Хот хөдөөгүй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж залуус их сургуулийн босго алхаж ирээдүйнхээ төлөө шамдан суралцах цаг хугацаа тун удахгүй эхлэх гэж байна. Гэхдээ зарим оюутан залуусын хувьд сургалтын төлбөр томоохон дарамт болох нь элбэг. Харин сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөгдөж болох нэг гарц нь тэтгэлэг билээ. Тэр дундаа олон улсын нэр хүндтэй их сургуулиас тэтгэлэг авах юм бол алтан тасалбар атгалаа л гэсэн үг. Гэвч харь оронд сурах учир боломж муутай айлын хүүхдүүд 100 хувийн тэтгэлэг л авахгүй бол үлдсэн төлбөрөө төлөөд гадаадад сургуульд сурна гэдэг хэцүү. Нэр хүндтэй сургуульд тэдний оюун ухаан тэнцдэг хэдий ч санхүүгийн байдал нь тэнцдэггүй гэж хэлж болно. Учир гэвэл 80 болон 50 хувийн тэтгэлэг авсан сурагчид хэдий тэтгэлэг авсан ч үлдсэн төлбөрөө хийхэд ихээхэн хүндрэл гардаг. Мөн тэнд амьдрах урсгал зардлаа ч өөрсдөө гаргах учир сайтар бодох хэрэгтэй болдог. Тэгвэл зарим оюутнуудын алтан тасалбар болдог гадаад дотоодын их сургуулиудын тэтгэлгийн талаарх мэдээллийн хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар болон компаниуд олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг.Тэр дунд нэг семестрийн болон бүтэн жилийн сургалтын төлбөр гээд олон хуваагдана. Мөн гадаадын их дээд сургуулиуд руу явуулах эсвэл дотоодын сургуулиуд байдаг. Харин тавигдах шаардлага нь ихэвчлэн 3.5 голчоос дээшээ, нийгмийн идэвхтэй, суралцах чин хүсэлтэй байхыг шаарддаг. Эдгээр тэтгэлэг дунд буцалтгүй тэтгэлэг байхад сургуулиа төгсөөд тэтгэлэг өгсөн компанид тодорхой хугацаанд ажиллах заалттай тэтгэлэг ч байдаг.
Мөн их сургуулиуд өөрсдийн гэсэн тэтгэлэгт хөтөлбөр, буцалтгүй тусламжтай байдаг.
Дэлхийд сургалтын чанараараа эхний 20 байрыг эзэлдэг нэр хүндтэй сургуулиудыг танилцуулж байна. Дараах сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдахад сурагчид хувиараа холбогдож тэтгэлгийн хүсэлтээ өгдөг билээ. Тус сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр 400-48000 ам.доллар хүртэл байдаг.
И.Бүжинлхам “Би Тайвань Улсын их сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцдаг. Алхах сургуулиа төгсөөд гадаадын их сургууль сурах өргөдөл өгөхөд 12 дугаар ангийн дундаж дүнгээс хамаарч тэтгэлэг тогтоодог.тэр тэтгэлэг эхний семестрт хүчинтэй байдаг. Дахин тэтгэлэг авах эсэх нь өмнөх семестртээ хэр суралцсанаас шалтгаалдаг. Сургууль бүр харилцан адилгүй төлбөртэй манай сургууль жилийн 11 сая төгрөгийн төлбөртэй. Амьжиргааны төлбөрийн өөрсдөө ажил хийж олдог.Гэхдээ Тайвань Улсад гадаад оюутан долоо хоногийн 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Ажил хийх оюутан заавал ажиллах эрхийн үнэмлэхтэй байх ёстой. Хэрэв үнэмлэхгүй хууль бусаар ажиллаж байгаад баригдвал торгууль төлдөг. Ажиллах эрхтэй оюутнууд долоо хоногтоо монгол мөнгөөр 352 мянган төгрөгтэй болно гэсэн үг. Гэхдээ зарим үед энэ мөнгөөр хэрэгцээгээ хангаж чаддаггүй”.
.jpg)
Тэрбээр “Москва хотод хуулийн их сургуульд хуульч мэргэжлээр сурч байна. В.В. Путины нэрэмжит тэтгэлэг авахын тулд ярилцлага болон мэргэжлийн хичээлийн бичгийн шалгалт өгч байсан. Мөн ЕБС-ын хичээлийн дүн хавсаргаж материалаа бүрдүүлсэн. Орос Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит дөрвөн жилийн 100 хувийн тэтгэлгийг авсан. Хэрвээ тэтгэлэг аваагүй бол жилийн 36 сая орчим төгрөгөөр одоогийн сурч буй сургуульдаа сурах байсан. Сургуулиасаа сар бүр амьжиргааны зардал гэж 100 мянган төгрөг авдаг. Орос Улсад сурвал сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардал нь жилийн долоон сая орчим болно. Тэтгэлгээ алдах эрсдэл бага харин сургуулиасаа хөөгдөх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, сургуулийн дүрэм зөрчих, олон удаа хичээл таслах, хичээлийн шалгалтад унах зэрэг үйлдэл олон давтагдвал сургуулиас хөөгддөг” гэв.
.jpg)
Тэрбээр "Күнзийн тэтгэлгээр сурдаг. Сар бүр амьжиргааны зардал 2500 юань буюу 1.175.200 төгрөг авдаг. Хэрвээ тэтгэлгээр сурахгүй бол нэг жилийн сургалтын төлбөр гэж 9000 юань буюу 4.230.720 төгрөгөөр сурна. Тэтгэлгээс хасагдах тохиолдол бараг байдаггүй. Тэтгэлэг хамрагдахдаа хятад хэлний HSK4 оноо авсан гэрчилгээ болон өөрийн хичээллэдэг спортын гэрчилгээ, товч намтраа хавсаргаж материалаа бүрдүүлж байсан" гэв.
.jpg)
| ГАДААДАД 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХАД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |