“Кокатепэ” сүм. Элчин яамнаасаа ирчихээд буудлын энүүхнээс баганууд нь сэрийлдэж харагдаад байсан нөгөө сүм рүү ухасхийв. “Том бага ийм сүм Анкарад 2000 орчим байдаг. Анкара хотын бэлгэдэл болох “Кокатепэ” бол Туркийн хамгийн том сүм бөгөөд барилга архитектурын шийдэл, дотоод үзэмжээрээ ч гайхалтай бүтээл...” хэмээн цахимд бичсэнийг сүм рүү гарахынхаа өмнө би уншиж байв. Гучаад жилийн өмнө буюу 1987 онд энэ “Кокатепэ” сүмийг барьж ашиглалтад оруулсан юм байна. Барилгынх нь ажил 20-иод жил үргэлжилсэн гэх. Нэгэн зэрэг 24,000 орчим зочин хүлээн авах боломжтой гэнэ. Лалын сүмийн хувьд харьцангуй залуу гэгддэг аж. Истанбул дахь хуучны алдартай “Султан Ахметын сүм”-ийн загвараар бүтээсэн гэх. Дорно дахины сонгодог хэв маягаар дөрвөн минареттай барьсан гэнэ... Ер нь түрэгүүд сүсэг бишрэлтэй, шашинлаг улс. Өдөрт таван удаа мөргөл үйлддэг гэх юм билээ. Баасан гараг бүх нийтийн мөргөлийн өдөр бөгөөд үдийн алдад гол мөргөл нь болдог гэсэн. Энэ үеэр лалын шашинтнууд хаана явна, тэр газраа юм дэвсэж суугаад л мөргөл үйлддэг. Энд тэнд явахдаа ийм сүсэгтнүүдтэй бишгүй л нэг тааралдаж явлаа. Сүм рүү ойртож явахад их үдийн хойхонтоох мөргөлийн цаг эхлэсэн юм байлгүй тэр хавийн гудамж талбайгаар л нэг шашны аялгуут уншлага уянгалж эхлэв. Яаруухан алхсаар сүмд хүрч шаргал гантиг шатаар нь өгсч үүдэнд нь хүрч гутлаа тайлав. Хэдэн зуун гутал тэнд ирийж байна. Сүмийн танхим ч нүсэр том юм. Танхимынх нь байр байдал, дотоод засал, үзэмж нь миний нэгэнтээ орж үзэж сонирхож явсан Бишкек, Ташкент, Истанбул, Каирын лалын сүмүүдтэй л төстэй юм. Цэцгэн хээтэй улаан хүрэн хивс битүү дэвссэн тавь жараад метрийн диаметртэй том танхимын нилээд гүн хэсэгт тавь жараад сүсэгтэн цав цагаан хувцастай, хүрэн оройтой цагаан малгайтай ламтаныг даган шашны уншлага, мөргөлөө үйлдэж байлаа. Ламтан бөхийхэд даган бөхийж мөргөөд л, босоход нь нэгэн зэрэг босоод л уншлагыг нь ч бас даган хоордоцгоож байв. Сүм нэг дор хэдэн мянган мөргөлчин багтаах боломжтой юм. Одоо бол нийт талбайн өчүүхэн хэсэгт л зуу хүрэхтэй үгүйтэй сүсэгтэн байв. .jpg)
.jpg)
.jpg)
“Кокатепе” сүмийн гадна дотно байдал нэг иймэрхүү.
Ламтаны уншлага дуу өсгөгчөөр гадна цуурайтаж байсны нэгэн адил сүм дотор ч сүрхий тод цуурайтаж байлаа. Сүмийн дотоод засал чимэглэл, гэрэл гэрэлтүүлэг нь үнэхээр үзэмж төгөлдөр.
Ататурк буюу Түрэгүүдийн их эцэг. Буудлынхаа доорх ресторанд өглөөний цайнд орчихоод орчин үеийн Турк улсыг цогцлоон байгуулсан эдний хувьсгалын их удирдагч Мустафа Кемал Ататуркийн бунхан, түүний музейг үзэхээр явлаа. Анкарад ирсэн хүн бүр л мэдээж түүнийг сонирхон үздэг биз. Буудлынхаа доороос хотын газрын зураг олж аваад тийш алхацгаав. Энэхүү цайз хэрэм, бунхан, музейг нэгэн толгодын оройд байгуулсан юм байна. Тийм болохоор алсханаас харагдах юм аа тэр байгууламжууд нь. Ататуркийн бунхан нь Туркийн түүх соёлын хамгийн чухал барилгуудын нэг гэгддэг юм байна. Энэхүү бунханыг Мустафа Кемал Ататуркийг нас барснаас зургаан жилийн дараа эхлээд долоон жил барьж 1953 онд ашиглалтад оруулсан гэнэ. Доохноос нь өгссөөр байж хэрмэн хашаатай цайзын хаалганд тулж ирлээ. Мэдээж харуул хамгаалалттай юм. Харуулын цэргээс зөвшөөрөл авч хажууд нь зогсч байгаад зургаа авахуулчихав. Турк Улс 1970 аад оны үед НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүн болсон болохоор цэргийн хувцас хунар, зэвсэг хангамж нь ч бас тэр зүгийнх байдаг бололтой.
.jpg)
Эндээс хэдхэн алхамын цаанаас хашаан доторх үзмэр эхлэж байна лээ. Анхны Ерөнхийлөгч Мустафа Кемалийн оршуулгын бор гантиган бунхан эхнийх нь үзмэр юм. Хажууханд нь хэмжээ дамжаа, хийц загвар, өнгө үзэмжээрээ яг адилхан бас нэг бунхан байв. Тэр нь хоёрдахь Ерөнхийлөгч Исмет Үноных юм ба
йна. Тэрээр Мустафа Ататурк Ерөнхийлөгчийг залгамжлан 1938 оноос 1950 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан түүхтэй юм байна. Ерэн насныхаа босгон дээр буюу 1973 онд өөд болж. Энэ түүхийг бунхан дээрх бичээс нь өгүүлж байлаа.
.jpg)
.jpg)
Дараагийн нэг сонирхолтой үзмэр бол Кемал Ататурк Ерөнхийлөгчийн унаж байсан машинууд. Хэд хэдэн машиныг нь энд үзмэр болгон тавьсан байна лээ. Нэгнийх нь дэргэд зургаа авахуулав. Машин үзэж явсан нэг ази царайтай залууг гуйж зургаа даруулсан чинь цаашид үргэлжлэх нэг яриа, бас хамтын нэг зурагтай болов. Афган залууг би гуйчихаж. Тэр намайг хаанаас явааг сонирхов.
.jpg)
.jpg)
“Монгол хүн байна аа” гэсэн чинь сүрхий дотносож өөрийгөө хазар үндэстэн гэж байна. Монголтой гарал үүслээрээ холбогддог болохоо ямарч гэсэн мэддэг сэхээтэн хүн бололтой. Тэрээр эхнэр хүүхдүүдээ дуудаж тэдэндээ намайг танилцуулж буй бололтой хэдэн үг хэлнэ лээ. Нөгөөдүүл нь ч надтай бас элгэмсэх янзтай. Имамел Хусейн гэх энэ афган залуу Анкарагийн нэг дунд сургуульд англи хэлний багшаар ажилладаг аж. Туркт ирээд найм есөн жил болж байгаа юм байна. Том охин нь англи, турк сургалттай дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч, хоёр бага нь цэцэрлэгт явдаг гэнэ. Хадам ээж нь хэдэн жилийн өмнө эд нарынхаа араас энд ирээд хамтдаа амьдарцгааж байгаа аж. Дайн дажинтай эх орноосоо дайжиж л яваа хүмүүс юм. Хүний нутагт хэдий ч өнөөгийн амьдрал ахуйдаа бүгд л сэтгэл хангалуун амар амгалан яваа ийм л нэгэн гэр бүл аж. Цахим хаягаа солилцож дараа харилцахаар болоод тус тусдаа музей үзмэрээ үргэлжлүүлцгээв. Манайхан Төрийн ордон, Чингис хааныхаа хөшөөний өмнөхөнтөө зургаа авахуулдаг шиг эднийхэн аливаа ёслол баяр, тэмдэглэлт үйл явдлаа тохиолдуулан энэ Ататурк Ерөнхийлөгчийнхээ бунхан, музейн өмнө анги, хамт олноороо зургаа авахуулдаг уламжлалтай аж.
.jpg)
Энгийн албаныхан ч, оюутнууд ч, улаан бүчтэй пионерүүд ч байх юм. Жагсаалаараа ирж буй цэргийнхэн ч харагдсан. Бас харуул хамгаалалт болж байгаад зургаа авахуулж буй гадаадын өндөр зиндааны төлөөлөгчид ч энүүхэн богино хугацаанд таарч л байна лээ. Их удирдагчийнхаа шарилыг 1944 онд энд авчирч бунхалсан юм байна. Бунхны харуул солигдож буй нь ч бас үзүүштэй ёслол юм. Энэхүү ёслолыг сонирхчихоод музей руу орцгоов. Музей нь ч баялаг үзмэртэй нүсэрдүү юм. Их хувьсгалч Мустафа Кемалийн хувьсгалын үйл хэргийг эхлүүлсэн үе, Турк орныг харийнхнаас чөлөөлж тусгаар тогтносон улс болгосон их түүх гээд л олныг зураг хөрөг, тэр үеийнх нь эд агуурс, дүрс бичлэг гээд л бүх бололцоот хэлбэрээр үзүүлж харуулсан байх юм. Яаруухан үзээд гарахад гурван цаг шахам зарцуулж байна лээ. Хонгор халзан тоомсогтой их хувьсгалч Мустафа Кемалийн цоглог дайчин үеийнх нь энэ том зургаар музейн үзмэр эхэлж өнөөгийн өндөр хурдацтай хөгжиж буй Туркийн тал бүрийн ололт амжилтын талаарх кино, элдэв реклам эрээлжилсээр музейн үзмэр дуусах талдаа... Дэлхийн нэгдүгээр дайны дараа Османы эзэнт гүрний суурин дээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Турк улс байгуулах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүн гэдгийг нь энэ музей бүрнээ үзүүлж харуулж байв.
.jpg)
Тэрээр 1923 оны 10 дугаар сарын 29-нд тусгаар тогтносон Турк улсын анхны Ерөнхийлөгч болж нийт дөрвөн удаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм байна. Түүний үндэслэн байгуулсан Ардын Бүгд Найрамдах Нам засгийн эрхэнд байх хугацаандаа төр, шашны хэргийг тусгаарлах, улс орноо шашны харанхуйгаас гаргаж эмэгтэйчүүдэд сонгуулийн болон иргэний эрх олгох, шинэ цагаан толгой зохиож, Турк хэлийг албан ёсны хэл болгох, лалын шашны шариатын хуулийг халж, хууль, шүүхийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх, улс орноо аж үйлдвэржүүлэх зэргээр нийгэм, эдийн засгийн бүх салбарт томоохон шинэчлэл эхлүүлж, хэрэгжүүлж чадсан аж. Түүнийг ард түмэн нь хүндэтгэж 1934 онд улс орон даяар овгийн бүртгэл нэвтрүүлэхдээ “Ататурк” буюу “Туркуудын эцэг” хэмээх нэр цолыг түүнд хүртээж Мустафа Кемал Ататурк хэмээн албан ёсоор нэршүүлсэн түүхтэй юм байна. Засгийн газар нь энэ нэрийг өөр хэн нэгэн хэрэглэхийг хориглосон тогтоол шийдвэр ч бас гаргасан аж.
Улаанбаатарт Мустафа Кемал Ататурк , Анкарад Их эзэн Чингис хаан. Мустафа Кемал Ататуркийн мэндэлсний нэг зуун жилийн ойг тохиолдуулж НҮБ болон НҮБ-ийн ЮНЕСКО 1981 оныг Ататуркийн нэрэмжит жил болгон зарлаж дэлхий нийтээр тэмдэглэж байсан түүхтэй юм билээ. Улс орнууд ч энэ хувьсгалчид хүндэтгэлтэй хандаж ирж. Израилд “Ататуркийн ой”, Италийн Ромд “Ататуркийн талбай”, Бангладешийн Дака хотод “Ататуркийн өргөн чөлөө” гээд л түүний нэрийг мөнхжүүлсэн олон арван байгууламж байдаг гэнэ. Манай нийслэлд ч “Ататуркийн нэрэмжит гудамж”, түүний нэрэмжит сургууль бий. Тавдугаар дунд сургуулийн өмнөх талбайд түүний хүрэл хөшөө байдгийг манай нийслэлчүүд мэднэ дээ. Туркүүд ч энд анхаарал тавьж өөрсдийн хөрөнгө санхүүжилтээр энэ гудамж, сургуулийн орчныг сайхан тохижуулсан байдаг. Туркийн нийслэл Анкарад ч манай Эзэн Хааны маань нэрэмжит талбай, түүний хөшөө дурсгал буй нь хоёр орны найрсаг харилцааны нэг тод илрэл болж байна. Ататуркийн бунхан музейг үзэж сонирхсоныхоо маргааш Чингис хааныхаа нэрэмжит талбай, түүний хөшөө дурсгалыг зорин очиж сонирхцгоов...

Анкара хотын төвийн нэгэн дүүрэгт тойрог замын хажуухантай цэцэг ногоо, мод бут болсон бага шиг цэцэрлэг байна. Энэхүү цэцэрлэгийн яг гол дунд манай Их Эзэн Хааны хүрэл баганан хөшөө байв. Их Хааны 800 жилийн ойгоор буюу 2006 онд энэхүү хөшөөг бүтээж энэ цэцэрлэгт залж энэ бага шиг талбайг Чингис хааны нэрэмжит болгожээ. Бор саарал гантиган суурийн нэг талд “Алд бие минь алдарвал алдраг, Ахуй төр минь бүү алдартугай” гэх сургаалийг нь турк хэл дээр, суурийн нөгөө талд энэхүү хөшөөг бүтээх, энэ нэрэмжит талбайг байгуулах санаачлага гаргаж, энэхүү үйлсэд гар бие оролцсон хоёр улсын засаг төрийнхэн, Анкара, Улаанбаатар хотын удирдах албан тушаалтнууд болон хөшөөг бүтээсэн уран бүтээлчдийн нэрсийг бичсэн байна лээ. Манай талаас Ерөнхий сайд М.Энхболд, Элчин сайд П.Халиун, Улаанбаатар хотын дарга Ц.Батбаяр, хотын Ерөнхий архитектор Р.Жадамба, “Очир төв” ХХК-ний захирал Д.Дамба-Очир, “Анод” Банкны захирал Н.Даваа, “Зураг урлал” компани Д.Наранжав гэх нэрс байв. Энэ нэрсээс харахад барималч Д.Наранжав нь хөшөөний эх зураг, баримлыг урлаж, нэр бүхий компани, банкны удирдлагууд хөрөнгө санхүүжилтийг гаргасан байх нь. Тус улсад зочилсон манайхны төр засаг, нийслэлийн төлөөлөгчид, мөн тус улсад томилогдсон элчин сайдууд тус талбай, эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлцгээдэг юм байна. Ерөнхий сайд М.Энхболд тэргүүтэй манай засаг төрийн төлөөлөгчид , Элчин сайд Б.Батхишиг нарын зураг хөрөгтэй мэдээлэл цахимд байна лээ. Биднийг хөшөөн дээр ирэхэд нэг хүү хөшөөг тэвэрч алиалж угтлаа.
Энэ Турк оронд дээд мэргэжил эзэмшиж энэ нутагт долоо найман жил амьдарч буй М.Мөнхсүхээр замчлуулж яваа болохоор тэвдэх сандрах асуудал байсангүй, цаг гаруйн дараа Истанбул зорих автобусанд суудлаа эзлэсэн байв. Цаг тутамд л ийм экспресс автобус Истанбулыг зорьдог юм байна. Консулын газарт хүргэх ном, маягтууд бололтой нэг ачааг элчингийнхэн биднээр дайж буй болохоор Истанбулд ямартаа ч унаа угтана гэцгээсэн...

Үргэлжлэл бий.
| ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ -IV |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |