Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат Элсэлтийн Ерөнхий шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил ЭЕШ хэд хэдэн онцлогтой байна. Тухайлбал, энэ жилээс оюутан элсэх журамд өөрчлөлт орсны дагуу ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард нэг удаа, арванхоёрдугаар сард дахин нэг шалгалт өгөх байдлаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ жилд хоёр удаа авахтай холбоотойгоор жилд гурван удаа авахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэхдээ бид өнгөрсөн дөрөв, тавдугаар сард зохион байгуулсан. Мөн ирэх арваннэгдүгээр сард монгол хэл,ч бичгийн шалгалтыг зохион байгуулна. Мөн БШУ-ны сайдын тушаалаар батлагдсан олон улсын шалгалтын дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх журам батлагдаж гарсан. Энэ журмын хэрэгжилтийг энэ жилээс ханган ажиллаж байна. Олон улсын шалгалтуудыг өгсөн шалгагчид заавал ЭЕШ орохгүйгээр тухайн шалгалтын дүн оноогоо дүйцүүлээд дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээлттэй байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор Улсын хэмжээнд 560 орчим суралцагчдын олон улсын шалгалтын дүн дүйцүүлж, батламж хуудсы олгосон. Эдгээр шалгагчдын хувьд ЭЕШ дүн оноотой зэрэгцээд, дүйцүүлсэн онооны хүүхдүүдийн жагсаал гэж тусдаа гарна. Мөн дүйцүүлсэн хичээлээрээ ЭЕШ өгөх эрх нь нээлттэй. Ингээд ЭЕШ хамрагдсан дүн оноо, дүйцүүлсэн дүн оноо хоёрынхоо аль өндөр оноо авснаараа сургуульд орох боломжтой” гэв.
| БҮТ: ЭЕШ өгөхгүйгээр олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэн их, дээд сургуульд элсэх боломжтой |
|
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |