Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа багш шинээр ажилд авах ажлын байр зарлажээ. Ингэхдээ “Багш ажилд авна. Байр, түлээ, өвлийн идэш даана” хэмээн бичсэн байсан юм. Энэ талаар тус сумын сургуулийн захирал Ц.Цэцэгдэлгэрээс тодрууллаа.
-Сайн байна уу, та. Таны ажил тавлаг уу?
-Ажил тавлаг байна. Манай сургууль өмнө нь есөн жилийн боловсрол олгодог байсан. Сурагчид маань сумандаа есдүгээр анги хүртэл сурдаг байсан гэсэн үг. Харин 2019 оноос аймгийн Засаг даргын захирамжийн дагуу манай сургууль бүрэн дунд сургалтын мэдлэг олгох 12 жилийн төгсөлттэй боллоо. Одоогоор дунд, ахлах ангийн 11 бүлэг, бага ангийн 13, нийт 24 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Ахлах ангитай болсноор сургалтын системд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Энэ жилийн хувьд 12 дугаар ангитай болсон, гол мэргэжлийн багш нарын хувд цагийн ачаалал нэмэгдсэн. Мөн математик, хими, биологи орос хэл, англи хэлний хичээлийн багш ажил авах шаардлагатай болсон. Ерөнхийдөө хүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тулгарч, ажлын менежментээ өөрчлөх шаардлагатай болсон.
-Таны бичсэн “Багш ажилд авна. Байр, түлээ, өвлийн идэш даана” зарыг уншсан. Сургууль, хүүхдүүдийнхээ төлөө чадварлаг боловсон хүчин ажилд авахаар хичээж байгаа юм шиг санагдлаа. Багш нараа ажилд авсан уу?
-Энэ цаг үед залуучууд ихэвчлэн хотод ажиллах сонирхолтой болсон. Орон нутагт тогтвор суурьшилттай ажиллах багш, эмч гэсэн мэргэжлийн хүмүүс дутмаг байна. Тиймээс бид сум, орон нутагтаа чадварлаг залуучуудыг ажиллуулах, тэднийг буйдхан тосгонд ая тухтай, санаа амар ажиллах бололцоогоор нь хангах шаардлага тулгараад байна. Ийм учраас тодорхой зүйлүүдийг амлаж, зардал гаргаж, орон нутаг руугаа залуучуудыг чиглүүлж байна. Хөдөө, орон нутагт таван жил ажилсан багшид нэмэгдэл тэтгэмж өгдөг. Ажилд орох багшид тавигдах шаардлага бол их, дээд сургууль төгссөн байх, хамгийн гол нь тогтвор суурьшилттай ажиллах нь чухал. Багш нараа ажилд авчихсан байгаа. Одоо ганцхан орос хэлний багш л дутуу байна даа.
-Хүүхдүүд хоёр жил орчим цахимаар хичээллэсэн. Хүүхдүүдийн хоцрогдлыг арилгахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ бүгдэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Агуулгаар нь хоцрогдлоо нөхөж байгаа.
Ш.Жавзанпагма
| Ц.ЦЭЦЭГДЭЛГЭР: Орон нутагт чадварлаг залуучуудыг ажиллуулахын тулд өвлийн идэш, амьдрах байраар хангахаар шийдсэн |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |