Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.
2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:
-
Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
-
Танхимын ба танхимын бус сургалт хосолсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.
-
Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.
-
Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын дөрөв нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэн судалгаа бий.
-
Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уухгүй ирдэг.
-
Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
-
Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ:
-
Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улс төрөөс хараат байдлыг хална.
-
Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот, хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.
-
Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.
-
Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана.
-
Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.
-
Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.
-
Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.
-
Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.
-
Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.
-
Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.
-
Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.
АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:
-
Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ.
-
Сургуулийн орчны интернэтийн хурдыг гурав дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ.
-
Багануур дүүргийн гуравдугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.
-
Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана.
-
Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана.
-
Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлыг судална.
Л.ЭНХ-АМГАЛАН: Сургуулийн орчны интернэтийн хурдыг гурав дахин нэмнэ |
|