Хүслээ “Нарантуул” олон улсын худалдааны төвд малгайны лангуунд “худалдагч” хийдэг. Тэр одоо 13 настай. Бид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүний “ажлын байр”-наас дараах сурвалжилгыг бэлдлээ.
"Нарантуул" захын зүүн хойд буланд байрлах малгайны лангууд Хүслээ таван жилийн өмнөөс малгай зарж эхэлжээ. Хүслээгийн ээжийн дүү “Нарантуул” захад малгайны худалдаа эрхэлдэг юм байна. Түүний ажилд Хүслээ тусалж, найман настайгаа малгайны лангууны туслагч болсон гэнэ. Өндөр биетэй, махлагдуу бор хүү хэдийн худалдагч шиг “Ямар малгай сонирхож байна эгч ээ, таны царайнд энэ малгай зохих юм байна” хэмээн надад хар өнгийн чампион гэсэн бичигтэй саравчтай малгай санал болгов. Хүмүүстэй "Ах аа, эгч ээ" гээд их л эвтэйхэн, уриалгахан харьцаж байгаа харагдана. Тэр лангууныхаа "худалдагч", үйлчлүүлэгчид малгай санал болгогч, загвар "зохион бүтээгч", мөнгө хураагч, данс хэлэгч, орсон гүйлгээ шалгагч гээд бүхий л ажилд гар бие оролцдог аж. Биднийг түүнтэй ярьж зогсох зуур гурван ч залуу малгай авав. Хүслээ "Зун болж байгаа болохоор хүмүүс дугуй малгай сонирхож байгаа. Өдөртөө болж өгвөл олныг л зарахыг хичээдэг. Манай лангуу захад болохоор үнэ нь арай хямд байдаг шүү. Тэгээд ч материал сайтай малгайнууд байдаг. Хүүхдийн, том хүний 10 гаруй төрлийн малгай бий. Дуртайгаа л сонгоод авах хэрэгтэй" гэлээ.
Хүслээ "Нарантуул" захад өдөрт 3-4 цаг зогсдог гэнэ. Өглөө ирж малгайнуудаа гаргаж өлгөх, өдрийн цайны цагаар лангуугаа харах, орой малгайгаа хураах ажлыг гардаж хийдэг аж. Энэ талаараа Хүслээ "Би хүнд ажил хийдэггүй юм аа. Эгчдээ л тусалж, ганц, хоёр малгай зардаг. Зуны амралтаараа малгай зарсаар байгаад сурчихсан. Хүмүүстэй харьцаад, олон малгай зарвал гоё байдаг. Хамгийн гол нь хүмүүстэй зөв харьцаж сурдаг болохоор зах дээр ирэх дуртай. Манай гэр ойрхон болохоор би өөрөө гүйгээд хүрээд ирдэг. Хичээл орж байгаа үед бол наашаа зүглэхгүй. Ээж “Хичээлээ сайн хийж, эрдэм номтой хүн болох хэрэгтэй” гэж хэлдэг. Тийм болохоор би аль болох хичээлээ давтаж,олимпиадад амжилттай оролцохыг хичээдэг” гэлээ.
Хүслээ эдийн засагч болох мөрөөдөлтэй гэнэ. Тэрбээр одоо наймдугаар ангийн сурагч. Ээжийнхээ хэлдэг захиас, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэр өөрийгөө өчигдрөөс илүү хурцалж, үргэлж хичээдэг гэнэ. Хүслээ энэ талаараа “Хурдан шуурхай байх хэрэгтэй. Би сургуулийнхаа математикийн дугуйланд явдаг. Багш намайг байнга хурдтай байхыг зөвлөж, заадаг юм. Сурсан зүйлээ үргэлж хөгжүүлж, нэмэгдүүлж байвал болох нь тэр” гэв.
Хүслээгийн эгчийн лангууны хажууд байрлах улавч, цүнх, хивсний лангуунд түүний насны 3-4 хэрсүү хөвгүүн бас аав, ээждээ тусалдаг юм байна. Тэд нэг нэгнээсээ уралдаж, ачаагаа зөөх, хүнд бараагаа зарж, өрсөлдөж байгаа харагдав. Хүслээ энэ талаар ярихдаа "Энэ хавийн хүүхдүүдтэй найзууд болсон. Хүүхдүүд аав, ээжийгээ дагаад хаяа л ирдэг юм. Ангийнх нь хүүхдүүд чөлөөт цагаараа зах дээр ажилладаг гэхээр хүнд ажил хийдэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Бид чинь зүгээр л туслагч шүү дээ. Өөрсдөө хүссэндээ л энд ирдэг гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Зах дээр байхаар олон хүнтэй харьцаж сурдаг. Бас олон хүн таньдаг болно. Гэхдээ одоо халдвар их байгаа учраас хүүхдүүд бараг ирэхгүй байгаа. Аав, ээж нь явуулахгүй байгаа юм шиг байна лээ"гэв.
Хэрсүү бор хүүгийн ажил тарах цаг болжээ. Тэр ах, эгчийнхээ хамт лангуугаа буулгаж, малгайнуудаа модон бор авдартаа эгнүүлж хийгээд, бат гэгч нь түгжээд түрж одов.
| Малгайны лангууны 13 настай “худалдагч” ХҮСЛЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |