Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спорт манай улсад хөгжөөд удаагүй билээ. Уг спортоор сургуулийн бага ангийн төрөлд дэлхийн аварга болсон “Шинэ үе” хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч, 93-р сургуулийн V ангийн сурагч Ч.Маралтай ярилцлаа.

-Анх хэзээнээс хөгжөөн дэмжигчдийн бүжгийг сонирхож эхэлсэн бэ?
-Би I ангиасаа бүжиглэх дуртай болж, “Шинэ үе” хамтлагт орсон. Түүнээс хойш “Хараацай”, “Perfect dance” зэрэг маш олон тэмцээнд хамтлагаараа оролцож, цөөнгүй амжилт гаргасан. Цэцэрлэгт байхаасаа л гимнастикаар хичээллэж, гүйж, харайх дуртай байлаа. Тэгээд сургуульд ороод удаагүй бүжгийн дугуйлан хичээллэж байгааг сонсоод, ээжээсээ зөвшөөрөл авч бүжиглэж эхэлсэн. Түүнээс хойш л бүжиглэх дуртай болсон доо.
-Дэлхийн аварга болсон гэдгийг цахим орчноос харж байлаа. Энэ талаараа яриач?
-2019 онд улсын аваргын тэмцээнд насны ангилалдаа түрүүлж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Улмаар энэ жил зохион байгуулсан хөгжөөн дэмжигчдийн багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын Флорида мужийн Орландо хотод очиж оролцсон. Хамтлаг маань 19 гишүүнтэй, Монгол Улсаас 26 хүний бүрэлдэхүүнтэй явсан. 19 улсын 50 гаруй баг, тамирчид оролцсон уг тэмцээний сургуулийн бага ангийн төрөлд дэлхийн аварга болсноос гадна нийт оноогоороо бүх насанд II байр эзэлж, эх орондоо хоёр цомтой ирсэн юм.
-Шагналаа авах мөчид төрж байсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Хэлийг нь ойлгохгүй болохоор их хэцүү байсан. Манай оронд шагналаа зарлахдаа түрүүлсэн багийг хамгийн сүүлд хэлдэг бол тэнд хамгийн эхэнд хэлдэг билээ. Анх сонсоод III байранд орлоо гэж бодоод, бүгд сэтгэлээр унасан. Харин хариуцаж явсан багш нар маань биднийг түрүүлсэн гэж хэлэхэд нь бүгдээрээ л маш ихээр хөөрч, догдолсон. Тэр үед би их баярласандаа болоод уйлчихсан.
-Дэлхийн аваргад оролцохоор АНУ руу явсан сэтгэгдэл ямар байв?
-Мөнгө төгрөг маш асуудалтай байсан. Бидэнд ямар ч санхүүгийн дэмжлэг туслалцаа байгаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гаднын оронд тэмцээн, уралдаанд оролцохоор бол санхүү дэмжлэг өгдөг тусгай сан байдаг. Гэвч тус сангаас санхүүжилт өгөх боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймээс 93-р сургуулийнхан маань хандив цуглуулж, хамтлагийн гишүүдийн эцэг, эхчүүд туслалцаа үзүүлснээр дэлхийн аваргад оролцож чадсан юм. Тэмцээн дууссаны дараагаар эх орон руугаа хөдлөх болоход коронавирусийн улмаас хөл хорионд орсон. Багш нар маань холбогдох газруудтай сайн зөвлөлдсөнөөр эх орондоо ирсэн. Дэлхийн аварга болсондоо манай хамтлагийнхан баярлаж, “Од” болчихсон мэт төсөөлж ирсэн ч энэ талаар хүмүүс мэдээгүй байсан. Багш нар маань Нийслэлийн боловсролын газарт энэ талаар хэлсэн ч “Хүүхдэд өгдөг шагнал байдаггүй” гэсэн хариу өгөөд буцаасан юм билээ.

-Энэ спортын төрөл Монгол Улсад нэг их дэлгэрээгүй байх аа?
-Бүжиглэх дуртай хүмүүс ирээдүйд энэ спортыг хөгжүүлнэ гэж боддог. Миний хувьд хэн хүнээс илүү бүжиглэх дуртай. Дуулах, хөгжим тоглохдоо сайн биш ч, бүжгийн хувьд хэний ч дор орохгүй гэж боддог оо.
-Хөгжөөн дэмжигчдийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сард зохион байгуулахаар зарласан. Танай хамтлаг хэр бэлтгэлээ хангаж байна вэ?
-Хичээлийнхээ хажуугаар мягмар, баасан гарагт бүжгийн дугуйландаа явдаг. Ирэх долоо хоногоос хамтлагаараа илүү цаг гаргаж бэлдэх төлөвлөгөөтэй байгаа. Эртнээс бэлдээд оролцвол илүү сайн амжилт гаргах болов уу. Өмнөх жилийн улсын аваргад 500 гаруй сурагч бүртгүүлсэн байсан бол энэ жил сарын өмнө очиж бүртгүүлэхэд хэдий нь 1000 гаруй сурагч бүртгүүлсэн байна. Тийм ч учраас энэ спортын төрөл манай оронд хөгжсөөр байгаа гэж бодож байна.
-Хичээлийнхээ хажуугаар дугуйланд явах, тэмцээн уралдаанд оролцоход залруулах, ядрах, шантрах тохиолдол гардаг уу?
-Хичээл маань өглөө ордог. Гэр сургуулиас хол учир аав, ээжийгээ ирж авахыг нь хүлээх зуураа бүжгээ бэлдэж, номын санд суух зэргээр өөрийгөө сайжруулахыг зорьдог юм. Залхуурах үе гардаггүй гэж хэлж болно. Манай хамтлагийн гол дүрэм нь хичээлээ сайн хийх. Хэрэв муу дүн аваад, сурлагын чансаа муудвал хамтлагаас хасна гэсэн дүрэмтэй.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө талаар яриач?
-Би бүжиглэх дуртай хэдий ч эмч болох мөрөөдөлтэй. Эмчээр ажиллахынхаа хажуугаар бүжгээрээ ч мөн хичээллэсээр байна. Бүжиг бол хүний биед дасгал хөдөлгөөн болж, эрүүл чийрэг байлгадаг тул нэг талаараа эмчээс өөрцгүй гэж боддог. Би Бельги Улсад төрсөн. Эмчийн мэргэжлээрээ тэнд очиж сурах хүсэлтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
| Ч.Марал: Дэлхийн аварга болсондоо баярлаж, “Од” болчихсон мэт төсөөлж ирсэн ч хүмүүс мэдээгүй байсан |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |