Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт их ирдэг. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.
Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа.
Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал,
багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.
Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Д.Цэнджав: Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |