Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Эмнэлэг тусламжийн баг манай улсад ирж, 40 хоногийн хугацаатай Эрүүл мэндийн яаманд ажиллах талаар мэдээлсэн. Тэгвэл уг баг өнөөдөр 22:00 цагт Улаанбаатарт газардах юм байна. Улмаар ЭМЯ-нд ажиллаж, коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажиллах аж.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Хоёр эмч, сувилагч, туслах ажилтан зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа. Манай улсын эмч нарыг үе шаттай сургана. Хэрвээ бүс нутгийн хэмжээнд халдварын тархалт нэмэгдээд ирвэл Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид гадагш явж, ДЭМБ-ын эмч нараас хуримтлуулсан туршлага мэдлэгээрээ бусад оронд туслах боломж нээгдэж байна” хэмээн ярьсан нь бий.
Түүнчлэн ЭМЯ-наас Эрчимт эмчилгээний эмч нарын төлөөллөөс оролцуулан сургалтад хамруулахаар төлөвлөөд буй.
| Монголд 40 хоногийн хугацаатай ажиллах ДЭМБ-ын баг өнөөдөр 22:00 цагт Улаанбаатарт газардана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |