Гэр хорооллын иргэд гэрээсээ гараад автобусны буудал бүү хэл нойл орох зайндаа л гутлаа нэвт норгож, дахин өмсөх аргагүйд хүрч байгаа гэнэ. Хаа сайгүй цасны тогтоол ус, аюулд автуулж мэдэх шар ус урсаж байна. Нийслэл хотын иргэд цэвэрхэн машин бүү хэл, олигтойхон ч хувцас өмсөж чадахгүйд хүрлээ. Үүнийг дагаад олон айл хохирч байна. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо гэхэд л гудмаар явган явах ямар ч аргагүй байх. Гишгэх хуурай газаргүй шавар шавхай, тогтоол ус дүүрчээ. Гудамжны үзүүрт Сэлбэ гол хог хаягдалтай холилдон хоржигнотол урсах нь эмгэнэлтэй. Бид тус хорооны оршин суугч иргэнээс тодруулахад “Манай энд явган явахад тун хүндрэлтэй болсон. Манайх гэхэд л хашаа дүүрэн ус, шавартайгаа холилдоод байж байна. Хэчнээн цэвэрлээд ч нэмэр алга. Хоёр, гурав хоногийн өмнө цэвэрлээд хуурай шороо асгасан боловч шар ус урсаж орж ирээд дахиад л шавар болчихлоо. Ийм нөхцөл байдалд хүүхдүүдээ ч гадаа тоглуулж болохгүй байна” гэсэн юм. Мөн тус гудамжаар ач хүүгээ дагуулаад явах 60 гаруй насны иргэнээс тодруулахад “Энэ өвөл цас их орсноос хөрсний ус ихтэй, шар усны үерийг шингээж дийлэхгүйд хүрчээ. Гэтэл Улаанбаатар хотод хөрсний усны насос станц ганцхан байдаг” гэж ах нь мэдээгээр сонссон. Тэгэхээр Улаанбаатар хот гамшгийн түвшинд хүрээд байна уу гэж харж байна. Би гэхэд л ач хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд тарахаар нь очиж авдаг. Энэ хавиар үнэндээ над шиг явган явдаг хүмүүст алхах газар олдохгүй байна. Машинтай хүн ч яах вэ машин нь муухай болохоос биш, хувцас муухай болох биш. Хажуугаар гарахдаа ус цацаад гарна. Ер нь хүндхэн л нөхцөл байдалтай байна. Ер нь хариуцлагагүй, дүрэмгүй дураараа авирлалын горыг нийтээрээ амсаж байна. Шар усны үерээс сэрэмжилж хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байх шиг байна” гэлээ.
Гудамжны үзүүрт Сэлбэ гол хог хаягдалтай холилдон хоржигнотол урсах нь эмгэнэлтэй
Хөрсний ус сорох зориулалтын ганцхан насостой нийслэл хот шар усны үерийг давна гэдэг үлгэрийн далай бололтой. “Цагийн байдлыг харъя” гэдэг шиг цас бүрэн хайлж дуусахыг хүлээх шаардлага гарч байна. Өнгөрсөн зун гэхэд л тасралтгүй хоёр, гурав хоног бороо орсны улмаас нийслэл хот үерт автаж, олон өрх, аж ахуй болон үйлчилгээний байгууллага хохирсон нь нууц биш. Үүнтэй холбоотойгоор эрх мэдэлтнүүд шалгагдаж, зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нурааж эхэлсэн. Харин энэ өвөл хаа сайгүй ихээхэн хэмжээний цас орж, зудын дараах зуд буюу шар усны үер хаалга хаяагаар орж ирлээ.


Харин энэ өвөл хаа сайгүй ихээхэн хэмжээний цас орж, зудын дараах зуд буюу шар усны үер хаалга хаяагаар орж ирлээ.
Нийслэл хотын гудам, жалганд овоорсон хог, хаягдал урсаж, шавар шавхай болсон автомашин хаа сайгүй холхиж байна. Ойрын хэдэн жил ороогүй их цасны ус жалга, судгаар хоржигнон урсаж нийслэлийн иргэдийг айдаст автуулж байна. Шар усны аюулын талаар Хотын дарга Х.Нямбаатар "Шар усны үерийн бодитой аюул, эрсдэл бий болчихлоо. Халиа, тошин шар усны үерийн аюул “шар” түвшинд байна. Энэ жил 1991 оноос хойших цаг агаарын олон жилийн дунджаас температурын хэлбэлзэл хамгийн өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэн шар усны үер болох эрсдэл “маш өндөр” гэх бичгийг ирүүлсэн. Иймд эхний ээлжид Сэлбэ голын ай сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрнээс баруун тийш гаргаж буулгаж байна” гэсэн юм. Үүнээс гадна зөвхөн өчигдөр л гэхэд гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн билээ.
.jpg)
Ойрын хэдэн жил ороогүй их цасны ус жалга, судгаар хоржигнон урсаж нийслэлийн иргэдийг айдаст автуулж байна
Энэ тухай НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мягмарсүрэн “Улсын хэмжээнд жилд 30 гаруй мянган гэдэсний халдварт өвчин бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо өсөж, мөн цусан гүйлгэ, тууралт зэрэг өвчин 60 мянга орчим бүртгэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь шаардлага хангаагүй нүхэн жорлон. Шаардлагагүй нүхэн жорлон олон байгаагаас үер усны аюулын үеэр халдварт өвчин тархах магадлал өндөр байдаг. Тэгвэл шар усны аюул маш эрсдэлтэй хэмжээнд яригдаж буй энэ үед шаардлага хангаагүй нүхэн жорлонтой газрын айл, өрхүүд халдварт өвчин тусах ч эрсдэлтэй байгаа юм” гэв.
Нийслэл хот шар усны үерт автаж, олон айл орох оронгүй болох вий гэдгээс иргэд айж байна. Сэлбэ голын мөсийг том оврын машинаар зөөсөн тухай оршин суугчид хэлж байлаа. Гэвч бодит байдал дээрээ голын мөсийг автомашинаар хэчнээн зөөсөн ч үр дүнд хүрээгүй бололтой. Үүнээс гадна шар усны аюул хөрсний бохирдол үүсгэж, өвчлөл үүсгэх өндөр магадлалтайг албаны хэлж байна. Тэгэхээр нийслэлийн иргэд үертэй, өвчлөлтэй энэ хаврыг давах бололтой. Иргэд “Гэр минь л битгий үерт урасчихаасай” хэмээн үнэн сэтгэлээсээ залбирч байна. Ямартайж ялгадас, шар усан дундах Улаанбаатар хөрсний бохирдол үүнийг дагасан өвчлөл дунд энэ хаврыг өнгөрөөх бололтой.

| ЯЛГАДАС, ШАВАР, ШАЛБААГ, ШАР УСАН ДУНДАХ УЛААНБААТАР |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |