Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “1994 онд анх батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн турш Улаанбаатар хотын аж амьдралыг зохицуулж ирсэн. Тухайн үед Монгол Улсын нийслэл 500 орчим мянган хүн амтай байсан бол өнөөдөр 1.5 сая хүн амтай, өнөр өтгөн, том хот болж өргөжин тэлсэн. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр нийслэл хотод олон тулгамдсан асуудлууд үүссэн. Энэ нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүрэлдсэн байна. Эдгээр тулгамдаж буй асуудлыг яг өнөөдрийн эрх зүйн түвшинд зохицуулах, өөрөөр хэлбэл хот өөрийнхөө санхүү, эрх зүйн боломжит байдлуудад тулгуурлан зохицуулах боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг судлаачид олон талаас нь дүгнэсэн. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр УИХ-ын даргад өргөн барилаа. Улаанбаатар хотын олон асуудлыг Засгийн газар, нийслэл хамтран шийдэх шаардлага гарч ирж байна. Тухайлбал, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, Сэлбэ гол, Дунд гол, Туул голын ай савыг хамгаалах, дархан цаазат Богд хан уулынхаа экосистемийг хадгалж, хамгаалах гэх мэтээр тулгамдсан асуудлуудыг цогц шийдэх хэрэгтэй байна. Иймд эрх зүй, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар, нийслэлтэй хамтран боловсруулж, ийнхүү өргөн барилаа” гэлээ.
| Х.Нямбаатар: Хууль батлагдсанаар хотын санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэнэ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |