Монгол Улсын Засгийн газар Боловсрол шинжлэх ухааны яамнаас” Сайн байна уу, амьдрал минь” цахим төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жил 36 орчим мянган оюутан их сургуулиа амжилттай дүүргэж байгаа аж.
Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цахим хонхны хоёрыг бид зохион байгуулж байна. Эцэг, эх, сурагч, сурган хүмүүжүүлэгчийн хувьд амаргүй цаг үеийг өнгөрөөлөө. Цар тахал хэдийгээр оюутан, суралцагчдын зарим боломжийг булаасан ч, ирээдүй хүсэл тэмүүллийг нь булаагаагүй. Тиймээс Монгол Улсад бүтээгч үеийнхнийг төрүүлэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Эх орныхоо ирээдүйг түүчээлэх оюутан залуусаа. Цаг хугацаа бүхэн өөрт тулгарсан сорилтыг ялагчийг хамт захиалдаг билээ. Цар тахлын үед нэн хүнд байдлыг даван туулж, сургуулиа амжилттай төгсөж байгаа та бүхэн энэ цаг үеийн баатрууд юм. 2021 оны 36 мянган төгсөгч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Боломжгүй нөхцөлийн дундаас боломж бий болгож, гарч ирсэн хүмүүсийг хожим түүхэн хүмүүс гэдэг. Хэнээс ч илүү та бүхэн өөрсдийн амжилтаараа бахархах ёстой” гэлэ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Цар тахлын үед нэн хүнд байдлыг даван туулж, сургуулиа амжилттай төгсөж байгаа та бүхэн энэ цаг үеийн баатрууд юм |
|