Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн коронавирусийн голомтоос халдвар авсан нэг иргэн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. “Тухайн иргэн цээжний булчингийн сулралтай, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй, зүрх судасны өвчлөлтэй, мөн коронавирусийн халдвар авсан байсан” хэмээн эмч нар хэлж буй. Тэгвэл түүнийг үхэлд хүргэх гол шалтгаан халдвар байсан уу, эсвэл үндсэн өвчин нь байсан уу гэдэгт эргэлзээ, зөрүүтэй ойлголт гараад байгаа юм. Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ы доктор, профессор, академич Г.Батбаатараас тодрууллаа.
-Зүрх судасны өвчтэй, коронавирусийн халдвартай нэг иргэн нас барлаа. Тухайн иргэнийг үхэлд хүргэсэн гол шалтгаан нь зүрх судасны өвчлөл байсан тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Харин иргэд коронавирусийн халдвар нь үхэлд хүргэх шалтгаан болсон хэмээн хардаж байна. Энэ зөрүүтэй ойлголтын талаар мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөхгүй юү?
-Шалтаг, шалтгаан хоёроо ялгах хэрэгтэй. Тухайн иргэнийг үхэлд хүргэсэн үндсэн шалтгаан нь зүрх судасны өвчин. Харин “Ковид-19” халдвар үндсэн өвчний эмнэл зүйн явцыг түргэсгэж, үхэлд хүргэж байна. Хавдартай, зүрх судасны өвчтэй, уушгины архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсээ коронавирусийн халдвараас хамгийн түрүүнд сэргийлэх ёстой гэж яриад байдаг нь ийм учиртай. Манай оронд коронавирусийн халдвар нэгэнт тархчихлаа гэж мэдээлж байгаа. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүсийг онцгой анхаарахгүй бол ковидын шалтгаант нас баралт эхнээсээ бүртгэгдэж эхлэх нь ойлгомжтой. Ковидын халдвар үхэлд хүргэв үү, үндсэн өвчин нь үхэлд хүргэв үү гэдгийг ялгах хэрэгтэй. Үхэлд хүргэсэн шалтгаан нь үндсэн өвчин. Харин тухайн иргэний хувьд ковидын халдвар эмнэлзүйн явцыг түргэсгэсэн байх боломжтой.
Үхэлд хүргэсэн шалтгаан нь үндсэн өвчин. Харин тухайн иргэний хувьд ковидын халдвар эмнэлзүйн явцыг түргэсгэсэн байх боломжтой.
Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварын үед үүсэх дархлааны гаж урвалын шалтгаантай хэт эрчимтэй үрэвслийн урвал үүссэнээс олон эрхтний үйл ажиллагаа дутмагших хам шинж илэрдэг нь нас барах шалтгаан болдог байна. Тийм ч учраас архаг хууч өвчтэй хүмүүсийн эмнэлзүйн явц хүндрэх эрсдэл шууд үүснэ. Энэ маш төвөгтэй асуудал. Одоо коронавирусийн халдвар манай улсад тархчихлаа. Энэ халдвар нь өмнө хэлсэнчлэн эрсдэлт бүлгийг хүмүүсийг илүү хүндрүүлэх эрсдэлтэй. Мөн манай улсад нас баралт тэмдэглэгдэж эхэллээ. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүсээ коронавирусийн халдвар авахаас сэргийлэхээс өөр арга байхгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олноор нь эмнэлэгт тусгаарлаж, үргүй зарлага гаргах шаардлага байхгүй. Үүнээс илүү эрсдэлт бүлгийн өндөр настай, хавдартай, зүрх судасны өвчтэй, уушгины үрэвсэлтэй, чихрийн шижинтэй хүмүүсээ илүү анхаарах ёстой.
-Үхлийн шалтгаан үндсэн өвчин нь гэлээ ч коронавируст халдварын хүндрэлээс болоод нас бараад байна гэх нь зөв үү?
-Яг тэгж хэлэхэд бага зэрэг төвөгтэй. Тухайлбал, зүрх судасны өвчнөөр нэгэнт хүрдэрсэн тохиолдолд коронавирусийн халдвар авчихаар эмнэлзүй улам хүндрэх нь ойлгомжтой. Тэгэхээр ковидын халдвараас болоод нас барсан гэж хэлэхэд төвөгтэй.
-Үндсэн өвчнөөсөө улбаалж бие нь хүндрэх, үхэлд хүргэх явцыг коронавирус хурдасгаж байгаа гэлээ. Тэгвэл коронавирусийн хүний биед нөлөөлөх үйл явц нь юу байна вэ?
-Дээр хэлсэн, ковидын халдварын зарим тохиолдолд дархлааны урвалын гаж идэвхжил буюу “цитокин шуурга” үүссэнээс улбаатай үрэвслийн хэт эрчимтэй урвал өрнөдөг байна. Ингэснээр амьсгалын замын үед эд эс ихээр гэмтэж завсрын эдийн хатгалгаа, үхжил үүсэх, судсанд цус бүлэгнэх хам шинж үүссэнээр олон эрхтний үйл ажиллагаа дутмагшиж эхэлнэ. Зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүс энэ өөрчлөлтийг тэсэж чадахгүй нь ойлгомжтой. Харин эрүүл хүнд дархлааны гаж урвал үүсэх эрсдэл бага. Тэгэхээр вирусийн халдварын үед үхэлд хүргэж буй гол шалтгаан нь дархлааны гаж урвалын үед үүсэх үрэвслийн хэт эрчимтэй урвал юм.
Нас барсан иргэний хувьд зүрх судасны хүндрэл байсан гэж ойлгож байна. Үндсэн онош, дагалдах онош гэж бий. Үндсэн онош нь зүрх судасны өвчин, дагалдах онош нь ковидын халдвар байх.
Коронавирусийн халдварын үед дархлааны тэнцвэр алдагдаж цусны урсамхай, бүлэгнэх чанарт нөлөөлөөд байна гэж энгийнээр ойлгож болох юм. Зүрх судасны өвчний үед илрэх эрхтний бүтцийн болон үйл ажиллагааны дутагдалын үед коронавирусийн халдвар авчихаар яаж тэсэх вэ. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүсээ энэ халдвараас сэргийлэх хэрэгтэй.
-Дэлхийн олон улс оронд коронавирусийн халдвар аваад нас барсан иргэний үхэлд хүргэсэн гол шалтгааныг ковидын улмаас гэж нэрлээд байгаа шүү дээ. Харин манай улс арай өөрөөр ярьж байна?
-Дэлхий нийтээрээ ковидын шалтгаант нас баралт гэж нэрлэж байгаа. Герман Улсад өдөрт 700-800 иргэн нас барж байна. Яг ямар хүмүүс нь нас бараад байна вэ гэдгийг судлаад үзэхээр дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь 85-аас дээш насны хүмүүс байна. Үлдсэн 15 хувь нь хэт таргалалттай, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс байна. Манай улсын хувьд үндсэн онош, дагалдах онош гэдэг зүйлийг ярих байх. Үүнийг буруутгахгүй. Түүнээс биш халдвар авангуутаа халдварын хүндрэлээр нас барлаа гэж хэлэхэд хэцүү.
Коронавирусийн халдварын үед үүсэх дархлааны гаж урвалын шалтгаантай хэт эрчимтэй үрэвслийн урвал үүссэнээс олон эрхтний үйл ажиллагаа дутмагших хам шинж илэрдэг нь нас барах шалтгаан болдог байна.
-Анх коронавирусийн халдвар тархах үед энэ халдвар нь үхэлд хүргэдэг тухай дэлхий нийтээрээ мэдээлж, ойлгож байсан. Эрүүл хүн ч гэсэн ковидын улмаас нас барж л байсан. Гэтэл одоо яагаад үхэлд хүргэх шалтгаан нь үндсэн өвчлөл гэж яриад байна вэ. “Ковид-19” өөрөө үхэлд хүргэдэг халдвар шүү дээ гэх ойлголт, хардлага гарч ирнэ. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Эв эрүүл, эрсдэлт бүлгийн бус, залуу хүмүүс коронавирусийн улмаас нас барах эрсдэл бага, өвчлөхгүй эсвэл хөнгөн өвчилдөг гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүс рүү чиглэсэн онцгой менежмент явуулах ёстой. Түүнээс биш халдвар авсан болгоныг ХӨСҮТ-д аваачиж тусгаарлах шаардлага байхгүй. Заавал эмнэлэгт тусгаарлах биш, хөл хорих өөр олон зохистой, үрэлгэн бус арга хэрэглэх хэрэгтэй. Халдвар авсан нийт иргэдийн 80-85 хувь нь эмнэлзүйн шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвчилж байна.
-Олон улсад коронавирусийн халдвар авсан залуу хүмүүс нас барсан тохиолдол бий шүү дээ?
-Залуу хүмүүс нас барсан тохиолдол бий. Гэхдээ тэр хүн эрүүл байсан уу, төрөлхийн дархлаа хомсдолтой хүн байсан юм уу гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол нийт халдвартай хүмүүсийн 80-85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж, аяндаа эдгэрч байгаа нь үнэн. Энэ хүмүүс ямар хүн байна вэ гэхээр дархлаа сайтай, залуу хүмүүс байна. Түүнээс биш угаасаа зүрх судас болон бусад эрхтний үйл ажиллагаа нь алдагдсан, дархлаа нь дарангуйлагдсан хүмүүс нэмээд халдвар авчихаар тэр их эрчимтэй өрнөх үрэвслийн урвалыг тэсэж чадахгүй.
-БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос ковидын халдвар аваад нас барсан иргэнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь үндсэн өвчин. Харин ковид-19 халдвар бол дагалдах онош байх магадлалтай гэлээ. Тэгвэл халдвар аваад нас барсан иргэнийг “Ковидын улмаас” гэж тэмдэглэхгүй, нэг үгээр манай улсад нас баралт тэмдэглэгдэхгүй гэсэн үг үү?
-Дэлхий нийтээрээ ковидын халдвар аваад, клиник нь илрээд нас барсан бүх тохиолдлыг “Ковидын шалтгаант нас баралт” гэж тэмдэглэж байгаа. Манай улсад халдвар авсан иргэн нас барсан анхны тохиолдол гарсан учир эхнийх дээр нь бага зэрэг саармагжуулж байна. Сая нас барсан иргэн коронавирусийн халдвар аваад удаагүй. Цитокины шуурга буюу хэт эрчимтэй үрэвслийн урвал халдвар авснаас хойш ойролцоогоор 10 хоногийн дараа үүснэ. Тэгэхээр тэр хүний халдвар авсан хугацааг тооцоод үзэхээр хэт үрэвслийн улмаас нас барсан гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол эрсдэлт бүлгийн халдвар авсан хүмүүст яаралтай арга хэмжээ авахгүй бол нас баралтууд тэмдэглэгдэж эхэлнэ. Эхний энэ тохиолдлын хувьд л ковидоор нас барсан гэж хэлэхэд хэцүү. Бусад тохиолдолд халдвар аваад бие нь муудаад нас барсан бол “Ковидын шалтгаант” гэж тэмдэглэхээс өөр арга байхгүй.
-Олон улсад зөвхөн ковидын улмаас нарсан хүн олон бий. Гэхдээ халвар авсан нийт иргэдийн 80-85 хувь нь аяандаа эдгэрч байна гэж яриад байгаа. Тэгвэл эрсдэлт бүлгийн буюу архаг, ужиг өвчтэй хүмүүс ковидын халдвар авчихаар нөлөөллийг нь тэсэхгүй нас барах эрсдэл өндөр бол энэ бүлэгт багтаж байгаа өндөр настай, эрэгтэй хүн гэх мэт ужиг өвчингүй хүмүүс халдвар авбал зөвхөн ковидын улмаас бие нь хүндрээд нас барах боломжтой гэж ойлгож болох уу?
-Үүнийг одоогийн байдлаар яг тодорхой болгоогүй. Ерөөсөө ковидын халдвар нь нас барах шалтаг болоод байгаа юм. Бага зэрэг бие нь муудаад, зүрх судасны үйл ажиллагаа нь доголдож байхад нь халдвар авчихаар үүссэн үрэвслээс болж олон эрхтэний дутагдлаас болоод нас бараад байна. Тэгэхээ ковидын шалтгаант нас баралт гэж хэлэх нь зайлшгүй. Дээр хэлсэнчлэн, ер нь бол нас баралтууд тэмдэглэгдэнэ. Яагаад гэвэл ХСҮТ-д ковид бүртгэгдчихлээ. ХСҮТ-д дандаа хавдартай, дархлаа нь дарангуйлагдсан хүмүүс бий. Тэгэхээр халдвар авсан хавдартай иргэн нас барсан тохиолдолд ковид гэж хэлэхгүйгээр хавдрын улмаас нас барлаа гэж тэмдэглэхийг үгүйсгэхгүй. Бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй буруутан болохоос айж байна шүү дээ.
| Г.Батбаатар: Халдвар авсан эрсдэлт бүлгийн хүмүүст анхаарахгүй бол НАС БАРАЛТУУД ТЭМДЭГЛЭГДЭЖ эхэлнэ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |