• Өнөөдөр 2024-04-23

"Хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр сарын 1-нд эхэлнэ"

2021-06-19,   473

УОК-оос зохион байгуулж байгаа мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд бидэнд дор хаяж гурван жил шаардлагатай. Гурван шалтгааны улмаас хичээлийн хоцрогдол үүссэн. Нэгдүгээрт, цар тахал дэгдэхээс өмнө ч хичээлийн хоцрогдол байсан учраас гурван хүүхэд тутмын нэг л сайн сурч байсан. Үнэнийг хэлэхэд бодит байдал ийм л байна. Хоёрдугаарт, цар тахлын улмаас танхимаар хичээллэж чадаагүй. Гуравдугаарт, гэрэл цахилгаангүй, интернет, гар утасгүйн улмаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна.
 
Хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр  сарын 1-нд эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна" гэлээ.  

"Хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр сарын 1-нд эхэлнэ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188