• Өнөөдөр 2025-07-01

Х.НЯМБААТАР: Нэр бүхий эзэдтэй хэвлэлийн байгууллагууд нийслэлийн баг бүрэлдэхүүний эсрэг худал мэдээлэл цацах нь ихэслээ

2025-07-01,   182

             Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд  улс төрийн зорилгоор ардаа нэр бүхий эзэдтэй хэвлэлийн байгууллагууд нийслэлийн удирдлагын баг бүрэлдэхүүний талаар худал мэдээлэл цацах нь ихэссэн талаар мэдээлжээ.

       Тэрбээр энэ тухай "Шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна...", "Шалгаад үзэхэд гэмгүй…” зэрэг яг аль байгууллага намайг шалгаж эхэлсэн нь тодорхойгүй, сэтгүүлч өөрөө шалгаач гэсэн санаа дэвшүүлсэн мэт таамаг төдий ойлгомжгүй өгүүлбэрүүд олон байна. Гэхдээ их сүржин гарчигтай. Тус нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг намайг аль байгууллага, ямар үндэслэлээр шалгаж эхэлснийг нийтэд ил тод мэдээлэхийг хүсье. Хэрэв нотолж чадахгүй бол би нийслэлийн удирдлагуудын өмнөөс хуулийн байгууллагад хандах болно. Хотод хэрэгжүүлж буй төслүүдийн сонгон шалгаруулалтууд бүгд FIDIC -ийн гэрээний зарчмаар, нээлттэй явагдаж байгаа. Намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй" гэв.

Х.НЯМБААТАР: Нэр бүхий эзэдтэй хэвлэлийн байгууллагууд нийслэлийн баг бүрэлдэхүүний эсрэг худал мэдээлэл цацах нь ихэслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188