АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден “ABC News” сувгаар сонгогчидтой теле уулзалт хийлээ. Энэ уулзалтын модератороор Жорж Стефанопулос ажиллалаа. Ж.Байдены онцлох эшлэлүүдийг бид хүргэж байна.
Би коронавирусийн аюулыг өмнө нь ч ярьж байсан. Ноён Ерөнхийлөгч л үүнийг няцаасан. Гуравдугаар сараас би олон хүнтэй уулзалт зохион байгуулахаас больсон. Бидэнд нэгдсэн стандарт хэрэгтэй. Мужийн захирагч нар ямар арга хэмжээ авахаа өөрсдөө шийдэг гэж Ерөнхийлөгч хэлсэн. Яг ийм үед гэтэл тэр биднийг удирдах ёстой.
Хямралын үед Ерөнхийлөгч нар хэрхэн ажилладгийг би харж байсан. Гэхдээ түүн шиг ажиллаж байгааг нь хараагүй.
Би шинжлэх ухааныг дагана. Шинжлэх ухааны үүднээс хөл хорих нь үр дүнтэй гэж үзвэл тэгнэ.
Мужийн захирагч бүр, хотын захирагч бүр, зөвлөлийн гишүүн бүр, түшмэл бүр ард иргэдэд амны хаалт зүүхийг үүрэг болгох. Үүнийг яс биелүүлэхийг шаардах. Энэ их чухал.
Миний хэрэгжүүлнэ гэж байгаа татварын бодлогын нарийн ширийнд “Мүүдис” агентлаг анализ хийсэн. Хэрэв өндөр орлоготой иргэд, корпорациудын татварыг нэмбэл 18.6 сая ажлын байр шинээр бий болгох боломжтой. Түүнээс гадна ДНБ Трампын үеийнхээс их наяд ам.доллароор нэмэгдэнэ.
Хар арьст америкчуудын эрхийг хамгаалахын тулд Эрүүгийн хуулийн шинэчлэлээс илүү тэдний орлого, амьжиргааны түвшин, боловсролд анхаарах ёстой. Тиймээс бага орлоготой иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль, коллежийн санхүүжилтэд анхаарах. Ийм сургуульд ажилладаг багш нарын цалинг нэмэх, орчныг нь сайжруулах ёстой.
Ерөнхийлөгч нар ирдэг, явдаг. Ерөнхий шүүгч бол сууж үлдэнэ. Зөв гэж бодож байгаа нэр дэвшигчийнхээ төлөө л та саналаа өгөх ёстой.
Пулитцерийн шагнал авсан залуу “Байденыг ирланд гэж итгэхэд хэцүү. Тэр огт уурладаггүй” гэж бичсэн шүү дээ. Улс төрд уур хилэн хэрэггүй. Утгагүй. Хэрэв намайг Ерөнхийлөгчөөр сонговол Бүгд найрамдах намын нөхөд рүү залгаад “Хамтдаа ажиллая” гэж хэлнэ. Үнэн хэрэгтээ бид олон зүйл дээр санал нэгтэй л байдаг шүү дээ.
Бид хэзээ ч ингэж дэлхийгээс тасарч байгаагүй. Бидний хамтрагчид одоо тус тусдаа “тоглож” байна. НАТО дотор ч хагарал үүслээ. Америк буланд шахагдаж, ганцаардаж байна. Иран цөмийн бөмбөг хийх материалаа цуглуулах дөхөж, Умард Солонгос пуужингийнхаа тоог нэмсээр. Ойрхи Дорнодод ч, Номхон далайн баруун хэсэгт ч бид нөлөөлж чадахгүй байна. Д.Трамп олон улсын бараг л бүх байгууллагаас биднийг гаргалаа.
Хэрэв ялагдвал тохирох хүн нь би биш байжээ л гэж бодно. АНУ бол 400 жилийн өмнө энд авчирсан боолууд, цагаачид, уугуул иргэдийн улс. Бид олон талаараа ялгаатай хүмүүсийн орон. Тиймээс бүгдэд нь тэгш хандахгүй бол бид өөрсдийнхөө хүч чадлыг, потенциалаа ашиглаж чадахгүй. Би хүмүүсийг нэгтгэхийг хүсдэг.
Хүмүүст итгэл найдвар хэрэгтэй гэж би боддог. Эх орныхоо ирээдүйг ийм өөдрөгөөр харж байсангүй. Хүмүүс олон зүйлд бэлэн байна. Ардчилсандаа ч, Бүгд найрамдахдаа ч гол нь биш. Бид ард түмнээ эдгээхийг хүсэж байна. Гэтэл эв нэгдэлгүйгээр үүнийг бид хийж чадахгүй.
| Жо Байдены онцлох эшлэлүүд |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |