• Өнөөдөр 2024-04-26

Дэлхийд өнөөдөр

2020-11-04,   523

Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 113 болов 
 
Туркийн баруун хэсэг Измир мужид болсон 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 114 болсон тухай Анкара мэдэгдлээ. Гамшгийн үеэр 1035 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний 137 нь эмнэлэгт эмчлүүлж буй аж. Нурсан хоёр барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Газар хөдлөлтийн голомт Эгейн тэнгист байсан бөгөөд Грекийн зарим аралд ч мэдрэгдсэн байна. 
 
Венийн халдлагын сэжигтнүүдийг баривчиллаа
Австрийн Вена хотод болсон халдлагад хамаатай байж болзошгүй сэжигтнүүдийг Швейцариас баривчилсан тухай “Ройтерс” мэдээлжээ. Мягмар гарагийн үдэш хоёр хүнийг энэ хэрэгт хамаатай гэсэн үндэслэлээр саатуулсан бөгөөд хууль сахиулагчид мөрдлөгийг үргэлжлүүлж буй. Буудалцааны үеэр нас барсан нэг этгээд Венад төрж өссөн, албани гаралтай нэгэн байжээ. 
 
БНАСАУ хилийнхээ дагуу мина тавьжээ 
БНСУ-ын тагнуулын албаныхны мэдээлж буйгаар Умард Солонгос коронавирусийн халдвараас сэргийлэх, хүмүүс хил зөрчихөөс сэргийлэх зорилгоор мина байршуулсан гэнэ. Одоогоор Умард Солонгост коронавирусийн халдвар нэг ч тохиолдол илрээгүй гэж Пхеньян мэдэгдэж буй. Гэхдээ Хятадтай хиллэдэг бүсэд халдвар зөөвөрлөгдөж орж ирж магадгүй гэж үзэн ийм арга хэмжээ авсан гэнэ. Харин БНСУ-д нэг хоногийн хугацаанд 75 хүн коронавирусээр өвчилж, халдвар авсан хүний тоо 6807 болжээ. 
 

Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188