ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дельта вирусийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн үед бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас сорьц бэлтгэж Япон Улс руу энэ сарын 16-нд явуулсан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бид одоохондоо дотоодод батлагдаж байгаа тохиолдлуудын хэдэн хувийг дельта вирус эзэлж байгааг тодорхойлох боломжгүй байна. Дельта вирус хүн амын дунд тархсан гэх нотолгоо байхгүй. Манай улс дельта вирусыг PCR-д суурилсан мутаци илрүүлэх аргаар илрүүлж байгаа. Гэхдээ энэ нь баталгаатай биш. Бид хоёр сарын өмнө PCR-д суурилсан шинжилгээний аргаар дельта вирус байх магадлалтайг илрүүлсэн. Япон улс руу явуулсан сорьцоос дэльта вирус байгаа нь тогтоогдсон.
Мутацид орсон вирусийг илрүүлэх төсөл хөтөлбөр бичээд явуулсан. Төлөвлөгөө ёсоор тавдугаар сарын сүүлээр ирэх байсан. Гэтэл аппаратыг үйлдвэрлэгч үйлдвэр нийлүүлэлтээ удаашруулаад байна. ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр бусад дагалдах хэрэгсэл ирсэн. Одоо генийн дараалал тогтоох аппарат л ирэхгүй саатаад байна. Өөрөөр хэлбэл, хүний нөөц нь бэлэн болчихсон, мутацад орсон вирусийг илрүүлэх аппарат ирчихвэл дотооддоо шинжилгээ авах боломжтой. Бид хүний нөөцийн хувьд бол бэлэн болчихсон. Гурван судлаач Япон Улс руу явж, 20 сорьц шинжилж, аппараттай ажиллаж сурсан. Маш өндөр өртөгтэй учир PCR, түргэвчилсэн шинжилгээ шиг авахгүй. Тодорхой шаардлагатай үедээ л авч, баталгаажуулна. Түүнчлэн нэг онгоцоор ирсэн 18 хүнээс дельта вирус илэрсэн гэдэг нь худал мэдээлэл. Ер нь нийгэм даяараа сошиалын янз бүрийн мэдээллийг дагаж, хөөрдөг болоод байна” гэв.
| Л.БАТТӨР: Шинээр батлагдаж буй тохиолдлын хэдэн хувийг дельта вирус эзэлж байгааг тодорхойлох боломжгүй байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |