1941 оны долдугаар сарын 10. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадмын өмнөх өглөө Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Агданбуугийн Амар Зөвлөлтийн шоронд цаазын ял сонсож байжээ. Монголын төрд чин үнэнчээр зүтгэснийхээ төлөө тэр 1939 онд 53-хан насандаа хэлмэгдэж, түүнээс гурван жилийн дараа 1941 оны долдугаар сарын 27-нд эх нутаг, элгэн садандаа дахин хэзээ ч ирээгүй нартаас буцсан гашуун түүхтэй. Эрх чөлөө тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд энхрий хайртай эхнэр, энгэртээ эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ үлдээгээд эрүүний ясаа хонхойтол эрүүдэн шүүгдсэн ч, амьдралын сүүлчийнхээ өдөр хоногуудыг эх орныхоо төлөө зүтгэж, өнгөрүүлсэн эгэлгүй баатар байсан юм. Амар сайд “БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яагаад Зөвлөлтийн шүүхээр шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд элэгтэй. Би Монгол Улстай хил залгаа улсуудаас болгоомжилдог. Би Оросын ард түмнийг хүндэтгэдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургүй” хэмээсэн нь түүний сүүлчийн үг байжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын ач хүү Ч.Нэргүй хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.
Өвөөг минь их дөлгөөхөн, хүүхдэд хайртай хүн байсан
XIII зууны үеийн ботийг А.Амар сайд бичсэн гэж түүхэнд үлдсэн байдаг юм
Өвөөг ганцааранг нь хориод хэнтэй ч уулзуулдаггүй байсан юм билээ. Тухайн үеийн НАХЯ буюу одоогийн Тагнуулын Ерөнхий газрын доор хорьж байгаад ЗХУ руу ачсан гэдэг юм. Зөвлөлт руу ачигдахаас нь өмнө эмээ дээл хувцас хүргэж өгөх гэж жадтай буутай харгалзагчийн хараанд үг дуугарч чадалгүй уулзаад түүнээс хойш уулзаагүй юм билээ, хөөрхий.
Хөөрхий өвөөг минь харийн шоронд гурван жил хорьж, 1941 оны долдугаар сарын 10-ны Наадмын өглөө цаазын ял тулгасан юм билээ
Монголын түүхэнд ийм хар хэлмэгдүүлэлт дахин сүүдэр битгий тусгаасай
Багш шавийн барилдлагатай гэж хэлэх нь битгий хэл ах дүү нар нь хүртэл зугтаж байсан үе
Өвөөг хэлмэгдүүлэхдээ гэр орон, мал хуйг нь бүгдийг нь хурааж аваад эмээ минь гудамжинд очих газаргүй үлдсэн гэдэг
Өвөө минь төрийн үйл хэрэгт оролцож, шашны үйл хэргийг буруутгадаггүй нэгэн байсан юм билээ
| А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |