• Өнөөдөр 2024-05-03

Т.НЯМ-ОЧИР: Нэгдүгээр ангид элсэх зургаан наснуудыг харьяа боловсролын газрын дарга нар бүртгэнэ

2021-08-09,   539

      Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийж байна. 
 
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718817 хүүхэд элсэх төлөв гаргасан. Энэ хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс 38 мянга гаруйгаар хүүхдийн тоо өсөх тоо бий. Нийт өсөлт нь 5.6 хувь байна гэсэн үг.
 
Ойрын жилүүдэд ЕБС-д суралцах хүүхдийн тоо ойрын жилүүдэд өсөх хандлагатай байна. 2024-2025 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд 800 мянгаас дээш тоотой хүүхэд суралцана. Энэ хичээлийн жилд бага ангийн хүүхдийн тоо өмнөх хичээлийн жилээс 21.6 мянгаар нэмэгдэж, бага ангид 378.5 мянга хүүхэд суралцахаар байна. Дунд ангид 14.5 мянгаар өсөж, нийт 236.6 мянган хүүхэд суралцах нь.  ЕБС-д жил болгон 75-80 мянган хүүхэд элсэж байна. Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймагт энэ жил 3000-аас дээш хүүхэд элсэх бол бусад аймагт 1000-2000 хүүхэд элсэх юм. Өмнөх онд суралцаж чадаагүй нийт хүүхдээ тооцоод энэ жил 81373 хүүхэд нэгдүгээр ангид элсэх нь. 
 
Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан. Харин одоо тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ дагуу улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа. 
 
Өөрөөр хэлбэл хүүхдүүд хаягийнхаа дагуу харьяа сургуульдаа наймдугаар сарын 16-н гэхэд хуваарилж дуусна. Үүнээс хойш эцэг эх, асран хамгаалагч нь системд нэвтэрч бүртгэлийг баталгаажуулснаар сургууль нь анги бүлгийг хуваарилна" гэлээ. 

 


Т.НЯМ-ОЧИР: Нэгдүгээр ангид элсэх зургаан наснуудыг харьяа боловсролын газрын дарга нар бүртгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188