөн л хоёроороо дундаа нэг шуудайтай. Төмс хураахад, хуруун чинээ жижигхэн, хос, хүний дүрстэй төмс гарч ирэх нь бөөн баясал. Тийм дүрстэй төмсийг тусад нь авч хадгалдаг байж билээ. Гэвч амархан мууддаг ногоо болохоор мөдхөн “Дэмий хог цуглуулаад” гэсэн ээжийн ундууцлаар эрхгүй хаяна. Мөнхүү ийн ногоо хураахад чийгийн улаан өт байнга дайралдана. Могой шиг туялзсан тэр амьтнаас айхгүй ч хүүхэд үгүй. Энд тэндээс л орилсон дуу гарч, ихэд хөгжөөнтэй тариан талбайд өнждөг сөн. Ням гарагийн орой харин хураасан төмс шигээ халтар хүүхдүүд ачааны машин дээр “Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй ээ” хэмээн дуулж, буцна. Биднийг ийн явахад өдөржин хүүхдийн хөлд дарагдсан тариан талбай уйтгартайхан дүнсийх нь их л гунигтай харагддаг сан.
Ерөөсөө хүүхэд байхад намрын сайхан нь хөдөлмөрт л байж. Ангиараа, найзуудтайгаа явдаг болохоор хөөрч явж. Ийн явахдаа энэ бүхэн хожим надад дотроосоо хааяахан гаргаж дулаацуулах дурсамж болно чинээ санаагүй. Японы зохиолч Харуки Мураками “Дурсамж гэдэг хүмүүсийг амьд байлгадаг түлш” гэж хэлсэн нь ёстой л онож. Дурсамжаараа тэжээгдэж, тэнхэрч, өндийдөг хүмүүс хэчнээн билээ. Би ч мөн тэдний адилаар тэртээ жилүүдэд үлдээсэн намар цаг, ангийн найз нөхдөө өнөө намраар бодон сууна. Сумын төвийн намар гэдэг ерөөс ийм л болдог байсан. Одоо ч ийм л байгаа байх гэж бодохоор хөл хөдөлгөөн ихтэй хотын энэ завгүй амьдралаас шуудхан гараад гүймээр.
Дээр би сумын төвийн намрын тухай зурвасхан дурдлаа. Цаашлаад хөдөөгийн намар. Үгээр хэлэмгүй хачин сайхан амттай намар болдог. Амтат гэдгийн учир нь бодох төдийд арааны шүлс асгарч, нүд сэргэм. Тэнгэр шувуудгүй эзгүйрч, дэмий хэдэн үүлс хөвөхөөс цаашгүй болж, уул тал өнгөө хувирган шаргалтаад, сул өвс ганхана. Хаа нэгтээ цагийн эрхээр гандаж элэгдсэн гүүр, хад асга л тэртээд хэн нэгний үлдээсэн тэмдэг мэт оршино. Уул тал, гол горхи, дов толгодгүй намар. Хажуугаар нь өнгөрөхдөө алгаараа имрээд өнгөрөх сул шаргал өвс ганхана. Манай нутаг говь хангай хосолсон ч илүүтэй говь зонхилно. Тэр чигтээ халууцсан уудам тал. Ийм буйдхан зайд намар цаг ирэхээр цэлийсэн шаргал тал болон хувирна. Ерөөс тэнгэрийн нар газарт буучихсан мэт гялтганаж, нүд алдам байдаг сан. Энд л харин өнөө хоосоны тухай бодол төрж, орчлон гэдэг юу ч үгүй хумхын тоос гэдэгтэй үг дуугүй эвлэрмээр санагддаг. Ийм эрх дураараа тал дээр тэнгэр ямагт тунгалагхан оршиж, байгалийн үзэсгэлэнд мэхийх мэт дуугүй. Чимээ гэвээс буга урамдаж, шувууд жиргэж, адуу усанд орж, үхэр мөөрөлдөх нь эл улиралтай ихэд зохицдог. Энэ мөчид тэгээд өнөө шар дурдан алчуур, хоргой дээлтэй эмэгтэй, саалийн хувин бариад алхвал хамгийн сайхан зураглал тэр. Гэрийн эзэн харин тавагтай шинэхэн өрөмний ард сууж цайлаад, гадаах орчинг ажиглан, амьдрал болоод оршихуйг бахдан суух агшныг нэмбэл юутай уярам. Намар ингэж л уран зураг бодит байдал дээр амилсан мэт, хүний амьдралын өрнөлд хөг нэмнэ. Ийм л намрыг хүүхэд байхдаа угтаж, эхний цастай үддэг байж…
| СУЛ ӨВС ГАНХСАН НАМАР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |