• Өнөөдөр 2024-04-18

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж, теле болон цахимаар хичээлнэ

2021-03-22,   643

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж теле болон цахим хичээлээр сургалтыг явуулахаар болжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт 2021 оны гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх байсан. Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж энэ хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн явуулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
 
Тушаалд “Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах”-ыг үүрэг болгожээ.
 

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж, теле болон цахимаар хичээлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188