• Өнөөдөр 2025-02-06

Маргааш хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болохгүй

2021-08-31,   971

 Маргааш буюу есдүгээр сарын нэгэнд 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Өмнө нь цар тахалгүй, энгийн үед жил бүрийн энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг уламжлалтай байсан билээ.
 
Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй гэдгийг БШУЯ-ны албан ёсны эх сурвалж мэдээллээ. Мөн маргааш Монгол эх хэлний баярын өдөр учир эх хэлний танин мэдэхүйн хичээлийг сурагчдад орох эсэхийг тухайн сургуулийн захиргаа шийдвэрлэх юм байна.

Маргааш хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188