Утаа, түгжрэл, халтиргаа, гулгаа жил бүрийн өвөл асуудал болж, гамшгийн хэмжээнд хүрдэг. Энэ жил халтиргаа, гулгаа өмнөх жилүүдийнхээс их бүр мөстлөгийн хэмжээнд хүрсэн. Үүний хэрээр бэртэж, гэмтээд гар, хөлгүй болсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлэгт хүргэгдээд байгаа. Иргэн бүхэн нийслэлийн удирдлагуудаас давс, бодис цацаж, халтиргаа, гулгааг багасгахыг шаардаж байгаа ч бодит үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна. Мөн энэ сарын 1-ээс дүүргийн Засаг дарга нар халтиргаа, гулгааны асуудлыг хариуцаж, хотыг халтиргаагүй болгох үүрэг авсан боловч дорвитой өөрчлөлт гаргалгүй эхний сарыг барлаа гэх иргэдийн шүүмжлэл бий. Харин дүүргийн Засаг дарга нар халтиргаа, гулгааг хэрхэн цэвэрлэсэн талаар сурвалжилсан юм. Хотын дарга Х.Нямбаатар "Давс, бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүй. Цасаа эхлээд цэвэрлэж, хусаад дараа нь давс, бодисоо цацвал мөс, цас хайлна. Энэ дарааллыг мөрдөлгүй их хэмжээний цасан дээр давс цацаад нэмэргүй" хэмээж байсан. Бид түүний алдаа гаргасан хэмээн дурдсан газрын нэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тунельд очлоо. Автозам болон явган хүний зам гөлийтөл тагтаршсан, зарим хэсэг нь мөстсөн харагдаж байв. Явган хүмүүс уначих вий гэж айсан янзтай бүгд бээвийтэл алхална. Өгсүүр замаар явган хүн гарах нь битгий хэл автомашинтай хүмүүс гулгаад гарч чадахгүй хоёр, гурав дайрч байж гарч байгаа газарууд ч олон байв. И.Хос-Эрдэнээс автозамын нөхцөл байдал дугуйтай зорчиход хэрхэн байгаа талаар тодруулсан юм.
ДУГУЙТАЙ ЗОРЧИГЧ И.ХОС-ЭРДЭНЭ: ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВЖ БАЙГАА Ч ДУГУЙТАЙГАА ХАЛТИРЧ УНАХ ТОХИОЛДОЛ БИЙ

Тэрбээр “Дулаарсан үед дугуйтай гадуур явдаг. Халтиргаа, гулгаа ихтэй байгаа учир автозамаар явах боломжгүй байна. Зөвхөн дугуйн зам болон явган хүний замаар дугуйтайгаа явж байгаа. Гэсэн ч дугуйтайгаа халтирч унах тохиолдол байна. Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү халтиргаа, гулгаатай байна гэж бодож байна. Хөгшин, залуу гэлтгүй гадуур явахад халтирч унаад хэцүү байна” гэв. Мөн халтиргаа, гулгаанаас үүдэлтэй автозамын осол 30-40 хувь нэмэгдсэн болохыг албаныхан онцолж, жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байгаа. Тиймээс жолооч нараас нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм.
Жолооч О.Базардорж “Энэ жил халтиргаа, гулгаа өмнөх оныхоос илүү байна. Автозам болон явган зорчигчдын замыг цэвэрлэж, давс, бодис цацаж байгаа хүн огт харагдахгүй байна. Улаанбаатар хотын захын замууд мөстсөн хэвээр байна лээ. Захын замуудаар давс бараг цацаагүй байх. Халтиргаа, гулгаа их үед болгоомжтой явахгүй бол хүн, автомашин дайрчих гээд хэцүү байна. Өнөөдөр гэхэд өмнүүр нэг автомашины жолооч эргэхэд тормос гишгэсэн ч нэмэргүй гулгаад машин хөндлөн болчихсон. Хотод 40 км/цагаас илүү хурдтай явах боломжгүй байна. Хий сайтай дугуйтай явсан ч осол, аваар гаргачих гээд хэцүү байгаа” гэв. Автозамын халтиргаа, гулгаа их байгаатай адил явган зорчигчдын зам мөстсөн, том, жижиггүй унаж, бэртэж байгаа. Замын нөхцөл байдал ямар байгаа, халтиргаа, гулгаа багасаж байгаа эсэх талаар явган зорчигчдоос тодруулсан юм.

Явган хүний зам болон автомашины замыг аж ахуйн нэгжийнхэн болон холбогдох хүмүүс огт цэвэрлэхгүй байна. Би Саппарод амьдардаг. Нэгдүгээр хорооллын ард талын зам явахын эцэсгүй мөс болсон байна лээ. Явган хүмүүс замын зах буюу цастай хэсгийг нь бараадаж явдаг. Настай хүмүүс нэг л ойчих юм бол гар, хөлөө амархан хугалж байна лээ. Эрүүл мэндийн яам болон ГССҮТ-өөс явган зорчигчдыг халтиргаа, гулгааны үед пингвин шиг алхахыг зөвлөсөн байсан. Бид үнэндээ пингвинээс дор алхаж байгаа. Зарим нь халтиргаа, гулгаатай өгсүүр замаар гарч чадахгүй байгаа. Автобусанд суух гэж байгаа хүн хүртэл буудал дээр халтираад унаж байна. Дүүргийн Засаг дарга нарт даалгасан ажлаа хийлгэж чадахгүй бол Х.Нямбаатар дарга замаа өөрөө цэвэрлэх хэрэгтэй” гэв.
ЯВГАН ЗОРЧИГЧ Д.МЯГМАРДОРЖ: ГУДАМЖИНД ХАЛТИРЧ УНАЖ БАЙГАА ОЛОН ХҮНТЭЙ ТААРЧ БАЙНА

Харин иргэн Д.Мягмардорж “Халтиргаа, гулгааг хариуцсан хүн байгаа болов уу. Энэ жил арай дэндүү их халтиргаатай байна. Гарцаар зам хөндлөн гарахад халтиргаа ихтэй тун хэцүү байна. Гудамжинд халтирч унаж байгаа олон хүнтэй таарч байна. Нийслэлийнхэн давс, бодисоо цацахгүй байгаад гайхаж байна. Энэ жил цас их орсон гэхдээ давс, бодис цацаж байгаа хүмүүстэй огт таарсангүй. Болгоомжтой явахгүй бол машинд мөргүүлж, гар, хөлөө хугалж мэдэхээр байна. Өглөө, оройдоо халтиргаа, гулгаа нэмэгдэж байна” гэв.
Тэгвэл он гарснаас хойш өдөрт хэчнээн хүн халтиргаа, гулгааны улмаас бэлтэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдэж байгаа талаар ГССҮТ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р. Мөнгөнөөс тодруулсан юм. Тэрбээр “2023 онд 8348 хүн халтиргаа гулгаанаас болж бэртэж, гэмтсэн байна. Харин энэ сарын 22-ны байдлаар 2015 хүн халтиргаа, гулгаанаас болж эмнэлэгт ирсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 11 хүн халтиргаа, гулгааны улмаас бэртэж, гэмтэж ирж байгаа тоон судалгаа бий. Амралтын өдөр гэхэд 117 хүн халтирч унаад төв эмнэлэгт ирсэн байсан. Даваа гарагт ажилдаа очиход ням гарагт 87 хүн халтирч, эмнэлэгт ирсэн байсан. Тэгэхээр иргэд өдөрт 100, 100-гаараа унаж, бэртэж байна. Долоо хоногт 553 хүн бэртэж, гэмтсэн гэх тоон мэдээлэл бий. 2023 онд бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоог 2022 оныхтой харьцуулахад 20-30 хувь өссөн гэх мэдээлэл бий” гэв. Халтирч унасан хүмүүсийн толгой, гар, сарвуу, тохой, шуу, шилбэ, өвдөг, хүзүү, нуруу, аарцаг ясны гэмтэл авдаг байна. Мөн зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, бяцралтаас илүүтэйгээр ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг, нуруу, дунд чөмөг, шилбэ хугарах тохиолдол илүүтэй бүртгэгдэж байгааг албаныхан онцолсон юм.
Мөн халтиргаа, гулгаанаас үүдэлтэй зам тээврийн осол 30-40 нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолж байлаа. Дээрх тоон мэдээллүүд Улаанбаатар хотын халтиргаа, гулгаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг илтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сард халтиргаа, гулгаа ихтэй байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө “Дүүргийн Засаг дарга нар автозамын халтиргаа, гулгаа болон давс, бодис цацах асуудлыг нэгдүгээр сарын 1-ээс хариуцна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Хоёрдугаарт, СӨХ-ны мэдлийн зам, талбайн арчилгаа, цэвэрлэгээнд дүүргүүд, Хот тохижилтын газраас хяналт тавьж, СӨХ-үүдийг торгож, хариуцлагажуулна. Гуравдугаарт, дүүргийн удирдлагууд ААН-үүдтэй ойр орчмын 50 метрийг цэвэрлэх гэрээ хийнэ” хэмээн мэдэгдэж, хотын дарга халтиргаа, гулгааны асуудлаа дүүргийн Засаг дарга нарт хариуцуулсан. Гэвч Засаг дарга нар ажлаа чанартай, гүйцэтгэлтэй хийж чадахгүй өдрөөс өдөрт бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Л.Бат-Оргил, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар аа замынхаа цас, мөсыг яаралтай цэвэрлэж, нэг ч болтугай хүнийг бэртэж, гэмтэх ослоос аврах хэрэгтэй байна. Хэрэв дүүргийн Засаг дарга нараараа даалгасан ажлаа хийлгэж чадахгүй бол Х.Нямбаатар дарга өөрөө халтиргаа, гулгааны асуудлаа хариуцаж, иргэдийнхээ ая, тухтай, аюулгүй амьдрах орчныг хангаж өг.





| ИРГЭДИЙГ ОЛНООР НЬ БЭРТЭЭЖ БАЙГАА ТОЛЬ ШИГ ЗАМАА ЦЭВЭРЛЭЕ, ЗАСАГ ДАРГА НАР АА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |