• Өнөөдөр 2025-02-05

Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа амны хаалт зүүхгүй

2021-08-12,   746

      Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар  "Танхимын сургалтыг эхлүүлэхдээ дөрөв, таван настнуудыг хамруулна. Харин коронавирусийн халдвар тухайн цэцэрлэгт бүртгэгдвэл зайн сургалтад хамруулна. Цэцэрлэгүүд бүлэг зохин байгуулалтаа хийж байна. Нэг анги дээд тал нь 25 хүүхдийн дүүргэлттэй ажиллана. Цэцэрлэгийн сургалт өмнө шигээ өдрийг дэглэмээр явах юм. Хичээлийн хэрэгслийг эцээг, эх бэлддэг. Бид энэн жил гурван сараар бэлтгэх хичээлийн хэрэгслийг нь авахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа гэрээ байгуулдаг. 
 
     Эрүүл мэндийн яамтай хамтраад Ковид-19 халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргасан. Тухайлбал, нэг ангид халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулна.
 
      Эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Цэцэрлэгийн үүдэндээ амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Мэдээж гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. Тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд халдвар авахгүй байж чадвал таны хүүхдийн анги тасралтгүй танхимаар хичээллэнэ гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал.

Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа амны хаалт зүүхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188